ПРОКУРОРУУД БНХАУ-Д ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН СУРГАЛТ, СЕМИНАРТ ОРОЛЦЛОО

A- A A+
ПРОКУРОРУУД БНХАУ-Д ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН СУРГАЛТ, СЕМИНАРТ ОРОЛЦЛОО

Монгол Улсын ерөнхий прокурорын газар, БНХАУ-ын Ардын дээд прокурорын газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд тус улсын Хэнань аж үйлдвэрийн их сургуульд зохион байгуулагдсан сургалт, семинарт Улс, аймаг, Нийслэл, тээвэр, дүүрэг, сум дундын прокурорын газрын 20 прокурор оролцлоо.

Сургалтын үйл ажиллагаа БНХАУ-ын Хэнань мужийн Жөнжөү, Дэнфэн, Шаньси мужийн Шиань хотуудад болж, тус улсын хууль хяналтын байгууллагуудтай танилцан, тодорхой сэдвүүдээр мэдээлэл авсан авсан байна.

Тодруулбал, БНХАУ-ын шүүх, прокурор, хянан шалгах газрын тогтолцоо, Хянан шалгах тухай хуулийн зохицуулах зүйл, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь өмгөөлөгчийн оролцоо, Төр, нийтийн ашиг сонирхолд учирсан хохирлыг нэхэмжлэхэд прокурорын үүрэг, насанд хүрээгүй хүний үйлдсэн гэмт хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа, Хятад улсыг ядуурлаас ангижруулах талаар төрөөс авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ зэрэг тус улсын хууль, эрх зүйн зохицуулалтын талаар судалж, туршлага солилцжээ.   

Мөн Ардын дээд прокурорын газрын Хэнэнь муж дахь Прокурорын салбар коллеж, Шанши мужийн Ши-Ань, Хэнань мужийн Жөнжөү хотуудад дахь өмгөөллийн фирмүүдээр зочилж,  үйл ажиллагаатай нь танилцсан байна.