2023 ОНД ИРГЭН, ХУУЛИЙН ЭТГЭЭДЭЭС ГАРГАСАН ГЭМТ ХЭРГИЙН ШИНЖТЭЙ ГОМДОЛ, МЭДЭЭЛЭЛ 6.3 ХУВИАР ӨСЖЭЭ

A- A A+
2023 ОНД ИРГЭН, ХУУЛИЙН ЭТГЭЭДЭЭС ГАРГАСАН ГЭМТ ХЭРГИЙН ШИНЖТЭЙ ГОМДОЛ, МЭДЭЭЛЭЛ 6.3 ХУВИАР ӨСЖЭЭ

Прокурорын байгууллага 2023 онд иргэн, хуулийн этгээдээс гаргасан 109.987 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэлд хяналт тавьж, хуулийн дагуу шалгуулсан байна.

Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл 2022 онтой харьцуулахад 6.3 хувиар өссөн бөгөөд 77.5 хувь нь Нийслэлд, 25.5 хувь нь орон нутагт бүртгэгджээ.

Үүнээс Цагдаагийн байгууллага 98.4 хувийг, Авлигатай тэмцэх газар 1.5 хувийг, Тагнуулын байгууллага 0.1 хувийг нь хүлээн авч, шалгасан бол Нийслэл, Тээвэр, дүүргийн прокурорын газрууд 77.5 хувьд нь, аймгийн прокурорын газрууд 22.5 хувьд нь хяналт тавьж ажилласан байна.