ТУСЛАХ АЖИЛТНУУДЫН ДУНД УР ЧАДВАРЫН УРАЛДААН ЗАРЛАЖ, ДҮГНЭЖЭЭ

A- A A+
ТУСЛАХ АЖИЛТНУУДЫН ДУНД УР ЧАДВАРЫН УРАЛДААН ЗАРЛАЖ, ДҮГНЭЖЭЭ

Прокурорын байгууллагаас 2021 онд дэвшүүлсэн “Чадварлаг прокурор, ажилтныг сайшаан  дэмжих” зорилтын хүрээнд Сэлэнгэ аймгийн прокурорын газраас аймаг болон сум дундын прокурорын газрын туслах ажилтнуудын дунд мэдлэг, ур чадвар сорьсон уралдаан зарлаж, дүнгээ гаргажээ.

Уг  уралдаанд аймгийн прокурорын газрын туслах ажилтан Г.Манилцэцэг тэргүүн байранд, Мандал сум дахь сум дундын прокурорын газрын туслах ажилтан О.Гэрэлт-Од дэд байранд тус тус шалгарсан байна. Мэдлэг, ур чадвараараа бусдыгаа манлайлсан туслах ажилтнуудад хамт олны зүгээс баяр хүргэн “Өргөмжлөл”, мөнгөн шагналаар шагнаж урамшуулжээ.