“ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХЭД ХОХИРОГЧ ТӨВТЭЙ ХАНДЛАГЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
“ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХЭД ХОХИРОГЧ ТӨВТЭЙ ХАНДЛАГЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэнгээс Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагаас Канад улсын Засгийн газрын санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Монгол Улсад жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааг бэхжүүлэх” төслийн хүрээнд Цагдаагийн ерөнхий газартай хамтран “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд хохирогч төвтэй хандлагыг хэрэгжүүлэх нь” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

Төслийн хүрээнд “Гэр бүлийн хүчирхийллийн хэрэгт хууль сахиулах, шүүх эрх мэдлийн байгууллагын ажилтнуудыг чадавхжуулах, хохирогчийн эрхийг хамгаалах, эрх зүйн туслалцааны хүртээмжийг үр өгөөжтэй болгох” зорилгоор сургалтыг зохион байгуулж, 60 орчим прокурор, цагдаагийн алба хаагчид сургалтад хамрагдсан байна.

Сургалтын нээлтийн ажиллагаанд Канад улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Катерин Ивков, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын суурин төлөөлөгч Стивен Кент, Улсын ерөнхий прокурорын туслах прокурор, Сургалт, судалгааны хүрээлэнгийн захирал, хууль зүйн ухааны доктор Б.Бат-Орших, Цагдаагийн ерөнхий газрын Соён гэгээрүүлэх албаны сургалтын хэлтсийн дарга В.Отгонбаяр нар оролцсон байна.