ЯЛ ЭДЛҮҮЛЭХ АЖИЛЛАГААНД ХҮНИЙ ЭРХИЙГ ХАНГАЖ АЖИЛЛАЖ БАЙГАА ЭСХИЙГ ШАЛГАЖЭЭ

A- A A+
ЯЛ ЭДЛҮҮЛЭХ АЖИЛЛАГААНД ХҮНИЙ ЭРХИЙГ ХАНГАЖ АЖИЛЛАЖ БАЙГАА ЭСХИЙГ ШАЛГАЖЭЭ

Увс аймгийн прокурорын газраас аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Цагдаагийн газартай хамтран “Гүйцэтгэл-хяналт” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж байна.

Нэгдсэн арга хэмжээгээр хорихоос өөр төрлийн ялаар шийтгүүлсэн ялтан болон албадлагын арга хэмжээ авагдсан иргэдэд тавих хяналтыг сайжруулах, хяналтын явцад хүний эрх, эрх чөлөө, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх асуудалд анхаарч ажиллах ажээ.  

Тус ажлын хүрээнд аймгийн прокурорын газар болон цагдаагийн газраас хамтран хорихоос өөр төрлийн ялаар шийтгүүлсэн ялтны ял эдлэлтийн байдлыг зарим сумдад гэнэтийн байдлаар шалгасан байна.

Шалгалтаар хүний эрх зөрчсөн зөрчил илрээгүй бөгөөд сумдын хэсгийн төлөөлөгч нарт яриа таниулга хийж, ялтанд ял завшуулахгүй байхад анхаарах талаар үүрэг, даалгавар өгчээ.

Мөн хорихоос өөр төрлийн ялаар шийтгүүлсэн ялтан болон албадлагын арга хэмжээ авагдсан иргэдтэй уулзаж санал, хүсэлтийг нь сонсож, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх мэдээлэл өгсөн байна.