ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Нийслэлийн прокурорын газраас Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний төв, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газруудтай “Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэх тухай шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаа, түүнд хяналт тавих журмын хэрэгжилт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт хамтарсан уулзалт зөвлөгөөнийг зохион байгууллаа.

Зөвлөгөөнд оролцогчдоос тулгамдаж буй хүндрэл бэрхшээл, шийдвэрлэх арга замын талаар хэлэлцэж, гаргасан саналуудыг нэгтгэн удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахаар шийдвэрлэсэн байна.