ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНД ХҮНИЙ ЭРХИЙГ ХАНГАЖ АЖИЛЛАНА

A- A A+
ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНД  ХҮНИЙ ЭРХИЙГ ХАНГАЖ АЖИЛЛАНА

Увс аймгийн прокурорын газраас аймаг дахь хуулийн байгууллагууд болон Мэргэжлийн хяналтын газар, Хүний эрхийн Үндэсний комиссын төлөөлөл 30 албан хаагчийг оролцуулан “Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт  хэлэлцүүлгийг зохион байгуулжээ.

Хэлэлцүүлгээр эрүүгийн болон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хүний эрх, эрх чөлөө нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх, аливаа хэлбэрээр эрүүдэн шүүх явдлыг гаргуулахгүй байх, хүний эрхийг хангаж ажиллахад тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх арга замын талаар харилцан мэдээлэл солилцсон байна.

Тухайлбал, Прокурорын байгууллагаас “Зөрчлийн болон мөрдөн шалгах ажиллагаан дахь хүний эрх”, “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь хүний эрх”, “Сэжигтнийг баривчлах ажиллагаанд хүний эрхийг хангах”, “Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх хүний эрх, эрх чөлөө, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажил, цаашид анхаарах асуудал”-ын талаар мэдээлэл хийсэн бол аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс “Эрүүдэн шүүхээс ангид байх эрх түүний агуулга, хэрэглээ”, Цагдаагийн газраас “Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх нь” сэдвүүдээр тус тус мэдээлэл хийжээ.