“ХУУЛЬЧИЙН АЖЛЫН БАЙРНЫ ҮЗЭСГЭЛЭН ЯАРМАГ 2022” АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦЛОО

A- A A+
“ХУУЛЬЧИЙН АЖЛЫН БАЙРНЫ ҮЗЭСГЭЛЭН ЯАРМАГ 2022” АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦЛОО

Монголын хуульчдын холбоо, Өмгөөллийн “Диби энд ЖиТиЭс” нөхөрлөл хамтран зохион байгуулсан “Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг 2022” арга хэмжээнд Прокурорын байгууллага оролцлоо.

Тус арга хэмжээний үеэр хууль, эрх зүйн чиглэлээр суралцаж төгссөн болон одоо суралцаж байгаа 50 орчим оюутан залууст прокурорын хяналтын ажлын чиг үүрэг, онцлогийн талаар болон прокурорын туслах ажилтныг сонгон шалгаруулах журмын талаар мэдээлэл өгч, холбогдох материалыг танилцууллаа.