АНУ-ЫН ФЛОРИДА МУЖИЙН ШҮҮХИЙН ШҮҮГЧ МАЙКЛ Ж.ФРАНК, ВИРЖИНИА КОВИНГТОН ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

A- A A+
АНУ-ЫН ФЛОРИДА МУЖИЙН ШҮҮХИЙН ШҮҮГЧ МАЙКЛ Ж.ФРАНК, ВИРЖИНИА КОВИНГТОН ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Улсын ерөнхий прокурорын газар болон АНУ-ын Элчин сайдын яам хамтран “Оюуны өмчийн эрхийн хэрэгжилт” сэдэвт сургалтыг 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр зохион байгуулна.

Энэхүү сургалттай холбоотойгоор Улсын ерөнхий прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ц.Батболд, Гадаад харилцаа, эрх зүйн туслалцааны хэлтсийн дарга Ж.Болорпүрэв нар АНУ-ын Флорида мужийн дүүргийн Шүүхийн шүүгч Майкл Ж.Франк , Виржиниа Ковингтон тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Монгол Улсад үйлдэгдэж байгаа Зохиогчийн эрхийн тухай хууль зөрчих, Патентын тухай хууль зөрчих, Барааны тэмдэг эзэмшигчийн эрх, газар зүйн заалт хэрэглэгчийн эрхийг зөрчих зөрчлийн хэрэг, тэдгээрийг шийдвэрлэхэд тулгамдаж байгаа асуудлын талаар ярилцаж, харилцан туршлага судалсан байна.

“Оюуны өмчийн эрхийн хэрэгжилт” сэдэвт сургалтыг АНУ-аас хүрэлцэн ирсэн шүүгч, өмгөөлөгч-зөвлөх, шинжээч зэрэг сургагч багш нараас бүрдсэн баг явуулах бөгөөд нийт 30 прокурор хамрагдахаар төлөвлөжээ.