АХМАД ПРОКУРОР, АЖИЛТНУУД БУУДЛАГЫН СПОРТЫН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

A- A A+
АХМАД ПРОКУРОР, АЖИЛТНУУД БУУДЛАГЫН СПОРТЫН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

Монголын буудлага спортын холбооны мастеруудын улсын аварга шалгаруулах тэмцээнд буудлагын спортын мастер, Монгол улсын болон олон улсын шүүгч, ахмад прокурор Ц.Цэрэннадмид, буудлагын болон сурын спортын мастер, ахмад ажилтан Л.Ганчимэг нар амжилттай оролцлоо.

Ахмад прокурор Ц.Цэрэннадмид хийн гар бууны ганцаарчилсан болон калибрийн бууны төрлүүдэд 1 дүгээр байр, хийн бууны холимог багт  3 дугаар байр, ахмад ажилтан Л.Ганчимэг  урт бууны төрөлд 3 дугаар байранд орж алт, хүрэл медалийг тус тус хүртэн, олон улсын тэмцээнд оролцох эрхээ авсан байна.

Тодруулбал, Япон улсад зохиогдож буй Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд ахмад прокурор Ц.Цэрэннадмид онлайнаар оролцсон бол 2023 оны 5 сард БНСУ-д болох Ази номхон далайн орнуудын буудлагын мастеруудын спортын 2 дугаар их наадамд ахмад ажилтан Л.Ганчимэг урт бууны төрлөөр оролцох эрх авчээ.