Төв аймгийн прокурорын газрын ЯЭАХТАХ туслах прокурор А.Аварзэдийн зохиосон дуу, шүлэгээс

315 2016/12/14

 

 

 АДЪЯАСҮРЭНГИЙН АВАРЗЭД НЬ 1963 ОНД ХӨВСГӨЛ АЙМГИЙН ГАЛТ СУМЫН ЗҮРХ БАГИЙН НУТАГ "ХҮЙТЭН БУЛАН” ГЭДЭГ ГАЗАР ТӨРЖЭЭ.

 1971-1981 ОНД ХӨВСГӨЛ АЙМГИЙН ГАЛТ СУМЫН 10 ЖИЛИЙН СУРГУУЛЬ ТӨГСЧ УЛМААР, ХУУЛЬ ЦААЗНЫ ДУНД СУРГУУЛЬ,  МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН ХУУЛЬ ЗҮЙН СУРГУУЛИЙГ  ТУС ТУС ДҮҮРГЭЖЭЭ.

А.АВАРЗЭД НЬ УЛСАД 23 ЖИЛ АЖИЛЛАСНААС ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГАД 19 ДЭХ ЖИЛДЭЭ АЖИЛЛАЖЭЭ.

1983-1986 ОНД ДОРНОГОВЬ АЙМАГ, ЗҮҮНБАЯН ДАХЬ АРДЫН АРМИЙН 126 ДУГААР АНГИД ХУГАЦААТ ЦЭРГИЙН АЛБАН ХААГЧ,

1988- 1990 ОНД ХӨВСГӨЛ  АЙМГИЙН МОГОЙН ГОЛЫН НҮҮРСНИЙ УУРХАЙД ХУУЛИЙН ЗӨВЛӨГЧ, БОЛОВСОН ХҮЧНИЙ АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ДАРГЫН ТУСЛАХ

1990-1999 ОНД ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАРТ ХЭСГИЙН ПРОКУРОР, АХЛАХ МӨРДӨН БАЙЦААГЧ, ЯЛ ЭДЛҮҮЛЭХ АЖИЛ ХАРИУЦСАН ТУСЛАХ, ХЭРЭГ БҮРТГЭЛТИЙН АЖИЛ ХАРИУЦСАН ТУСЛАХ ПРОКУРОР

2006-2007 ОНД ХӨВСГӨЛ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДЭРГЭДЭХ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН АЖИЛТАН

2008-2011 ОНД ДОРНОД АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАРТ ХЯНАЛТЫН ПРОКУРОР, ОРЛОГЧ ПРОКУРОР

2011-2014 ОНД ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПРОКУРОР

2014 ОНЫ 6 ДУГААР САРААС  ТӨВ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАРТ ОРЛОГЧ ПРОКУРОР, ЯЛ ЭДЛҮҮЛЭХ АЖИЛД ХЯНАЛТ ТАВИХ ТУСЛАХ ПРОКУРОРООР ТУС ТУС ТОМИЛОГДОН АЖИЛЛАЖ БАЙНА.

ТЭРЭЭР ХҮҮХЭД БАЙХААСАА ЭХЛЭН ШҮЛЭГ,  ЯРУУ НАЙРАГ СОНИРХОН  ЧӨЛӨӨТ ЦАГААРАА ШҮЛЭГ БИЧИХ ДУРТАЙ БАЙЖЭЭ.

2011 ОНД БОЛСОН ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН ТҮҮХТ 80 ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН "АМГАЛАН ТӨРИЙН ПРОКУРОР” ДУУНЫ ШҮЛЭГ БИЧИЖ ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ БААСАНХҮҮ АЯЫГ ЗОХИОЖ ЗАЛУУ ДУУЧИН А.АНХБАЯР ДУУЛСНААР ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН АНХНЫ ДУУ БОЛЖ ӨНӨӨГ ХҮРТЭЛ ДУУЛАГДСААР БАЙНА.

      ТҮҮНИЙ ЗОХИОСОН "ГУРВАН ҮЕИЙН ПРОКУРОРУУД”, "ЭГЭЛ ЦАГДАА” ШҮЛГИЙГ УНШИГЧ ТАНД ТОЛИЛУУЛЖ БАЙНА.

 

Монгол Улсад Прокурорын байгууллага үүсч хөгжсөний

түүхт 85 жилийн ойд зориулав.

               ГУРВАН ҮЕИЙН ПРОКУРОРУУД    /Холбоо гурван шүлэг/

 

 

                         Эхлэл хэсэг буюу эхэн үеийн прокурорууд минь

 

 

Наян таван жилийн түүхт ойн босгон дээр

Намтар нь эхэлсэн 1930-аад оныг би дурсаж байна

Найраг шүлгийн мөр хэлмэгдүүлэлтийн он уруу урагшилж

Надад, бас таньд ч гуниг харууслыг илгээж байна

                Эхэн үеийн хууль сахиулагчид эдүгээ цагийн прокурор байсан юм

                Эх орны хүндхэн жилүүдэд эх хуулийг хамгаалагчид байсан юм

                Тусгаар тогтнолоо бэхжүүлэхийн төлөө хуулиа сахиулсан

                Тулгар төрийн багана нь байсан юм

Хувьсгалт хуулийг сахиулахын төлөө тэмцэж явсан прокуроруудыг

Хуучин нийгмийн дарангуйллаар цаазалж байсан түүх бий

Хувиршгүй үнэнч сэтгэлээр албандаа зүтгэж явахад нь

Хуулиас гадуур баривчилж хорьж байсан ч үе бий

                Гэсэн ч тэдний зоригийг мохоож чадаагүй

                Гэмтнүүдтэй тэмцэх ариун үйлсийг хаагаагүй

                Гэгээн наран дор он оныг элээсээр

     Гэрэлт шинэ зуунтай зуузай холбон ирсэн юм

 

 

                                  Дэд хэсэг буюу дунд үеийн прокурорууд минь

 

 

                Социалист нийгмийг байгуулах цорын ганц лоозонтой

                Сонгууль хүртэл нэг намын төлөө байхад

                Ерөнхий хяналт гэсэн түгээмэл нэрийн дор

                Ердөө бүхнийг хянадаг байлаа нэгэн үеийнхэн

Салбар бүрт хууль сахиулан, саар бүхэнтэй тэмцэгч байлаа

Шүүхийг хүртэл хяналтандаа авч, шийдвэрийг нь тэд  биелүүлгэж явлаа

Албан газруудад хуулийг таниулан ажлыг нь бас шалгаж байлаа

Алдаа бүхнийг нь уудлан илчилж, арилгуулж явлаа нэгэн үеийнхэн

                Туулсан зам нь хүндхэн ч гэсэн төрийн хуулийн цайз явсан юм

                Түмэн олныхоо итгэлийг хүлээн түшиг болж мандаж явсан юм

                Хүйн холбоотой байгаль орчноо хүйтэн гартнаар сүйтгүүлээгүй юм

                Хүний эрхийг хамгаалахын төлөө хүчтэй тэмцэгч нь прокурор байсан юм

Амжилт ололтын их замтай, ажил хөдөлмөрийн ирмүүн зүтгэлтэй

Алдар гавъяаны эзэд, ашид мөнхийн бурхад

Дуусашгүй он жилүүдэд давтагдашгүй мөрөө үлдээсэн

Дунд үеийн прокуроруудын суу алдар их ээ

 

 

                                  Төгсгөл хэсэг буюу энэ цагийн прокурорууд минь

 

 

Үндсэн хуулиар явах замаа заалгасан

Үзэл бодол ялгаварлахгүй шударга занг дээдэлсэн

Үнэнийг хайсан төрийн тусгай албатай

Үргэлжийн мөнх, цэвэр ариун үйлстэн

                Хуулиа зөрчвөл цээрлэл хүлээх ариун тангарагтай

                Худал үнэнийг дэнслэх чин шударга үүрэгтэй

                Үнэний төлөө гэсэн ганцхан шулуун зорилготой

     Үндэс угсаа ялгаварлахгүй хуульд заасан зарчимтай

Буруутай бүхний дээр аянга болж ниргэсэн

Бухимдаж хохирсон хүний  гишгэх замыг заасан

Шаардлага өндөр хуулийн их мэргэд

Шантарч үзээгүй эх орны хүүхдүүд ээ

                Төрт ёсоо дээдэлж түүхийн жимээр урагшилсан

                Төрийн хуулийг сахиулж амар тайваныг хамгаалсан

                Алдар нэрийн араас нүүр буруулж зүтгээгүй

                Албаа хүндэлсэн эгэл жирийн хүмүүсээ

ПРОКУРОР ТА-Гандан бууршгүй түүхийн эзэн нь билээ

ПРОКУРОР ТА-Ганцхан үнэний хайгуулч билээ

ПРОКУРОР ТА-Гал шиг бадрах үйлстэн билээ

ПРОКУРОР ТА-Гарцаагүй буруутныг ЯЛЛАГЧ билээ

 

 

 

Монгол Улсад Цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний  түүхт  90 жилийн ойд

зориулсан шүлэг, яруу найргийн улсын уралдаанд "Хүрэл цом” авсан шүлэг

 

ЭГЭЛ ЦАГДАА

 

 

 

Туурга тусгаар улсынхаа тугийн дор алхсан

Төрийн алтан сүлдээ тэргүүн дээрээ мөнхөлсөн

Энэ сайхан нутагтаа эзэн нь болж төрсөн

Эх орны хүү эгэл жирийн цагдаа

                      Сүр ихт цагаан шонхор бэлгэдэлтэй

                                            Сүүдрийг ч тольдох улаан сахиус бурхантай

             Хугацаа тоолох хорин таван жилтэй

             Хэрэгцээ гарвал амиа өргөх тангарагтай

Галзуурсан согтуугийн ирт мэсний үзүүр дээр

Гайтай хулгайчдын хар мөрийн эхэн дээр

Өдөр шөнийн алинд ч тулж зогссон эр бие

Өөрийгөө мартаж, үүргээ биелүүлсэн онцгой албатан

Хувьцаа эзэмшиж саятан болохыг хүсээгүй

Худалдаа эрхэлж ажлаа орхихыг бодоогүй

Биеийн жаргал эдэлж амралт цэнгэл хөөгөөгүй

Баяр ёслолын цагаар хундага дарс тулгаагүй

Түмний хэргийн төлөө бие сэтгэлээ зориулсан

Төсвийн хэдэн мөнгөөрөө аж амьдралаа залгуулсан

Гэргий ханиа ажилгүй дагуулж хохироосон

Гоёлын ганцхан хувцсаа жилдээ нэг л өмссөн

Буурал дээдсийнхээ ёсоор бор гэртээ амьдарсан

Буян хийж хүний төлөө ажилласан

Ганцхан идэх хоолоо нийтийн болгож зарласан

Гавтай дөнгөтэй хэрэгтнээ дэргэдээ унтуулж зоригжсон

Цагдаа-Үхэл хагацлын нулимсанд хат суусан эгэл заяа

Цагдаа-Үнэн худлын дэнсэнд төөрөлдөж яваагүй үнэнч заяа

Цагдаа-Үүрэг тушаал хоёроор амьдралаа заалгасан туушхан заяа

Цагдаа-Өнгө мөнгөөр гэрээ дүүргээгүй борхон заяа

                                                                     

 А.Аварзэд  2011.05.11 Дорнод аймгийн Хэрлэн сум

 

 

 

Шүлгийг Адъяасүрэнгийн Аварзэд                        Аяыг___________________

 

 

ПРОКУРОР   /дуу болгох/\

Үндсэн хуулиар явах замаа заалгасан

Үзэл бодол ялгаварлахгүй шударга занг дээдэлсэн

Үнэнийг хайсан төрийн тусгай албатай

Үргэлжийн мөнх, цэвэр ариун үйлстэн

ПРОКУРОР -Гандан бууршгүй түүхийн эзэн

                  Ганцхан үнэний хайгуулч

           ПРОКУРОР-Гал шиг бадрах үйлстэн

                        -Гарцаагүй буруутныг  ЯЛЛАГЧ билээ

Хуулиа зөрчвөл цээрлэл хүлээх  тангарагтай

Худал үнэнийг дэнслэх чин шударга үүрэгтэй

Үнэний төлөө гэсэн ганцхан шулуун зорилготой

Үндэс угсаа ялгаварлахгүй хуульд заасан зарчимтай

           ПРОКУРОР -Гандан бууршгүй түүхийн эзэн

                   -Ганцхан үнэний хайгуулч

            ПРОКУРОР   -Гал шиг бадрах үйлстэн

                           -Гарцаагүй буруутныг  ЯЛЛАГЧ билээ

Буруутай бүхний дээр аянга болж ниргэсэн

Бухимдаж хохирсон хүний  гишгэх замыг заасан

Шаардлага өндөр хуулийн их мэргэд

Шантарч үзээгүй эх орны хүүхдүүдээ

                ПРОКУРОР -Гандан бууршгүй түүхийн эзэн

                    -Ганцхан үнэний хайгуулч

    ПРОКУРОР-Гал шиг бадрах үйлстэн

                    -Гарцаагүй буруутныг  ЯЛЛАГЧ билээ

Төрт ёсоо дээдэлж түүхийн жимээр урагшилсан

Төрийн хуулийг сахиулж амар тайваныг хамгаалсан

Алдаа бүхнийг шударга илчилсэн

Албаа хүндэлсэн эгэл жирийн хүмүүсээ

 ПРОКУРОР -Гандан бууршгүй түүхийн эзэн

                 Ганцхан үнэний хайгуулч

ПРОКУРОР  -Гал шиг бадрах үйлстэн

                  Гарцаагүй буруутныг  ЯЛЛАГЧ билээ

 

 

 

 

 

 

 

 

СТАТИСТИК МЭДЭЭ
  • 2017 оны 2 улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    40737

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    14387

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    22468

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    28710

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    13261/ шүүхэд шилжүүлсэн,ХБ/

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    3668

    Хийсэн шалгалт:
    538/шалгалт, судалгаа/

    Илрүүлсэн зөрчил:
    2236

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    4420

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    1578

    Хийсэн шалгалт:
    284

    Судалгаа:
    185

    Яриа таниулга:
    839

  • 2017 оны 1-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    25162

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    7225

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    13835

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    13588

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    6018/ шүүхэд шилжүүлсэн,ХБ/

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    1835

    Хийсэн шалгалт:
    247/шалгалт, судалгаа/

    Илрүүлсэн зөрчил:
    1178

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    2049

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    733

    Хийсэн шалгалт:
    95

    Судалгаа:
    78

    Яриа таниулга:
    335

  • 2016 оны 2-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    55770

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    15976

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    34866

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    25557

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    13887

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    626

    Хийсэн шалгалт:
    141

    Илрүүлсэн зөрчил:
    266

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    3464

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    1585

    Хийсэн шалгалт:
    278

    Судалгаа:
    128

    Яриа таниулга:
    579

  • 2016 оны 3-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:

    Хийсэн шалгалт:

    Илрүүлсэн зөрчил:

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:

    Хийсэн шалгалт:

    Судалгаа:

    Яриа таниулга:

  • 2016 оны 1 - р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    29427

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    7473

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    16775

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    14667

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    6083

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    1458

    Хийсэн шалгалт:
    188

    Илрүүлсэн зөрчил:
    481

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    1554

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    810

    Хийсэн шалгалт:
    82

    Судалгаа:
    67

    Яриа таниулга:
    436

АВЛИГЫН ЭСРЭГ ХАМТДАА