МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР Б.ЖАРГАЛСАЙХАН ОХУ-ЫН ЦЭРГИЙН ЕРӨНХИЙ ПРОКУРОР В.Г.ПЕТРОВТОЙ УУЛЗАЛТ ХИЙВ

A- A A+
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР Б.ЖАРГАЛСАЙХАН ОХУ-ЫН ЦЭРГИЙН ЕРӨНХИЙ ПРОКУРОР В.Г.ПЕТРОВТОЙ УУЛЗАЛТ ХИЙВ

Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан тэргүүтэй төлөөлөгчид ОХУ-ын прокурорын байгууллага байгуулагдсаны 300 жилийн ойн арга хэмжээний хүрээнд тус улсын Цэргийн прокурорын газраар зочилж, Цэргийн ерөнхий прокурор В.Г.Петровтой уулзалт хийлээ.

Уулзалтаар хоёр улсын прокурорын байгууллага хоорондын найрсаг харилцаа, үр дүнтэй хамтын ажиллагааны талаар ярилцаж, цаашид хөгжүүлэх боломжийн талаар санал солилцов.

Түүнчлэн 2022 оны 9 дүгээр сард ОХУ-ын Цэргийн прокурорын газрын 155 жилийн ой тохиож буй тухай тэмдэглэн дурдаж, Монгол Улсын прокурорын байгууллагатай тогтоосон харилцаа, хамтын ажиллагааг улам өргөжүүлэн, хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулан ажиллахаа илэрхийллээ.