УЕПГ-ЫН СУРГАЛТЫН ТӨВИЙН ХЯНАЛТЫН ПРОКУРОР Г.ОЮУНБОЛД: ХУУЛИЙН ХЭРЭГЛЭЭ БУЮУ ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН ТУСГАЙ АНГИЙН 145 ДУГААР ЗҮЙЛИЙН 145.1-Д ЗААСАН “БАГА БУС ХЭМЖЭЭ ” ГЭХ ӨГӨГДЛИЙН ТАЛААР

5 796 2016/11/15

Монгол Улсын гэмт хэргийн нөхцөл байдлыг судлан үзвэл хулгайлах, дээрэмдэх, булаах, залилан мэхлэх, хүний биед гэмтэл учруулах, танхайрах, хүчиндэх, хүнийг алах, албан тушаал, завших, үрэгдүүлэх, авлигын цөөн тооны хэрэг, замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргүүд гэсэн 12 төрлийн гэмт хэргүүд нь нийт гэмт хэргийн 80 орчим хувийг эзэлнэ.  Арван мянган төгрөг хулгайлаад 10 жилийн хорих ялаар шийтгэгдсэн хүн байхад, хүний халааснаас 100,000 гаран мянган төгрөгний гар утас хулгайлсан хүнийг Захиргааны хариуцлагын тухай хуулийн 36 дугаар зүйлээр "Бусдын эд зүйлийг бага хэмжээтэй ашиглан шамшигдуулсан” зөрчил үйлдсэн гэж үзэж 10-50 мянган төгрөгөөр торгох ял шийтгэдэг өөр өөр практик байна.
Үүний шалтгаан нь  2002 оны Эрүүгийн хууль болон 1992 оны Захиргааны хариуцлагын тухай хууль тогтоомжид гэмт хэрэг, зөрчлийг хуульчлахдаа тэдгээрийн ялгаа, нийгмийн хор аюулын шинжийг зөв ойлгон зааглан тогтоож чадаагүйд оршино.Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн статистик үзүүлэлтээс харвал уг гэмт хэрэг буурсан үед Захиргааны хариуцлагын тухай хуульд заасан бусдын эд хөрөнгийг бага бус хэмжээгээр ашиглах, шамшигдуулах зөрчил нэмэгдэж байгаа урвуу хамааралтай байдаг. Тиймээс Захиргааны хариуцлагын тухай хуульд байгаа жижиг зөрчлийг Эрүүгийн хуульд хамтатган Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад "Хулгайлах” гэмт хэргийг үйлдлийн шинжээр нь шинээр тусгасан юм. Өнөөгийн нөхцөлд Эрүүгийн хууль Захиргааны хариуцлагын тухай хууль гэсэн хоёр хуулиар хулгайтай тэмцэж байгаа дүр зураг харагдаж байна
Монгол улсын цалингийн доод хэмжээ 192.000 төгрөг байснаа 2017 оноос эхлэн 240.000 төгрөг болохоор тогтоосон. Эрүүгийн хуульд нэрлэн заасан гэмт хэрэг нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс шууд хамааралтай, дээрээс нь торгох ял, гэмт хэргийн ангилалт нь Эрүүгийн хуулийн 27 дугаар зүйлд заасан "хохирлын хэмжээ”-нээс хамаардаг. Гэтэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь 2000 оноос хойш нийт 11 удаа өөрчлөгдсөн ба анх тогтоосноос хойш 8 дахин нэмэгджээ. Хууль тогтоогч гэмт хэргийн ангилалтыг өөрчлөөгүй байхад хөдөлмөр нийгмийн зөвшилцлийн гурван талт байгууллагын шийдвэр нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн онц хүнд, хүнд, хүндэвтэр, хөнгөн аль нь болоход нөлөөлж байсан гэсэн үг.
Хөдөлмөрийн харилцаанд хэрэглэдэг "хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ” гэдэг ойлголтыг Эрүүгийн хуульд тусгасан нь гэмт хэргийн ангилалт, учирсан хохирлын хэмжээг бодитой тогтоох, торгуулийн ял хэрэгжүүлэх боломжийг хаагдуулдаг учир Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгаар "нэгж” гэсэн хэмжигдэхүүнийг шинээр оруулж ирсэн байна.
Эрүүгийн хуулийн хэрэгжилтийн төлөв байдлаас үзэхэд хохирлын үнэлгээ тогтоож байгаа албан тушаалтан, эрх бүхий субьектүүдийн үзэмж шууд нөлөөлж, орон нутаг бүрт адилхан хэрэгт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэж чадахгүй ял завшуулахад хүргэж байна гэсэн үг. Тухайлбал хулгайлсан эд зүйл 192000 төгрөг хүрэхгүй улмаас уг хэргийг эрүүгийн хэрэг үүсгэн шалгахаас татгалзаж шийдвэрлэж  байхад нөгөө аймагт энэ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хүрч гэмт хэрэг болж байна. "Хууль шүүхийн өмнө хүн бүр ижил тэгш эрхтэй байна.” гэх Үндсэн хууль болон Эрүүгийн хуульд заасан зарчмыг алдагдаж байгааг дээрх жишээ харуулж байна.
Монгол Улсын Эрүүгийн хуулийг 2002 онд шинэчлэн баталснаас хойш нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг өөрчлөн тогтоосон байдлыг хүснэгтээр авч үзвэл:

 

Засгийн газрын тогтоолын огноо, бусад

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ

Хугацаа

 

1

2002.12.25 № 263

30000 төгрөг

2 жил

2

2004.01.07 № 4

40000 төгрөг

1 жил 4 сар

3

2005.05.25 №112

42500 төгрөг

7 сар

4

2006.02.08 №14

53000 төгрөг

9 сар

5

2007.01.10 №12

69000 төгрөг

6 сар

6

2007.07.10 №174

80000 төгрөг

2 сар 17 хоног

7

2007.09.27 №240

90000 төгрөг

3 сар

8

2007.12.26 №350

108000 төгрөг

3 жил 5 сар

9

2011.04.05 №1 Гурван талт Ү.Хороо

140400 төгрөг

3 жил

10

2013 .04.11№07 Гурван талт Ү.Хороо

192000 төгрөг

одоог хүртэл

11

 2016 .04.20 №04 Гурван талт Ү.Хороо

240000 төгрөг

2017 оны 01.01-нээс мөрдөнө.

2015 онд батлагдсан Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад хулгайлах гэмт хэргийн дээрхи бэрхшээлийг арилгасан байна. Тухайлбал, уг хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  "Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол долоо хоногоос таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл долоо хоногоос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заажээ. Хулгайлах гэмт хэргийн үйлдлийг задалж бичих хууль зүйн техник хэрэглэсэн байгааг анзаарч байгаа байх.
Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тусгаагүй бөгөөд хохирлын хэмжээ гэсэн ухагдахууныг өөрчилж  зөвхөн их хэмжээ, ноцтой хохирлын тухай ойлголтыг тусгасан байна. Цаашид энэ хууль хэрэгжиж эхэлснээр "зөрчлийн шинжтэй” хулгайлах гэмт хэрэг гэж байхгүй болох бөгөөд хулгайлах гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг гагцхүү ял оногдуулахад харгалзан үзэхээр байна.
Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад гэмт хэргийн ухагдахуун, үйлдлийн хэв шинжийг томьёолохдоо ихэвчлэн материаллаг шинжээр бус хэлбэрийн бүрэлдэхүүнтэй байхаар тусгажээ. Цаашид бага бус хэмжээний хохирол, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэсэн хэмжигдэхүүнүүд нь шинэ хууль хэрэгжиж эхэлснээр хэрэглэгдэхгүй болж "шударга ёсны зарчим”ын агуулгыг гажуудахгүй байхад гол нөлөө үзүүлнэ.   
УЕПГ-ын хяналтын прокурор Г.Оюунболд
СТАТИСТИК МЭДЭЭ
  • 2017 оны 2 улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    40737

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    14387

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    22468

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    28710

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    13261/ шүүхэд шилжүүлсэн,ХБ/

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    3668

    Хийсэн шалгалт:
    538/шалгалт, судалгаа/

    Илрүүлсэн зөрчил:
    2236

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    4420

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    1578

    Хийсэн шалгалт:
    284

    Судалгаа:
    185

    Яриа таниулга:
    839

  • 2017 оны 1-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    25162

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    7225

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    13835

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    13588

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    6018/ шүүхэд шилжүүлсэн,ХБ/

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    1835

    Хийсэн шалгалт:
    247/шалгалт, судалгаа/

    Илрүүлсэн зөрчил:
    1178

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    2049

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    733

    Хийсэн шалгалт:
    95

    Судалгаа:
    78

    Яриа таниулга:
    335

  • 2016 оны 2-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    55770

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    15976

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    34866

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    25557

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    13887

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    626

    Хийсэн шалгалт:
    141

    Илрүүлсэн зөрчил:
    266

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    3464

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    1585

    Хийсэн шалгалт:
    278

    Судалгаа:
    128

    Яриа таниулга:
    579

  • 2016 оны 3-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:

    Хийсэн шалгалт:

    Илрүүлсэн зөрчил:

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:

    Хийсэн шалгалт:

    Судалгаа:

    Яриа таниулга:

  • 2016 оны 1 - р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    29427

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    7473

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    16775

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    14667

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    6083

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    1458

    Хийсэн шалгалт:
    188

    Илрүүлсэн зөрчил:
    481

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    1554

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    810

    Хийсэн шалгалт:
    82

    Судалгаа:
    67

    Яриа таниулга:
    436

АВЛИГЫН ЭСРЭГ ХАМТДАА