АЗИЙН САНГИЙН МОНГОЛ УЛС ДАХЬ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

A- A A+
АЗИЙН САНГИЙН МОНГОЛ УЛС ДАХЬ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Улсын ерөнхий прокурорын орлогч М.Чинбат Азийн сангийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Марк Кэйнигийг үүрэгт ажил нь дуусгавар болж байгаатай  холбогдуулан хүлээн авч уулзлаа.

Тус уулзалтаар талууд өнгөрсөн хугацаанд “Залуу прокуроруудыг чадавхжуулах менторшип хөтөлбөр”, “Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт гэрээ” зэрэг олон төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж, үр дүнтэй хамтран ажиллаж ирсэн болохыг онцолж, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө хүчин чармайлт гарган ажиллахаа илэрхийлэв.

Мөн Улсын ерөнхий прокурорын орлогч М.Чинбат Азийн сангийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Марк Кэйнигд тус сангийн Хөтөлбөр хариуцсан Дэд ерөнхийлөгчөөр томилогдон АНУ-д ажиллах болсонд баяр хүргэж, цаашдын ажилд нь өндөр амжилт, эрүүл энхийг хүсэн ерөөв.