ПРОКУРОРЫН МЭДЭЭЛЭЛ НЭВТРҮҮЛГИЙН 2023 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН ДУГААР

A- A A+
ПРОКУРОРЫН МЭДЭЭЛЭЛ НЭВТРҮҮЛГИЙН 2023 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН ДУГААР

УЕПГ-ын Олон нийттэй харилцах албанаас сар бүр бэлтгэн хүргэдэг “Прокурорын мэдээлэл” нэвтрүүлгийн 2023 оны зургаадугаар сарын шинэ дугаарыг хүлээн авч үзнэ үү.

Энэ удаагийн нэвтрүүлгийг Налайх, Багахангай дүүргийн прокурорын газартай хамтран бэлтгэлээ.

• ИРГЭН ТАНД:

- "Иргэний улсын бүртгэлийн тухай хууль зөрчих” зөрчлийн гаралт, шийдвэрлэлтийн байдал, зөрчил үйлдэгдэж буй шалтгаан нөхцөлийг 2020, 2021, 2022 болон 2023 оны 1 дүгээр улирлын байдлаар судалжээ. Судалгааны дүн, прокурорын байгууллагаас авч хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээний талаар.

• ОНЦЛОХ СЭДЭВ:

- Налайх, Багахангай дүүрэгт цахим гэмт хэргийн гаралт 2021 онд 12 бүртгэгдсэн бол 2022 онд 138 бүтгэгдэж 10 дахин өссөн байна.

- Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас "Цэргийн албаны эсрэг" гэмт хэргийн гаралт нэмэгдсэнтэй холбоотойгоор гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг сүүлийн 5 жилийн байдлаар судалжээ.

- Налайх дүүргийн хэмжээнд хүлээн авч шалгасан гомдол, мэдээллийн 80 хувь, зам тээврийн ослын 70 хувь нь “Горхи-Тэрэлж" байгалийн цогцолбор бүсэд бүртгэгдсэн байна.

- Иргэд та бүхэн:

Бага насны хүүхдийг гол усны ойролцоо тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах;

Голын усны түвшин нэмэгдсэн болон гүнзгий тогтоол усанд сэлэхээс зайлсхийх;

Архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, нуурын усанд орохгүй байхыг зөвлөж байна.