ЗӨРЧЛИЙН ХЭРЭГ БҮРТГЭХ АЖИЛЛАГААНД ТАВИХ ПРОКУРОРЫН ХЯНАЛТААР ЗӨРЧИГДСӨН ЭРХИЙГ СЭРГЭЭСЭН ТОХИОЛДОЛ 93.7 ХУВИАР ӨСӨВ

A- A A+
ЗӨРЧЛИЙН ХЭРЭГ БҮРТГЭХ АЖИЛЛАГААНД ТАВИХ ПРОКУРОРЫН ХЯНАЛТААР ЗӨРЧИГДСӨН ЭРХИЙГ СЭРГЭЭСЭН ТОХИОЛДОЛ 93.7 ХУВИАР ӨСӨВ

Прокурорын байгууллага 2023 онд 62 байгууллагын 11 мянга 774 эрх бүхий албан тушаалтны шалгасан 3.185.868 зөрчлийн хэрэгт хяналт тавьж ажиллалаа.

Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд тавих прокурорын хяналтаар зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдол 2022 онтой харьцуулбал 93.7 хувиар өссөн байна.

Тодруулбал, зөрчлийн хэрэгт үндэслэлгүйгээр шийтгэл оногдуулсан эрх бүхий албан тушаалтны  6546 шийдвэрийг хүчингүй болгуулахаар, 1688 шийдвэрт өөрчлөлт оруулахаар тус тус дүгнэлт бичиж, нийт 6272 дүгнэлтийг шүүхээр хэлэлцүүлэн 98.2 хувь нь биелжээ.

Мөн эрх бүхий албан тушаалтан зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзсан 67.964 шийдвэрийг хянаж, үндэслэлгүй 1406 шийдвэрийг хүчингүй болгон Зөрчлийн тухай хуульд заасны дагуу шийдвэрлүүлсэн байна.

Түүнчлэн хуулийн хэрэгжилтийг хангуулахаар 734 удаагийн шалгалт хийж, илэрсэн зөрчлийг арилгуулахаар холбогдох байгууллагуудад 271 шаардлага хүргүүллээ.

Прокурорын шаардлагын мөрөөр 7340 хүний зөрчигдсөн эрхийг сэргээж, 386 албан тушаалтанд сахилгын арга хэмжээ авсан байна.