"ПРОКУРОРЫН МЭДЭЭЛЭЛ" НЭВТРҮҮЛГИЙН 2022 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН ДУГААР

A- A A+

УЕПГ-ын Олон нийттэй харилцах албанаас сар бүр бэлтгэн хүргэдэг “Прокурорын мэдээлэл” нэвтрүүлгийн шинэ дугаарыг хүлээн авч үзнэ үү.

Энэ удаагийн нэвтрүүлгээр:

• "Онцлох сэдэв" : “Хөгжлийн банк”-ны зээлтэй холбоотой хэргийн хяналт, шийдвэрлэлт.

• Иргэн танд : Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ гэж юу болох талаар.

• Прокурорын байгууллагаас 2 дугаар сард хийсэн онцлох үйл явдлын мэдээллийг хүргэнэ.

- Прокурорууд "Цахим аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийг илрүүлж, мөрдөн шалгаж буй өнөөгийн байдал" сэдэвт сургалтад хамрагдлаа.

- Тээврийн прокурорын газраас Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх #Сайнжолооч нөлөөллийн ажлыг эхлүүлжээ.

- Прокурорын байгууллага Хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн нэгдсэн арга хэмжээг зохион байгуулна.