ДАРХАН-УУЛ АЙМГИЙН 600 ОРЧИМ ОЮУТАН, СУРАГЧДАД ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН 600 ОРЧИМ ОЮУТАН, СУРАГЧДАД ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Дархан-Уул аймгийн прокурорын газраас тус аймгийн Их, дээд, тусгай болон ерөнхий боловсролын сургуулиудад Авлига албан тушаал, Гэр бүлийн хүчирхийлэл, Цахим залилан, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэх гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хууль эрх зүйн мэдлэг олгох, сургалтыг зохион байгууллаа.

Сургалтад Анагаах Ухааны Сургууль, Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн Агро-Экологи, Бизнесийн сургууль, Технологийн сургууль, ерөнхий боловсролын 9, 18, Оюуны-Ирээдүй, Од цогцолбор, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, Дархан-Өргөө политехникийн коллеж, Уул уурхай, эрчим хүчний политехникийн коллежийн 600 орчим оюутан, сурагчид болон багш нар хамрагдсан байна.