Про подкаст №78 ХҮҮХДИЙН ХАМГААЛУУЛАХ ЭРХИЙН ТАЛААР

A- A A+
Про подкаст №78 ХҮҮХДИЙН ХАМГААЛУУЛАХ ЭРХИЙН ТАЛААР

УЕПГ-ын Олон нийттэй харилцах албаны мэргэжилтэн Б.Будхүү Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгатай Хүүхдийн хамгаалуулах эрхийн талаар ярилцлаа.

- Хүүхэд гэмт хэрэг, зөрчил, хүчирхийлэл, бие махбодийн шийтгэл, сэтгэл санааны дарамт, үл хайхрах байдал болон мөлжлөгийн аливаа хэлбэрээс нийгмийн бүх орчинд хамгаалагдах, өөрийн нэр төр, гэр бүлийн амьдрал, эрүүл мэнд, хувийн харилцааны нууц, орон байрны халдашгүй байдал, хувийн орон зайгаа хамгаалуулах эрхтэй.

- Нийгмийн бүх орчин буюу хэвлэл мэдээлэл, цахим орчин, гэр бүлийн орчин, эрүүл мэндийн салбар, боловсролын салбар, гамшиг, онцгой байдлын үе гэх зэрэг бүхий л орчинд хүүхдийг хамгаалах үүргийг эцэг, эх, асран хамгаалагч, төрийн байгууллагын ажилтан, багш сурган хүмүүжүүлэгч бүх хүн хүлээнэ.

- Эмнэлэгийн байгууллагын эмч, ажилтан, сургалтын байгууллагын багш, ажилтнууд “Эрсдэлтэй нөхцөлд байгаа хүүхэд”-ийн талаар таамагласан, мэдсэн даруйдаа Хүүхэд хамгааллын тусгай дугаар болох 108 дугаар, хүүхдийн асуудал эрхэлсэн орон нутгийн ажилтан, албан тушаалтан, эсхүл цагдаагийн байгууллагын алба хаагчид заавал мэдэгдэх үүрэгтэй.