“ПРОКУРОРЫН ЦОМ-2022” ШАТРЫН ТЭМЦЭЭНИЙ БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

A- A A+
“ПРОКУРОРЫН ЦОМ-2022” ШАТРЫН ТЭМЦЭЭНИЙ БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

Жил бүрийн наймдугаар сарын 14-ний өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг “Прокурорын албаны өдөр”-ийг тохиолдуулан Улсын ерөнхий прокурорын газраас хуульчдийн дунд шатрын тэмцээн зохион байгуулдаг уламжлалтай.

Энэ удаагийн “Прокурорын цом-2022” тэмцээн 8 дугаар сарын 12-ны өдрийн 09:00 цагт Баянгол дүүргийн прокурорын  газарт болох бөгөөд оролцох шатарчдын мэдүүлгийг авч эхэллээ.

Тус тэмцээнд Монгол Улсын Их хурал, Үндсэн хуулийн цэц,  Хууль зүй, дотоод хэргийн яам, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороо, Өмгөөлөгчдийн холбоо, Нотариатчидын танхим, Хүний эрхийн үндэсний комисс, Худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Арбитр, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар зэрэг хуулийн байгууллагын үндсэн ажилтан, хуульчид оролцох боломжтой бөгөөд оролцогчдын мэдүүлгийг тухайн байгууллага нь 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 17:00 цагаас өмнө зохион байгуулах комисст өгнө үү.

“ПРОКУРОРЫН ЦОМ-2022” ШАТРЫН ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ

Нэг. Тэмцээний зорилго

1.1.Прокурорын байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, хуулийн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх,  хуульчид харилцан бие биеэсээ туршлага солилцох, хуулийн  байгууллагуудад ажиллаж буй  хуульчдын шатрын ур чадварыг дээшлүүлэх, шатрын спортыг түгээн дэлгэрүүлэхэд энэхүү тэмцээний зорилго оршино.

Хоёр. Тэмцээнд оролцох байгууллагууд

2.1.Тэмцээнд  Монгол Улсын Их хурал, Үндсэн хуулийн цэц,  Хууль зүй, дотоод хэргийн яам, Шүүхүүд, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороо, Өмгөөлөгчдийн холбоо, Нотариатчидын танхим, Хүний эрхийн үндэсний комисс, Худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Арбитр, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар зэрэг байгууллагын үндсэн ажилтан, хуульчид оролцоно.

2.2.Энэхүү уламжлалт тэмцээнд  прокурорын байгууллагад ажиллаж байсан ахмад хуульчдыг урилгаар оролцуулна.

Гурав. Тэмцээний зардал

3.1.Тэмцээний зардлыг Улсын прокурорын газрын Хэрэг эрхлэх газар хариуцна.

3.2.Тэмцээнд оролцогч  байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүн хандив өгч болно.

Дөрөв. Тэмцээн зохион байгуулагдах газар, хугацаа, шатарчдыг бүртгэх ажиллагаа

4.1.Тэмцээн 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 09:00 цагт Баянгол дүүргийн прокурорын  газрын хурлын танхимд эхэлнэ.

4.2.Тэмцээнд оролцох шатарчдын мэдүүлгийг тухайн байгууллага нь 2022 оны 8 дугаар сарын  10-ны өдрийн 17:00 цагаас өмнө зохион байгуулах комисс /Прокурорын байгууллагын биеийн тамир, спортын зөвлөлийн гишүүн, Шатрын спортын мастер Т.Баярсайхан, Утас:88000161/-т өгсөн байна.

4.3.Тамирчид тэмцээнд оролцох тухайгаа дээрх утсаар мэдэгдэж болох бөгөөд  тэмцээн эхлэх өдөр тогтсон цагт ирсэн байна.

4.4.Хүндэтгэн үзэх шалтгаантай бол бүртгэлээс хоцорсон шатарчныг тэмцээнийг зохион явуулах комиссын шийдвэрээр оролцогчдын тоонд нэмж бүртгэнэ.

Тав.Тэмцээний төрөл, цагийн хяналт

5.1.Тэмцээнийг рапид  төрлөөр  явуулна. Үүнд: Тэмцээнийг нийт 7-9 өрөг швейцарь системээр тоглож  дүнг гаргана. Рапид тэмцээний 1 өрөг талдаа 20 минут, нийт 40 минут үргэлжилнэ.

5.2. Тэмцээний бэлтгэл хангах, шүүн явуулах шүүгчийг Улсын ерөнхий прокурорын газар хариуцаж бэлтгэнэ.

Зургаа.Тэмцээний шагнал урамшуулал

6.1.Эхний 3 байрт шалгарсан болон тусгай байр эзэлсэн шатарчдад дараах шагнал, урамшууллыг олгоно. Үүнд:

1-р байр: “Прокурорын цом”, Өргөмжлөл, алтан медаль, мөнгөн шагнал,

2-р байр: Өргөмжлөл, мөнгөн медаль, мөнгөн шагнал,

3-р байр: Өргөмжлөл, хүрэл медаль, мөнгөн шагнал,

Тусгай шагнал 3: Мөнгөн шагнал, дурсгалын зүйлээр урамшуулна. /Тусгай шагналыг тэмцээн зохион явуулах комисс  шийдвэрлэнэ./

-//-