ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОГЧДОД ЗӨВЛӨГӨӨ, МЭДЭЭЛЭЛ ӨГЧЭЭ

A- A A+
ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОГЧДОД ЗӨВЛӨГӨӨ, МЭДЭЭЛЭЛ ӨГЧЭЭ

Хэнтий аймгийн прокурорын газраас санаачлан аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, тус аймаг дахь Цагдаагийн газартай хамтран зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслүүдийг шалгаж, Автотээврийн хэрэгслийн ашиглалтын журам зөрчихгүй байхыг сэрэмжлүүлэх ажил зохион байгуулсан байна. Энэхүү ажлын хүрээнд замын хөдөлгөөнд оролцогч 200 гаруй иргэнд  мэдээлэл зөвлөмж өгч, гарын авлага тараажээ.

Мөн зуны амралт, аялал зугаалга ихсэж байгаатай холбоотойгоор тээврийн хэрэгслийн жолооч, зорчигч иргэдэд зам тээврийн ослын хор уршгийг таниулах, тэдний эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх талаар орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулан яриа таниулга хийсэн байна.