ЯЛ ЭДЛҮҮЛЭХ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ТАВИХ АЖИЛ ХАРИУЦСАН ПРОКУРОРУУДЫН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

A- A A+
ЯЛ ЭДЛҮҮЛЭХ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ТАВИХ АЖИЛ ХАРИУЦСАН ПРОКУРОРУУДЫН НЭГДСЭН  ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан прокуроруудын нэгдсэн сургалт, зөвлөгөөн “Хүний эрхийг хангах, хамгаалах” сэдвийн дор зохион байгуулагдлаа. Зөвлөгөөнд Улс, аймаг, Нийслэл, дүүрэг, сум дундын прокурорын газрын прокурорууд оролцож, хяналтын ажлын явцад хүний эрхийг хангах, хамгаалах чиглэлээр гарч буй асуудлууд, хууль, тогтоомжийн хэрэгжилт, шийдвэрлэх арга замын талаар хэлэлцлээ.

Мөн Улсын дээд шүүх, Хүний эрхийн Үндэсний Комисс, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын холбогдох албан тушаалтнууд хүний эрхийн чиглэлээр мэдээлэл хийж, санал солилцсон юм. 

Түүнчлэн “Ял эдлүүлэх ажиллагаа дахь хүний эрхийн онол, практикийн асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний илтгэлийн уралдааныг зохион байгуулж, шилдэг илтгэлүүдийг шалгарууллаа.