ЭРҮҮ ШҮҮЛТ ТУЛГАХ ГЭМТ ХЭРГИЙГ ШАЛГАЖ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЛЭЭ

A- A A+
ЭРҮҮ ШҮҮЛТ ТУЛГАХ ГЭМТ ХЭРГИЙГ  ШАЛГАЖ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЛЭЭ

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2022 оны 8 дугаар сарын 01-нээс 05-ны өдрүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 201 гомдол, хүсэлт, мэдээллэл шийдвэрлэж, мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 264 даалгавар бичгээр өгсөн байна.

Гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, албан тушаалтанд 3 мэдэгдэл, зөрчил шалган шийдвэрлэх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагааг хэрэгжүүлэх явцад гарсан зөрчил, түүнд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар хяналтын харьяа байгууллагуудад 2 шаардлага тус тус бичиж хүргүүллээ.

Түүнчлэн мөрдөн байцаалтын 2028 хэрэгт хяналт тавьж, 233 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ. Тодруулбал, хамгийн олон буюу Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 132, Өмчлөх эрхийн эсрэг 92, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 15, Бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 11, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 7, Хүрээлэн байгаа орчны эсрэг 6 хэрэг байна. Мөн Хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг 5, Хүний амьд явах эрхийн эсрэг 3, Кибер аюулгүй байдлын эсрэг 2 байгаа бол Авлигын болон Эрүү шүүлт тулгах тус бүр 1 хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.