“ЗАЛУУ ПРОКУРОРЫГ ЧАДАВХЖУУЛАХ МЭНТОРШИП” ХӨТӨЛБӨР ЭХЭЛЛЭЭ

A- A A+
“ЗАЛУУ ПРОКУРОРЫГ ЧАДАВХЖУУЛАХ МЭНТОРШИП” ХӨТӨЛБӨР ЭХЭЛЛЭЭ

“Залуу прокурорыг чадавхжуулах Мэнторшип” хөтөлбөр 2023 оны 2 дугаар сарын 03-ны өдрөөс эхэллээ. Азийн сан, Улсын ерөнхий прокурорын газар хамтран хэрэгжүүлж байгаа энэхүү хөтөлбөр 6 сарын хугацаанд үргэлжлэх бөгөөд 33 прокурор ментороор, 66 прокурор мэнтигээр оролцож байна.

Мэнтор прокурорууд өөрийн мэдлэг, туршлагаа шинээр томилогдсон залуу прокурортой хуваалцаж, ажлын байрандаа дасан зохицох, чиг үүргээ үр нөлөөтэй, бүтээмжтэй хэрэгжүүлэхэд нь туслан чиглүүлэх замаар залуу прокуроруудын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, мэргэжлийн дадлага, туршлага олгох юм.