ШИНЭ ЗАЛУУ МӨРДӨГЧ НАРТ СУРГАЛТ ХИЙЖЭЭ

A- A A+
ШИНЭ ЗАЛУУ МӨРДӨГЧ НАРТ СУРГАЛТ ХИЙЖЭЭ

Баянгол дүүргийн прокурорын газраас тус дүүрэг дэх Цагдаагийн газрын 1, 2 дугаар хэлтсийн мөрдөгч нарт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэх явцад анхаарах асуудал”  сэдвээр сургалт зохион байгууллаа. Сургалтын гол зорилго нь шинэ залуу мөрдөгчдийн мөрдөн шалгах ажиллагааны чанар, үр дүнг сайжруулахад чиглэгдсэн бөгөөд тэдэнд тулгарч буй хүндрэл, бэрхшээлийн талаар харилцан санал солилцож, шийдвэрлэх арга замыг ярилцсан байна.

Мөн Нийслэлийн прокурорын газрын 90 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй “Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг шалгах явцад гэмт хэрэг үйлдсэн хүнийг шуурхай олж тогтоох” аян, Мөрдөн байцаах албанаас зохион байгуулж буй ”Шийдвэрлэлт” аяны явц байдалтай танилцаж үүрэг, чиглэл өгсөн байна.