“Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэх тухай шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаа, түүнд хяналт тавих журам”-ын хэрэгжилт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт хамтарсан уулзалт зөвлөгөөнийг зохион байгууллаа.
Гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, албан тушаалтанд 13 мэдэгдэл, зөрчил шалган шийдвэрлэх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагааг хэрэгжүүлэх явцад гарсан зөрчил, түүнд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар хяналтын харьяа байгууллагуудад 5 шаардлага тус тус бичиж хүргүүллээ.
Прокурорын байгууллага 2022 оны 7 дугаар сарын 18-наас 7 дугаар сарын 22-ны өдрүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 44 гомдол, хүсэлтийг шийдвэрлэж, мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 273 даалгавар бичгээр өглөө.
Прокурор 2022 оны эхний хагас жилд төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалахаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэх гаргаж оролцсон оролцоо өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 59,2 хувиар өссөн байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба