Г.ЭРДЭНЭБАТ : "БИД 127 БАНКТАЙ. НЭГ ХҮНИЙ НЭРЭЭР ХӨРӨНГӨ ХАЙЖ ЧАДАХГҮЙ" ГЭДЭГ

315 2017/01/19

 

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн барьсан боловч хэлэлцэж байгаад гацлаа. Уг хуулийн төслийг баталбал төрийн албан хаагчдыг гадаадад данс эзэмших, аж ахуйн нэгж байгуулах, хувьцаа эзэмшихийг хориглох юм. Өөрөөр хэлбэл, төрийн албан хаагчдыг оффшор бүсэд хөрөнгөө нуухыг хуулиар хязгаарлана гэж Хууль зүй, дотоод хэргийн яамныхан хэлж байна. Гэхдээ төрийн албан хаагчдын эхнэр хүүхэд, төрөл саданг хуулийн үйлчлэлд хамруулахгүй бол оффшорчид нэрээ шилжүүлээд л хуулийн хариуцлагаас мултарна гэж нэр бүхий УИХ-ын гишүүд шүүмжилж байгаа билээ.

АТГ-ыг байгуулсны 10 жилийн ойгоор "Авлигын эсрэг үндэсний чуулган”-ыг зохион байгуулсан. Чуулганы үеэр Улсын ерөнхий прокурорын орлогч, төрийн хууль цаазын шадар зөвлөх Г.Эрдэнэбат "Авлигатай тэмцэх олон талт хамтын ажиллагаа” сэдвээр илтгэл тавьсан. Тэрээр оффшор хөрөнгийг илрүүлэх болон гадаадад нуусан хууль бус хөрөнгийг Монголд буцаан авчрах талаар чухал асуудлыг дэвшүүлсэн юм. Ингээд түүний илтгэлээс хүргэе.

Алдагдсан хөрөнгийг эргүүлэн авахад учирдаг хамгийн том бэрхшээл бол Монгол Улсын хууль сахиулах, шүүх эрх мэдлийн байгууллагын мэдээлэлгүй байдал. Өнгөцхөн жишээ хэлье, "Танай улсын аль нэг банкинд ийм хүний хөрөнгө байгаа сурагтай. Олж өгөөч” гэсэн хүсэлтийг манай улс явуулдаг. Гадаад улсаас нь "Аль банкны ямар дансанд хэдий хэмжээний хөрөнгө байгаа мэдээлэл хүсч байгаагаа тодорхой ирүүл. Тэгвэл бид биелүүлээд өгье” гэсэн хариу ирдэг. Бид гайхдаг. "Хаана нь байгааг бид яаж мэдэх вэ” гэж гайхдаг. Тэр улсаас нь хариу ирдэг, "Бид 127 банктай. Нэг хүний нэрээр хөрөнгө хайж чадахгүй ээ” гэж. Гэтэл бид дэлхийн улсаас нэг зүйл дээр хоцорч явна. Аль хэдийнэ дэлхийн улсуудын хууль сахиулах байгууллагууд хамтран мэдээлэл солилцдог болсон. Тэр мэдээлэлдээ тулгуурлан эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх асуудал руугаа ордог жишиг рүү орчихсон байна. Өөрөөр хэлбэл, хууль сахиулах байгууллагууд хоорондоо мэдээллээ солилцож, мөрдөж байгаа гэмт хэрэгтэйгээ холбоотой мэдээллийг олж авах талаараа хамтарч ажиллачихаад эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа үзүүлэх шат руугаа ордог. Бид эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа үзүүлэх асуудлыг хөндөж тавихаасаа өмнө шаардлагатай мэдээллээ хууль сахиулах байгууллагын төвшинд солилцон авдаг дэг журам, арга барилдаа шилжих хэрэгтэй байна.

"Авлига өнөөдөр глобалчлалын ачаар, хөгжиж байгаа нийгмийн ачаар өвөрмөц гэмт хэрэг болсон. Энэ цагийн гэмт хэрэг өөрөө "хөгжчихсөн”. Өнөө цагт үйлдэл, эс үйлдэхүй гэж хэлэхэд ч түвэгтэй болсон. Гэмт хэрэг удаан үргэлжилсэн үйл явц болсон. Задлаад үзэхэд хүний наймаа гэдэг н гэмт хэрэг таван төрлийн зөрчил. Задлаад үзэхэд авлигын гэмт хэрэг үйл явцыг дамжсан 5-6 төрлийн гэмт хэрэг, зөрчил холилдсон процесс явагдаад эцсийн дүндээ албан тушаалтан эрх мэдлээ урвуулах гэмт хэрэг болдог болсон. Дээрээс нь зайлшгүй хэлэх ёстой зүйл гэвэл, авлигын гэмт хэрэг улс дамнасан. Өнөөдөр бид оффшорын тухай ярилаа, хилийн чинадад байгаа Монгол Улсаас алдагдсан эд хөрөнгийн тухай ярилаа. Үнэхээр ийм байгаа.

Алдагдсан хөрөнгийг буцаан авах гэдэг нь эрүүгийн эрх зүйн орчин үеийн шинэ асуудал болсон. Гэмт этгээдийг шийтгэхээс ч илүү чухалчилж болох нэг асуудал бол хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах явдал гэдгийг хүлээн зөвшөөрдөг болсон. Ер нь эрүүгийн эрх зүйд нөхөн төлүүлэх эрх зүй, хохирлыг нөхөн төлүүлэх онол гэж эртнээс хөгжиж ирсэн авч 20 дугаар зуунаас зарим гэмт хэрэгтнүүд идчихээд, суучихаад , гарч ирээд жаргаад байна. Олон хүн хохирчихоод, гэмт хэрэгтнээ шийтгүүлчихээд, хохирсон хэвээрээ хоцроод байна. Ийм учраас эрүүгийн эрх зүй гэдэг чинь шийтгэлийн эрх зүй биш юм байна. Эрүүгийн эрх зүй гэдэг чинь эрх сэргээх эрх зүй юм байна гэдэг үзэл баримтлал ч хөгжөөд ирсэн. Ийм ч учраас бидэнд өнөөдөр авлигатай тэмцэнэ гэхээр авлигачдыг хатуу ширүүн цээрлүүлэх нь нэг номерийн асуудал авч яг түүнтэй зэрэгцээд хохирлыг төлүүлэх, хор уршгийг арилгуулах, алдагдсан хөрөнгийг эргүүлэн авах асуудал номер нэг асуудал болж хувираад байна.

МАГАДГҮЙ ЭНЭ ГАНЦ МОНГОЛЫН ЗОВЛОН БИШ БОЛОЛТОЙ

Алдагдсан хөрөнгийг эргүүлэн авах энэ хүрээнд бид чадлаараа ажилласаан. Манай АТГ-ын санаачилгаар Стар хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр бид Монгол Улсын одоо мөрдөж байгаа эрх зүйн орчныхоо хүрээнд алдагдсан хөрөнгийг хэрхэн эргүүлж авах эрх зүйн харилцан туслалцааны механизмыг яаж ашиглах талаар зохицуулалтыг хийхийг оролдсон. Одоо манай Улсын ерөнхий прокурорын А88 тушаалаар батлагдсан аргачилсан зааврын хүрээнд гадаад улс руу хүсэлт даалгавар явуулах, гадаад улсаас ирсэн хүсэлт даалгаврыг биелүүлэх ажиллагааны хүрээнд энэхүү хөрөнгийг эргүүлэн авах талаар зарим зохицуулалт орсон. Гэхдээ үүнд асуудал байна. Бид өнөөдрийг хүртэл эрүүгийн хэрэгт үзүүлэх эрх зүйн туслалцааг мөрдөн байцаалтын тодорхой ажиллагаа хийлгэхээр гэмт этгээдийг шилжүүлэн авахаар, шилжүүлэн өгөхөөр, ялтан шилжүүлж авахаар, шилжүүлж өгөхөөр, нэмээд эрүүгийн хэрэг болон нотлох баримт, эд зүйлийг шилжүүлж авахаар л журамлаж ирсэн. Одоо ч ингэж яваа. Өргөн барьсан хуулийн төсөлд ч одоо ингэж яваа.

Бид хөрөнгө өгөх, эргүүлэн авах талаар хуульдаа зохицуулаагүй байгаа. Хууль сахиулдаг байгууллага гэжхууль сахиулдаг байгууллагыг хэлнэ. Шүүх эрх мэдлийн байгууллага гэж мөн л хуулийг хэрэгжүүлдэг байгууллагыг хэлнэ. Хуульд байхгүй зүйлийг энэ байгууллагууд хийж чадахгүй.Бид гадаад улсаас нотлох баримт, эд зүйл авч чадна. Харин хөрөнгө авч чадахгүй. Одоо дагаж мөрдөж байгаа хуулийн хүрээнд ч авч чадахгүй, удахгүй УИХ-д Хууль зүй, дотоод хэргийн яамнаас өргөн барих хуулийн төслөөр ч авч чадахгүй. Яагаад гэвэл, НҮБ-ын Авлигын эсрэг конвенцод зааснаар, хөрөнгийг буцаан авахын тулд Монгол Улс тухайн хөрөнгийг хурааж авах шүүхийн шийдвэрээ гаргах ёстой. Шүүхийн тэр шийдвэрээ гадаад улсад "Энэ хөрөнгө танай улсад байна. Манай Монголын өмчлөлийн хөрөнгө танай улсын банкинд байна. Өгөөч ээ” гэдэг хүсэлтийг хуулийн байгууллага явуулах ёстой. Үүний дараа тэр хөрөнгө шүүхийн шийдвэр дээр үндэслэж ирэх ёстой. Хэрвээ бид энэхүү эрх зүйн орчноо бүрдүүлж чадахгүй бол хөрөнгө авах асуудал дээр учир дутагдалтай хэвээр л байна. Магадгүй энэ ганц Монголын зовлон биш бололтой. 40 тэрбум хөрөнгөө алдчихаад 400 саяыг л авч байгаа нь дэлхий нийтийн өнөөгийн байдал юм бол бид дунд нь л яваа юм байна. Гэхдээ бид алдагдсан хөрөнгөө авмаар л байгаа.

ХОЁР КОНВЕНЦИЙН ЗӨРЧИЛ

Олон улсын гэрээний талаар ам хальтирч орж ирснийх нэгэн зүйлийг хэлье гэж бодлоо. Монгол Улс НҮБ-ын хоёр конвенцод нэгдэн орсон. Элсэн орсон хоёр конвенц нь бидний харж байгаагаар асуудалтай. Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцийн тавдугаар зүйлд, "Авлига бол үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг мөн” гэж тодорхойлсон. Авлигын эсрэг конвенцод ямар үйлдлийг авлигад тооцохыг заасан. Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх конвенцийн 15 дугаар зүйлд, "Авлига нь үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн замаар олдсон хөрөнгийг хэрэг шийдвэрлэж байгаа улс өөрийнхөө хуулийн дагуу шийднэ” гэж заасан. Өөрөөр хэлбэл, ямар улсад хөрөнгө байна, аль улс энэ гэмт хэргийг илрүүлнэ, тэр улс хурааж аваад өөрийн орлого болгоно. Монгол Улс энэ конвенцод 2002 онд элсч орсон. Авлигын эсрэг конвенцод, "Алдагдсан хөрөнгийн өмчлөгч улс нь хөрөнгийг эргүүлж авах эрхтэй” тухай заасан. Өөрөөр хэлбэл, Монгол Улсаас алдагдсан хөрөнгө АНУ ч юм уу өөр улсад илэрсэн бол Монгол Улсад эргүүлэн өгөх тухай заасан.Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хөрөнгө олдвол бид конвенцийн дагуу өгөх үүрэгтэй. Мөн конвенцийн дагуу улсын орлого болох эрхтэй. Ийм л байдалд бид хүрээд байна. Удахгүй шийдвэр гаргах төвшинд олон улсын гэрээ, конвенцод нэгдэхийн учрыг олж энэ асуудал шийдэгдэх байх гэж найдаж байна.

ОЛОН ТАЛТ ХАМТЫН АЖИЛЛАГАА ГЭДЭГ ЗҮГЭЭР Л НЭГ ҮГ БИШ

Өнөөдөр би НҮБ-ын Авлигын эсрэг конвенцод хүмүүсийн сул үг гээд тоохгүй байгаа "олон талт хамтын ажиллагаа” гэдэг үгийг сул үг биш шүү гэдгийг сануулах гэж ирлээ. Бид өнөөдөр хамтарч ажиллаж байна уу. Авлигатай тэмцэх асуудлаар болон Монголд тулгамдсан бүх асуудлаар хамтарч ажиллаж чадаж байна уу гэвэл "хамтарч ажиллаж байна”. Гэхдээ бид тухайн асуудалд хандах ойлголтынхоо зөрүүнээс, заримдаа өөр өөрийн хуулиар хүлээсэн чиг үүргээсээ болоод, ажил явуулдаг арга барилаасаа болоод, би дарга чи цэрэг, би хянадаг чи байцаадаг гэдэг хандлагаасаа болоод асуудлаа биш хоорондынхоо зөрчлөө шийдвэрлэсээр хамаг цагаа бардаг. Утаатай ч, авлигатай ч, эрүүл мэндийн асуудал дээр ч тэгдэг. Цаашид бид авлигатай тэмцэхийн тулд "олон талт хамтын ажиллагаа” гэдэг зүйлийнхээ учир утгыг ойлгохгүй л юм бол хоорондоо тэмцэлдсээр дуусах гээд байна. Ийм учраас НҮБ-ын конвенц, Авлигын эсрэг хуульд заасан, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт заасан "олон талт хамтын ажиллагаа” гэдэг зүйлийг ойлгож ажиллах хэрэгтэй болоод байна.

Олон талт хамтын ажиллагаа нэг субъект дийлдэггүй. Олон талт хамтын ажиллагаа өөрөө гэмт хэрэгтэй тэмцэх хүчирхэг механизм болдог. Нэг мөрдөн байцаагчийн шийдвэрийг өөрчлүүлж болох боловч хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэгэнт цацагдсан шийдвэрийг өөрчлүүлж чадахгүй. Нэг прокурорын шийдвэрийг өөрчлүүлэхээр нөлөөлж болох боловч хажуугаас нь хяналт тавьж байгаа иргэний нийгэм, хэвлэл мэдээлэл, шүүх, АТГ гэх мэт олон талт оролцогчийн хяналт нөлөөллийг дийлдэггүй. Аливаа асуудлыг шийдвэрлэхэд олон талт хамтын ажиллагаа гэдэг нэг талаас хамтын хүч, нөгөө талаас бие биендээ тавих хяналт, хариуцлага болдог. Ийм учраас олон талт хамтын ажиллагааг зөв өнцгөөс нь ойлгоод, хэрэгжүүлэх хэрэгтэй. Манайх авлигатай тэмцэх асуудлаар олон талт хамтын ажиллагаа явуулах ёстой гэдгийг зөвшөөрсөн, хуульчилсан. Саяхан баталсан Монгол Улсын авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт олон талт хамтын ажиллагааг хийнэ гэдгээ тунхагласан. Бүр үйл ажиллагааны үндсэн зарчмыг "хамтын ажиллагаа, уялдаа холбоотой хамтын зарчимтай байх, төр ба хувийн хэвшил, иргэний нийгэм түншилж авлигатай тэмцэх” зарчмыг тусгасан. Бүх байгууллагад авлигатай хамт тэмцэнэ гэж үүрэг болгосон. Авлигатай тэмцэх АТГ ганцаараа биш энэ асуудал дээр ашиг сонирхол нь нийлж байгаа бүх хүмүүс хамт тэмцэнэ гэж тунхагласан. Тунхагласнаар асуудал дуусахгүй, одоо бид юу хийх хэрэгтэй вэ.

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт "хамт ажиллана” гэсэн боловч яаж хамт ажиллахыг бичээгүй. Хэн хэзээ ямар үүрэг хүлээж, хэн хэний ямар эрх мэдэл дээр хяналт тавьж, хэн хэндээ ямар мэдээллийг харилцан өгөлцөж, авалцахыг журамлаагүй. Одоо бидэнд Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө үлдсэн. Бид төлөвлөгөөгөө авлигатай тэмцэх олон талт хамтын ажиллагааны баримт бичиг болгохгүй юм бол энэ маань тунхаг бичиг болж үлдэнэ. Бид үүнийг мартчих гээд байгаа. Олон талт хамтын ажиллагааг яаж явуулахаа төлөвлөгөөнд тусгах ёстой.

ЭХ СУРВАЛЖ : itoim.mn МЭДЭЭЛЛИЙН САЙТ

СТАТИСТИК МЭДЭЭ
  • 2017 оны 2 улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    40737

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    14387

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    22468

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    28710

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    13261/ шүүхэд шилжүүлсэн,ХБ/

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    3668

    Хийсэн шалгалт:
    538/шалгалт, судалгаа/

    Илрүүлсэн зөрчил:
    2236

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    4420

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    1578

    Хийсэн шалгалт:
    284

    Судалгаа:
    185

    Яриа таниулга:
    839

  • 2017 оны 1-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    25162

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    7225

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    13835

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    13588

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    6018/ шүүхэд шилжүүлсэн,ХБ/

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    1835

    Хийсэн шалгалт:
    247/шалгалт, судалгаа/

    Илрүүлсэн зөрчил:
    1178

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    2049

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    733

    Хийсэн шалгалт:
    95

    Судалгаа:
    78

    Яриа таниулга:
    335

  • 2016 оны 2-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    55770

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    15976

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    34866

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    25557

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    13887

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    626

    Хийсэн шалгалт:
    141

    Илрүүлсэн зөрчил:
    266

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    3464

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    1585

    Хийсэн шалгалт:
    278

    Судалгаа:
    128

    Яриа таниулга:
    579

  • 2016 оны 3-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:

    Хийсэн шалгалт:

    Илрүүлсэн зөрчил:

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:

    Хийсэн шалгалт:

    Судалгаа:

    Яриа таниулга:

  • 2016 оны 1 - р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    29427

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    7473

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    16775

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    14667

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    6083

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    1458

    Хийсэн шалгалт:
    188

    Илрүүлсэн зөрчил:
    481

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    1554

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    810

    Хийсэн шалгалт:
    82

    Судалгаа:
    67

    Яриа таниулга:
    436

АВЛИГЫН ЭСРЭГ ХАМТДАА