ЗОРЧИХ ЭРХИЙГ ХЯЗГААРЛАХ ЯЛ ЭДЛҮҮЛЭХ АЖИЛЛАГААНД АНХААРАХ АСУУДЛЫН ТАЛААР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
ЗОРЧИХ ЭРХИЙГ ХЯЗГААРЛАХ ЯЛ ЭДЛҮҮЛЭХ АЖИЛЛАГААНД АНХААРАХ АСУУДЛЫН ТАЛААР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Улсын Ерөнхий прокурорын газраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газартай хамтран  Зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналтыг хэрэгжүүлэхэд анхаарах асуудал болон тус ялын хяналтын систем түүний тоног төхөөрөмжийн үйл ажиллагааны талаар цахим сургалт зохион байгууллаа.

Сургалтад аймаг, Нийслэл, дүүрэг, сум дундын прокурорын газрын ерөнхий прокурорууд, мөн ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан прокурор, харьяа шийдвэр гүйцэтгэх байгууллагын шийдвэр гүйцэтгэгч нар оролцлоо.

Прокурорын байгууллагаас 2022 оны 6 дугаар сарын байдлаар Зорчих эрхийг хягзаарлах ялаар шийтгүүлсэн 2324 ялтны шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хяналт тавьж, уг ялыг эдлэхээс зайлсхийсэн 244 иргэний ялыг хорих ялаар солиулахаар дүгнэлт бичиж, шүүхээр шийдвэрлүүлсэн байна.