КИБЕР ОРЧИНД ХУУЛЬ БУСААР ХАЛДАХ ГЭМТ ХЭРГИЙГ ШАЛГАЖ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЛЭЭ

A- A A+
КИБЕР ОРЧИНД ХУУЛЬ БУСААР ХАЛДАХ ГЭМТ ХЭРГИЙГ  ШАЛГАЖ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЛЭЭ

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2022 оны 6 дугаар сарын 27-ноос 7 дугаар сарын 01-ний өдрүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 25 гомдол, хүсэлтийг шийдвэрлэж, мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 308 даалгавар бичгээр өгсөн байна.

Гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, албан тушаалтанд 5 мэдэгдэл, зөрчил шалган шийдвэрлэх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагааг хэрэгжүүлэх явцад гарсан зөрчил, түүнд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар хяналтын харьяа байгууллагуудад 2 шаардлага тус тус бичиж хүргүүллээ.

Түүнчлэн мөрдөн байцаалтын 1465 хэрэгт хяналт тавьж, 440 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ. Тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 259, Өмчлөх эрхийн эсрэг 97, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 29, Бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 21, Хүрээлэн байгаа орчны эсрэг 13, Хүний амьд явах эрхийн эсрэг 11 хэрэг байна. Мөн Авлигын  болон Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг тус бүр 4, Хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг болон Эдийн засгийн гэмт хэрэг тус бүр  3,  Хүүхдийн эсрэг болон Кибер орчинд хууль бусаар халдах гэмт хэрэг тус бүр 1-ийг шүүхэд шилжүүлсэн байна.