card

Хүний нөөц

Прокуророор ямар хүнийг томилдог вэ?

Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан, хуульчийн мэргэжлээр 3-аас доошгүй жил, эсхүл прокурорын туслах ажилтнаар 2-оос доошгүй жил ажилласан, гэмт хэрэг үйлдэж гэм буруутайд тооцогдож байгаагүй, мэргэжлийн шаардлага хангасан, 25 нас хүрсэн, Монгол Улсын иргэнийг прокуророор томилдог. 

Прокурорын туслах ажилтан болоход ямар шаардлага тавьдаг вэ?

Прокурорын байгууллагад прокурор чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь туслах үүрэгтэй ажилтнууд ажилладаг.

Туслах ажилтнаар томилогдоход хууль, эрх зүйн чиглэлээр их, дээд сургууль төгссөн, гэмт хэрэг үйлдэж, шүүхээр гэм буруутайд тооцогдож байгаагүй, төрийн албаны шалгалтад тэнцсэн, цэргийн алба хаасан байх /эрэгтэй/ гэсэн үндсэн шаардлагуудаас гадна компьютерийн программ ашиглах, бичиг хэрэг боловсруулах зэрэг чадваруудыг харгалзан үздэг.

Улсын Ерөнхий прокурорын газраас байгууллагын хүний нөөцийг бүрдүүлэх зорилгоор жил бүр Улсын Ерөнхий прокурорын 2022 оны А/19 дүгээр тушаалаар батлагдсан Прокурорын байгууллагын захиргааны албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалын сул орон тоог нөхөх журам-ын дагуу прокурорын туслах ажилтны сонгон шалгаруулалтыг зарлан явуулдаг.

Сонгон шалгаруултад тэнцсэн иргэдийг прокурорын байгууллагын хүний нөөцийн бүртгэлд авч, сургалтад хамруулна.

Сонгон шалгаруулалт явуулах тухай зарыг сонгон шалгаруулалт эхлэх өдрөөс 30-аас доошгүй хоногийн өмнө байгууллагын цахим хуудас /prokuror.mn/ болон хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд зарладаг.

Сонгон шалгаруулалтын хүрээнд 4 төрлийн шалгалт авна. Эхлээд эрх зүйн ерөнхий мэдлэгийн сорилго авч, тэнцсэн иргэнийг дараагийн шатны буюу эссе бичлэгийн, ярилцлагын, компьютерийн хэрэглээний программыг ашиглах чадварын шалгалтуудад оруулна.

Шалгалтад оролцогч нь хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй  бол эрх зүйн ерөнхий мэдлэгийн шалгалтаас чөлөөлөгдөнө.

Захиргаа, үйлчилгээний ажилтнаар ажилд хэрхэн ордог болох, тавигдах шаардлагын талаар:

Прокурорын байгууллагын захиргаа, үйлчилгээний ажилтнаар орохоор хүсэлт гаргасан иргэний холбогдох материалыг Улсын Ерөнхий прокурорын газрын Хэрэг эрхлэх газарт болон аймаг, Нийслэл, Тээвэр, дүүрэг, сум дундын прокурорын газарт хүлээн авч, шийдвэрлэнэ.

Ажилд орохыг хүссэн иргэн дараах баримт бичгийг бүрдүүлнэ.

  • Төрийн албан хаагчийн анкет
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл
  • Боловсрол, мэргэжлийн диплом, гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар.
  • Намтар /3 үеийн/
  • Нийгмийн даатгалын дэвтэр, Эрүүл мэндийн даатгалын дэвтэр
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Төрийн албаны мэргэжлийн шалгалтад тэнцсэн тухай болон төрийн албаны тангараг өргөсөн тухай материал /Төрийн үйлчилгээний албан тушаалд томилоход хамаарахгүй/
  • Урьд ажиллаж байсан бол тухайн албан байгууллагаас чөлөөлөгдсөн тушаал, тодорхойлолт
  • Цээж зураг 4% /3х4/
  • Ял шийтгүүлж байсан эсэх тухай Цагдаагийн байгууллагын тодорхойлолт
  • Эрүүл мэндийн дүгнэлт.

Иргэн танд

Онцлох мэдээлэл