ФРАНЦ УЛСЫН ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ЗАРИМ СОНИРХОЛТОЙ НЭР ТОМЬЁО, НЭРШЛИЙН ТАЛААР...

699 2016/11/15

 

 

Франц Улсын хууль, эрх зүйн салбар, түүний институтын үүсэл, хөгжил нь олон жилийн түүхэн уламжлалтай, баялаг түүхтэйг бид мэдэх билээ.

 

Тус улсын Прокурорын байгууллага нь 713 жилийн түүхтэй .

Энэхүү олон жилийн түүхэн цаг хугацаанд үүсэж, бүрэлдэн тогтсон хууль, эрх зүйн зарим сонирхолтой нэр томьёо, нэршлийг сонирхуулах үүднээс энэхүү бичвэрт хэсэгчлэн оруулж байна.

Парламент хэмээх нэртэй шүүх байсан тухай, паркетин шал гэх нэр үгийн нөгөө утга нь Прокурорын газар болох тухай, хүүхдийн манеж нь парке(т) буюу прокурорын газар хэмээх нэршлийн утгатай хэрхэн холбогддог тухай, үгчлэн буулгавал Нийтийн яам хэмээх нэршлээр Прокурорын байгууллагыг нэрлэдэг тухай,суугаа мажистга(т), босоо мажистга(т) нар хэн болох тухайд энэ удаа сонирхуулъя.

Прокурор хүнийхээ хувьд Франц Улсын Прокурорын байгууллага, түүнтэй холбоотой нэр томъёо, нэршлээс эхэлье.

ØLe Ministère public – Прокурорын байгууллага.

Энэ нэр томьёог монгол хэлнээ үгчлэн буулгавал нийтийн яам гэсэн үг юм. Франц Улсад "Ministère” хэмээх нэршлээр Засгийн газрын яамдуудыг нэрлэдэг.

Тухайлбал, Ministère de la justice – Шүүх яам, Ministère de la defense –Батлан хамгаалах яам, Ministère de la sante – Эрүүл мэндийн яам гэх мэт.

"Ministère” хэмээх Франц нэр үг нь латин хэлний "Ministerium” гэх үгнээс гаралтай юм. Энэ хэллэг нь олон нийтэд буюу ард түмэнд үйлчлэх алба гэсэн утга агуулга бүхий үг аж.

Прокурор нь нийтийн эрх ашгийг хамгаалдаг гэдэг агуулгаар нь энэхүү яам /ministère/ гэж монгол хэл рүү хөрвүүлэх хэллэг дээр нийтийн /public/ гэх тэмдэг нэр залгаад л Прокурорын байгууллага хэмээх хууль зүйн институтын нэршил бий болжээ.

Мөн Испани, Итали Улсад "Ministère public” хэмээх нэршлээр Прокурорын байгууллагаа нэрлэдэг байна.

Тухайлбал, Испани хэлээр "Ministerio Público” гэж нэрлэнэ.

ØLe Parquet Général – ЕрөнхийПрокурорын газар, Le Parquet – Прокурорын газар

Франц Улсын Кассицийн шүүхийн /Дээд шүүх/ дэргэдэх болон айлтган заалдах шатны шүүхүүдийн /Давж заалдах шат/ дэргэдэх прокурорын газруудыг францаар "Le Parquet Général” хэмээн нэрлэх ба монгол хэл рүү хөрвүүлбэл Ерөнхий Прокурорын газар гэсэн үг юм.

Харин Гранде инстонсе трубинал хэмээх анхан шатны шүүхийн дэргэдэх прокурорын газрыг "Le Parquet” буюу Прокурорын газар хэмээн нэрлэдэг.

"Parquet” /Парке(т)/ гэх франц үг нь паркетин шал гэсэн үг ажээ. Энэ үгийн урьдах "Le” гэх богино үг нь энэ гэж тодотгосон ялгац гишүүн юм.

Паркетин шал гэх үг Прокурорын газар хэмээх хэллэг хоёр нь нэг үг байдаг нь сонин.

Манайд албан байгууллагыг газар /газар шороо, хөрс гэсэн үндсэн утга агуулга бүхий үг/ гэх үгээр нэрлэдэг нь дээрх нэршил, хэллэгтэй ойролцоо мэт.

Тухайлбал, Тагнуулын Ерөнхий газар, Цагдаагийн Ерөнхий газар, Татварын Ерөнхий газар гэх мэтээр нэрлэдэг билээ.

Прокурорын газрыг Парке(т) гэж нэрлэх болсон нь жижиг парк /рetit parc / гэх франц үгнээс гаралтай гэж үздэг.

Франц Улсын хаан Филипп Ле Бэл-ийн зарлигаар 1303 онд прокурорын албыг бий болгоод хааны хүмүүс гэж нэрлэгдсэн шүүх эрх мэдлийн албан тушаалтнууд шүүх хуралдаанд хааны эрх ашгийг хамгаалах үүднээс оролцож эхэлжээ.

Эдгээр хааны хүмүүс шүүх хурлын танхим дотор өөрийн гэсэн суудал, хаалт бүхий талбай, орон зайг эзэлж, түүндээ чөлөөтэй босож, шүүхэд санал, шүүмжлэлээ хүргэдэг байж.

Тэрхүү прокурорын шүүх хурлын танхим дахь талбай, орон зай нь жижиг парк лугаа адил байх тул Parquet буюу парке(т) гэж нэрлэсэн гэдэг.

Ийнхүү нэрлэх болсон үгний утгыг тодруулан гаргах үүднээс хүүхдийн манежаар төсөөлүүлэн тайлбарладаг учир дараахь зургаар дүрслэн харуулав.

 

 

 

 

ØLa Cour, /кор/ – Шүүх, Le Tribunal, /трибунал/ – Шүүх.

Энэ хоёр үгээр шүүхүүдийг нэрлэдэг. La Cour хэмээх нэршлээр илүү өндөр зэрэглэлийн шүүхээ нэрлэнэ. Тухайлбал, La Cour de Cassation – Кассацийн Шүүх /Дээд шүүх/, La Haute Cour – Өндөр Дээд Шүүх, La Cour d’Appel – Айлтган заалдах шүүх, La Cour d’Assises – Ассизийн Шүүх /Тангарагтны шүүх/ зэрэг болно.

Le Tribunal хэмээх нэршлээр анхан шатны олон нэр төрөл бүхий шүүхүүдээ нэрлэдэг байна. Тухайлбал, Le Tribunal de Grande Instance – Их шатны шүүх, Le Tribunal correctionnel – Коррекци трибунал /хүндэвтэр, хүнд гэмт хэрэг таслан шийдвэрлэх шүүх/, Le Tribunal de Police – Цагдаагийн трибунал /хөнгөн буюу жижиг хэрэг таслан шийдвэрлэх шүүх/, Le Tribunal de Commerce – Худалдааны трибунал, Le Tribunal du Travail – Хөдөлмөрийн трибунал гэх мэт.

ØLe Siège – Шүүх байгууллага.

"Sedicum”, "sedere” хэмээх латин үгнүүдээс гаралтай энэ франц үг нь энгийн утгаараа суудал, сандал гэсэн үг /франц хэлний орчуулагч нар шүүх гэхгүй суудал гэж орчуулж магад/ бөгөөд хууль, эрх зүйн салбарт шүүх болон шүүх байгууллага гэсэн Франц Улсын Үндсэн хуулийн нэр томьёо, нэршил юм.

Ийм энгийн үг хууль, эрх зүйн нэр томьёо, нэршил болж буй учир нь шүүгч аливаа хэрэг, маргаан таслахдаа суудалдаа тухлан сууж, босохгүй суудгаас үүдэн ийн нэрлэдэг болсон хэрэг.

ØMagistrat – Шүүх эрх мэдэл эрхэлсэн түшмэл, Magistrat assise – суугаа түшмэл буюу шүүгч, Magistrat débout – босоо түшмэл буюу прокурор.

"Magistrat” хэмээх энэ хүндэт, эрхэмсэг нэршил нь "Мagistratus” хэмээх латин үгнээс гаралтай эртний нэр томьёо бөгөөд Эртний Ромд нийтэд үйлчлэх захиргаа, шүүхийн албан тушаалтнуудыг "Мagistratus” гэж нэрлэдэг байж.

Харин Франц Улсад шүүх эрх мэдэл эрхлэх зөвхөн шүүгч, прокурор хоёрыг мажистга(т) /монгол дуудлага/, (magistrat) гэж дуудан хүндэтгэлтэйгээр хэрэглэнэ.

Шүүгч сууж, шүүн таслах ажиллагаагаа явуулдаг тул суугаа мажистга(т), прокурор нь шүүх хуралдаанд босож, ялын шүүмжлэлээ тавьдаг тул босоо мажистга(т) гэж ялган хууль зүйн ном, сурах бичигт тэмдэглэдэг юм.


Суугаа мажистга(т) хэмээх нэршил үүссэнийг энэхүү зураг илэрхийлнэ

 


Босоо мажистга(т) хэмээх нэршил үүссэн нь дээрх зургаас харагдана

ØLes gens du Roi – Хааны хүмүүс буюу хааны эрх ашгийг хамгаалах түшмэлүүд /прокурорууд/.

Хаан хүн өөрийн бүрэн эрхийнхээ хүрээнд шүүхийн эцсийн шийдвэр гаргах, өршөөл үзүүлэх эрх, ёс журам аль хэдийн Дундад зуунд тогтсон байж.

Харин хаан хүн өөрөө алив хэрэг, маргаан шүүж, шийдвэр гаргаад, тэрхүү шийдвэрээ өөрөө өөрчлөх нь утга, учир, логикгүй тул шүүх хуралд оролцох өөрийн төлөөлөл болох тодорхой чиг үүрэг, эрх бүхий албан тушаалтнуудыг бий болгосон нь хааны хүмүүс байжээ. Мэдээж үүнээс өөр ч учир шалтгаан байсан нь гарцаагүй.

Ийнхүү эзэн хааны хүмүүс, түүний алба бий болсноор Прокурорын байгууллага үүсэн байгуулагдсан гэж үздэг бөгөөд Эртний Афин, Эртний Ромд бус Франц Улсад анхлан байгуулагдсан гэдгээр Францчууд өнөөг хүртэл бахархдаг юм билээ.

 

ØProcureur – Прокурор.

Эртний латин хэлний "procurо”, "procurare”, "procuratorem” гэх үгнүүд Франц Улсад XII зуунд "procurer” гэх үйл үгээр франц хэлний үгийн санд нь орж иржээ. Энэ үг нь монголоор олж өгөх, авчирч өгөх, олгох гэсэн утга агуулга бүхий энгийн л үг аж.

Рrocurerгэх үйл үгнээс "Procureur” гэх нэр үг үүсжээ. Шүүх алив хэрэг, маргаан шийдвэрлэхэд нотлох баримт авчирч өгөх, олж өгөх үүднээс энэхүү прокурор хэмээх нэршлийг оноож, хэрэглэж эхэлсэн гэж үздэг байна. Мэдээж өөр утга агуулга ч байж таараа.

Франц Улсын хаан Франсуа Нэг /François Ier / 1539 онд их ордоннонсе гаргаж, Франц Улсын засаг захиргаа, шүүх, хуулийн албан ёсны хэлээр Франц хэл байхаар шийдвэрлэж, латин хэл хэрэглэхийг эгнэгт халжээ. Мөн энэ их ордоннонсе-оор эрүүгийн процессийн ажиллагааг нарийвчлан зохицуулсан байдаг.

Үүнээс хойш Прокурор "Procureur” гэх нэршил хууль, эрх зүйн салбарт албан ёсоор орж ирсэн гэж үзэж болох талтай.

 

Франц Улсын хаан Франсуа Нэг /François Ier /

Ø Parlement de Paris – Парисын парламент буюу Парис хотын давж заалдах шатны шүүх.

Орчин үеийн парламент /рarlement/ гэх нэр томьёо, нэршил нь франц хэлний ярих, хэлэлцэх /parler/гэсэн үйл үгнээс гаралтай.

Дундад зууны Франц Улсын хуучин дэглэмийн /ancien regime/ үед Парисын парламент нь хууль тогтоох байгууллага буюу парламентын байгууллага бус давж заалдах журмаар аливаа хэрэг, маргаан шүүн шийдвэрлэдэг, хааны гаргасан хууль, зарлигийг бүртгэдэг шүүхийн байгууллага байжээ.

Иймээс Ш.Монтескье нь Бордо хотын парламентад ажиллаж байсан нь гишүүнээр /депутат/ бус шүүгчээр ажиллаж байжээ гэж ойлгож болох нь.

Тухайн үед Франц Улсад хууль тогтоох байгууллагаа парламент гэж нэрлэхгүйгээр Ерөнхий штат гэж нэрлэдэг байж. Ерөнхий штат нь 1302 оноос 1789 он хүртэл үйл ажиллагаагаа явуулж ирсэн байдаг.

 

 

 

 

Парламент буюу давж заалдах шатны шүүхийн дүрслэл

Ø Le Procureur Général – Ерөнхий Прокурор.

Кассацийн Шүүх /Дээд шүүх/, Айлтган заалдах шүүхүүдийн дэргэдэх Ерөнхий прокурорын газрын дарга, прокурор нарыг Ерөнхий Прокурор гэж нэрлэдэг.

Франц Улсад КассацийнШүүхийн дэргэд нэг Ерөнхий Прокурор, Айлтган заалдах шүүх 36 байх тул 36 Ерөнхий Прокурорууд ажил, үүргээ гүйцэтгэж байна.

Франц Улсын Ерөнхий прокурорын нөмрөг

Ø Le Procureur de la République – Бүгд Найрамдах Улсын Прокурор.

Бүгд Найрамдах Улсын Прокурор нь Их шатны шүүхийн /анхан шатны шүүх/, (Le Tribunal de Grande Instance) дэргэдэх Прокурорын газрын дарга, прокурор юм.

Бүгд Найрамдах Улсын Прокурор нь ялын шүүмжлэлээ тавьж байна

Ø Avocat général – Ерөнхий өмгөөлөгч буюу прокурор.

Авока(т) /аvocat/ гэх үг нь Францаар өмгөөлөгч гэсэн үг юм.

Энэ үг дээр женерал гэх тэмдэг нэр нэмсэн тохиолдолд ерөнхий өмгөөлөгч гэж орчуулж болох боловч утга агуулгаараа прокурор юм.

Авока(т) женерал буюу Ерөнхий өмгөөлөгч гэх нэршлээр нэрлэх прокурор нь Дээд шүүх болон давж заалдах шатны шүүхүүдэд ажилладаг байна.

АНУ –д State Attorney буюу Улсын атторней гэх Улсын прокурор ажилладаг. Энэ "Attorney” (атторней) гэх үг нь англиар өмгөөлөгч гэсэн үг билээ.

Франц Улсын Авока(т)женерал нь АНУ-ын атторнейн адил прокурор гэж дүйцүүлэн ойлгож болох юм. Гэхдээ өмгөөлөгч /авока(т)/ гэх нэршил дангаараа хэлэгдвэл хууль, эрх зүйн зөвлөлгөө үзүүлэх эрх бүхий этгээд болно. Үүнийг андуурах магадлалтай.

Авока(т) женерал хэмээх прокурор

Ø Avocat – Өмгөөлөгч. Хууль, эрх зүйн зөвлөлгөө үзүүлэх субьект.

Ø Le Premier Président de la Cassation – Кассацийн Шүүхийн Тэргүүн Ерөнхийлөгч буюу Тэргүүн Ерөнхий шүүгч.

Франц Улсад шүүхийн Ерөнхий шүүгч нараа Президент буюу Ерөнхийлөгч хэмээн нэрлэдэг байна.

Ø Le Premier Président de la Cour d’Appel – Айлтган заалдах шүүх буюу Давж заалдах шатны шүүхийн Тэргүүн Ерөнхий шүүгч

Ø L`infraction – Гэмт явдал.

Франц Улсын Эрүүгийн эрх зүйд гэмт явдал гэсэн нэр томьёо, ухагдхуун бий. Утга агуулгын хувьд манай эрүүгийн эрх зүйд байдаг ойлголттой адилхан.

Гэмт явдлыг гурав ангилдаг байна.

Үүнд:

1. Le Crime: Онц хүнд гэмт хэрэг.

2. Le Délit: Гэмт хэрэг. /дүйцүүлэн үзвэл хүндэвтэр болон хүнд гэмт хэрэг/

3. Les Contraventions: Хөнгөн, жижиг гэмт хэрэг, зөрчлүүд. Тухайлбал, түүний 5 дугаар ангилал нь хөнгөн хэрэг буюу жижиг гэмт хэрэг, 1- 4 ангилал зөрчилүүд юм.

Эдгээр Францын хууль, эрх зүйн зарим сонирхолтой нэр томьёо, хэллэг, нэршлийг тодорхой дараалалд оруулалгүйгээр товч тайлбарлан танин мэдэхүйн хүрээнд ийнхүү толилуулав.

Үүн дээр дараа дараагийн хууль зүйн нэр томьёоны бичвэр нэмэгдэн Франц – Монгол хэлний хууль зүйн толь буюу хууль зүйн нэр томьёоны тайлбартоль бий болно гэдэгт найднам.

Үргэжлэл бий.

Таны мэдлэгт дусал нэмэр болог.

БЭЛТГЭСЭН : УЕПГ-ЫН ГАДААД ХАРИЛЦАА, ЭРХ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ХЭЛТСИЙН ХЯНАЛТЫН ПРОКУРОР Ш.БААСАНДОРЖ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

СТАТИСТИК МЭДЭЭ
  • 2017 оны 2 улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    40737

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    14387

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    22468

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    28710

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    13261/ шүүхэд шилжүүлсэн,ХБ/

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    3668

    Хийсэн шалгалт:
    538/шалгалт, судалгаа/

    Илрүүлсэн зөрчил:
    2236

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    4420

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    1578

    Хийсэн шалгалт:
    284

    Судалгаа:
    185

    Яриа таниулга:
    839

  • 2017 оны 1-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    25162

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    7225

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    13835

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    13588

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    6018/ шүүхэд шилжүүлсэн,ХБ/

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    1835

    Хийсэн шалгалт:
    247/шалгалт, судалгаа/

    Илрүүлсэн зөрчил:
    1178

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    2049

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    733

    Хийсэн шалгалт:
    95

    Судалгаа:
    78

    Яриа таниулга:
    335

  • 2016 оны 2-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    55770

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    15976

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    34866

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    25557

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    13887

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    626

    Хийсэн шалгалт:
    141

    Илрүүлсэн зөрчил:
    266

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    3464

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    1585

    Хийсэн шалгалт:
    278

    Судалгаа:
    128

    Яриа таниулга:
    579

  • 2016 оны 3-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:

    Хийсэн шалгалт:

    Илрүүлсэн зөрчил:

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:

    Хийсэн шалгалт:

    Судалгаа:

    Яриа таниулга:

  • 2016 оны 1 - р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    29427

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    7473

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    16775

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    14667

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    6083

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    1458

    Хийсэн шалгалт:
    188

    Илрүүлсэн зөрчил:
    481

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    1554

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    810

    Хийсэн шалгалт:
    82

    Судалгаа:
    67

    Яриа таниулга:
    436

АВЛИГЫН ЭСРЭГ ХАМТДАА