РУМЫН УЛСЫН АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ҮНДЭСНИЙ ГАЗРЫН ДАРГА, ЕРӨНХИЙ ПРОКУРОР КРИН-НИКУ БОЛОГАГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

A- A A+
РУМЫН УЛСЫН АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ҮНДЭСНИЙ ГАЗРЫН ДАРГА,  ЕРӨНХИЙ ПРОКУРОР КРИН-НИКУ БОЛОГАГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Улсын ерөнхий прокурорын орлогч, төрийн хууль цаазын шадар зөвлөх М.Чинбат Румын Улсын Авлигатай тэмцэх үндэсний газрын дарга, ерөнхий прокурор Крин-Нику Болога нарын төлөөлөгчдийг 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч уулзав.

Уулзалтаар хоёр улсын эрх зүйн тогтолцоо, прокурор, мөрдөх байгууллагын бүтэц, чиг үүрэг, авлигатай тэмцэж буй үйл ажиллагааны талаар харилцан танилцуулж, цаашид хоёр улсын прокурорын байгууллага хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр ярилцаж, санал солилцлоо.

Тус уулзалтын дараа Румын Улсын Авлигатай тэмцэх үндэсний газрын дарга, ерөнхий прокурор Крин-Нику Болога нарын төлөөлөгчид Нийслэлийн прокурорын газарт зочилж, үйл ажиллагаатай нь танилцлаа.