МАГИСТР, ДОКТОРЫН ХӨТӨЛБӨРТ 100 ОРЧИМ ПРОКУРОР, АЖИЛТАН СУРАЛЦАЖ БАЙНА

A- A A+
МАГИСТР, ДОКТОРЫН ХӨТӨЛБӨРТ 100 ОРЧИМ ПРОКУРОР, АЖИЛТАН СУРАЛЦАЖ БАЙНА

Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэнгээс “Магистр, докторын түвшний судалгаа хийх арга зүй” сэдэвт хэлэлцүүлгийг 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдөр зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт магистр, докторын хөтөлбөрт суралцаж буй 100 орчим прокурор, ажилтнууд танхимаар болон цахим хэлбэрээр оролцож, судалгааны ажлын сэдэв сонгох, эрдэм шинжилгээний өгүүлэл бичих, үндэслэл, үр дүнг танилцуулах талаар арга зүйн зөвлөгөө авч, харилцан туршлага, мэдээлэл солилцсон байна.