ХҮҮХДИЙН ИРЭЭДҮЙ ТАНААС ШАЛТГААЛНА

A- A A+
ХҮҮХДИЙН ИРЭЭДҮЙ ТАНААС ШАЛТГААЛНА

Өнгөрөгч 2023 оны III улирлын байдлаар 4200 орчим хүүхдийн эрх зөрчигдсөн. Үүнээс хүүхдийн бие махбодод халдсан, хүүхдийн дэргэд архидан согтуурсан, хүчирхийлэл үйлдсэн зөрчлүүд 97.5 хувийг эзэлж байна.

Хүүхэд нийгмийн бүхий л орчинд хамгаалагдах эрхтэй бөгөөд хүүхдийн эрхийг хангах үүргийг эцэг, эх, асран хамгаалагч нь хүлээдэг. Гэтэл хүүхдийн эрхийн зөрчил дийлэнх тохиолдолд гэр бүлийн орчинд, эцэг, эхийн зүгээс үйлдэгдэж байна. Хүүхдийн дэргэд архидан согтуурч, хэрэлдэж, маргалдан хүч хэрэглэх, үл хайхрах зэрэг үйлдлүүд нь хүүхдийн аюулгүй орчинд амьдрах, эрүүл өсөж бойжих, аливаа хүчирхийллээс ангид байх эрхэнд халдаж байдаг учир энэ нь Хүүхдийн эрхийн зөрчил болдог.

Хүүхэд бүр аз жаргалтай, баяр баясгалантай байх нь эрүүл, аюулгүй орчин, эцэг, эхийн хайр халамжаас эхлэлтэй.

Хүүхдийн ирээдүй Танаас шалтгаална.