ОРЛОГЧ, АХЛАХ ПРОКУРОРУУДЫН СУРГАЛТ БОЛЛОО

A- A A+
ОРЛОГЧ, АХЛАХ ПРОКУРОРУУДЫН СУРГАЛТ БОЛЛОО

Аймаг, Нийслэл, Тээвэр, дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч болон ахлах прокурорууд 2023 оны 9 дүгээр сарын 18-наас 20-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо сургалтад хамрагдлаа.

Сургалтын хүрээнд  прокурорууд хяналтын ажлын чиглэлээр шинээр гарсан заавар, журмууд, цахим хөгжлийн шинэчлэл, цаашид баримтлах бодлого чиглэл, мөрдөн шалгах болон шүүх шинжилгээний байгууллагуудын хамтын ажиллагаа, хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгоход анхаарах асуудал, удирдлагын манлайлал зэрэг сэдвээр мэдээлэл авлаа.

Мөн Шүүх шинжилгээний ерөнхий газар, Гаалийн төв болон Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораториудад биечлэн очиж  шинжилгээний шинэ төрлийн техник, технологи, арга зүйтэй танилцлаа.