ВЕБИНАР СУРГАЛТЫН ӨРӨӨТЭЙ БОЛЛОО

A- A A+
ВЕБИНАР СУРГАЛТЫН ӨРӨӨТЭЙ БОЛЛОО

“Залуу хуульчдыг чадавхжуулах замаар Монгол Улсын шүүх эрх мэдлийн тогтолцоог бэхжүүлэх нь” төслийн хүрээнд Азийн сангаас прокурорын байгууллагын сургалтын үйл ажиллагаанд ашиглах вебинар өрөөний тоног төхөөрөмжийг Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэнд хүлээлгэн өгөх арга хэмжээ боллоо.

Азийн сангийн суурин төлөөлөгч Марк Кэйниг /Mark Koenig/ тус арга хэмжээнд оролцож, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн ба хоёр байгууллагын цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцаж, санал бодлоо солилцсон байна.

Энэхүү вебинар өрөөний тоног төхөөрөмжийг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр орон зайнаас үл хамааран сургалт явуулах боломж улам сайжирч, цар хүрээг тэлж байгаа юм.