МОНГОЛЫН ПРОКУРОРУУДЫН ХОЛБООНООС ДУГУЙН АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
МОНГОЛЫН ПРОКУРОРУУДЫН ХОЛБООНООС ДУГУЙН АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монголын прокуроруудын холбооноос Олон Улсын Прокуроруудын Холбоо байгуулагдсаны 27 жилийн ойг тохиолдуулан гишүүдийнхээ чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, биеийн тамир спортыг дэмжих, эрүүл чийрэг амьдрах дадлыг бий болгох үүднээс 2022 оны 6 дугаар сарын 26-ны өдөр дугуйн аялалыг зохион байгууллаа.

Тус аялалд Улс, Нийслэл, Тээвэр, дүүргийн прокурорын газруудын Салбар зөвлөлийн 300 орчим гишүүн оролцож, “Хүй долоон худаг”-ын дунд зам дагуу 15 км газарт 96 дугуйтай тамирчид чөлөөт аялал хийсэн байна.

Монголын Прокуроруудын Холбоо нь прокурорын байгууллагын түүхэн хөгжилд хувь нэмэр оруулах, прокурорын нэр хүнд, хариуцлагыг нэмэгдүүлэх, хууль зүйн шинжлэх ухаан, боловсролын хөгжлийг дэмжих, холбооны гишүүдийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, ажил мэргэжлийн уралдаан зохион байгуулах, олон улсын болон гадаад улс орнуудын ижил төстэй төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах, мэдээлэл солилцох, гишүүдээ харилцан сургах, гишүүдийнхээ ашиг сонирхлыг илэрхийлэх, хамгаалах үндсэн зорилготой төрийн бус байгууллага бөгөөд 1994 онд прокуроруудын санаачлагаар үүсэн байгуулагдаж байсан түүхтэй. Өдгөө тус холбоо нь 32 салбар зөвлөлтэй, 800 орчим гишүүнтэй болж өргөжин үйл ажиллагаагаа явуулж байна.

Олон Улсын Прокуроруудын Холбоог анх 1995 онд Австри Улсын Вена хот дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 11 орны төлөөлөгчид байгуулсан ба Монголын прокуроруудын холбоо 1996 онд гишүүнээр нь элсжээ.