ХИЛ ОРЧМЫН ПРОКУРОРЫН ГАЗРУУДЫН УУЛЗАЛТ СҮХБААТАР АЙМАГТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

A- A A+
ХИЛ ОРЧМЫН ПРОКУРОРЫН ГАЗРУУДЫН  УУЛЗАЛТ СҮХБААТАР АЙМАГТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Дорноговь аймагт энэ сарын 17-ны өдөр эхэлсэн Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс /БНХАУ/-ын хил орчмын прокурорын газруудын уулзалт Сүхбаатар аймагт үргэлжилж байна.

Уулзалтад Улсын ерөнхий прокурорын газрын Тамгын хэлтсийн дарга Ш.Эрдэнэбилэг, Сүхбаатар аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Н.Найгалдорж, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Ли Жиан тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.

Талууд Сүхбаатар аймгийн болон ӨМӨЗО-ны Ардын прокурорын газрын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар санал солилцоно.

Мөн хүрээлэн байгаа орчныг хамгаалах, хил орчмын бүсэд үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар туршлага солилцохоос гадна БНХАУ-ын талаас амжилттай хэрэгжүүлж байгаа техник технологийн дэвшилтэт ажил, арга хэмжээг нэвтрүүлэх чиглэлд хамтран ажиллах асуудлыг ярилцана.