СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ ХУУЛЬ ЗӨРЧИХ ЗӨРЧЛИЙН ГАРАЛТ БУУРАХГҮЙ БАЙНА

A- A A+
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ ХУУЛЬ ЗӨРЧИХ ЗӨРЧЛИЙН ГАРАЛТ БУУРАХГҮЙ БАЙНА

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас хороодын Засаг дарга нарт гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлж буй шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мэдэгдэл хүргүүлж, дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй гэр бүлийн хүчирхийллийг бууруулах чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.

Тодруулбал, тус дүүргийн прокурорын газраас 2022 оны 3 дугаар улирлын байдлаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих 1203 зөрчлийг шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авхуулах саналтай шүүхэд шилжүүлж, шийдвэрлүүлсэн нь урьд оны мөн үетэй харьцуулахад 45.3 хувиар өссөн дүнтэй гарсан байна.

Түүнчлэн энэ төрлийн зөрчлийн 82 орчим хувь нь согтуугаар үйлдэгдсэн бөгөөд дүүргийн 1, 2, 4, 7, 9, 26, 33, 41 дүгээр хороодод хамгийн их гарсан тул дээрх зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллахаар болсон байна.