БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН ХАМТ ОЛОН ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДҮҮДЭД ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЛЭЭ

2 727 2016/09/08

Баянгол дүүргийн прокурорын газрынхамт олон нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд 2016 оны 09-р сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 11-р хороонд байрлах хөгжлийн бэрхшээлтэй болон нийгмийн зорилтот бүлгийн 30 гаруй хүүхдүүд хамрагддаг "Зулзага инээмсэглэл" цэцэрлэгт өөрсдийн хураасан хүнсний ногооны дээжийг хүлээлгэн өглөө.

Тэд өнгөрөгч амралтын өдрүүдэд хамт олноороо Сэлэнгэ аймгийн Хөтөл суманд байрлах Цагаан толгойн сангийн аж ахуйн хүнсний ногоо тариалалтын талбайд очиж, ажилласан байна.

Тус прокурорын газрын хамт олон ногоо хураалтын ажилд идэвхитэй хамрагдсан ба заримынх нь хувьд анх удаагаа хийж байгаа ч сэтгэл зүтгэл гарган оролцсоныг Дүүргийн прокурор Н.Энхтуяа бахархан ярьж байсан юм.

ЦААШДАА УЛАМЖЛАЛ БОЛГООД ИЛҮҮ ОЛОН

ХҮҮХДҮҮДЭД БОЛОМЖООРОО ТУСЛАЛЦАА ҮЗҮҮЛНЭ

                                                                 Баянгол дүүргийн прокурор Н.Энхтуяа

Энэ арга хэмжээг яагаад санаачлах болов.

Бид хамт олноороо амралтын өдрийг зөв зохистой өнгөрүүлэх үүднээс ногоо хураалтын ажилд гар бие оролцохоор Сэлэнгэ аймгийн Хөтөл суманд байрлах Цагаан толгойн сангийн аж ахуйн ногооны тариалалтын талбайд очиж ажилласан юм. Энэ үеэр манай туслах ажилтнууд болох Мөнхцэцэг, Эрдэнэ-Очир нар санаачлага гаргаж, дүүргийнхээ нутаг дэвсгэрт байрлах эмзэг бүлгийн хүүхдүүдэд хүмүүнлэгийн туслалцаа үзүүлье гэсний дагуу судалгаа хийж, Баянгол дүүргийн 11-р хороонд байрлах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд хамрагддаг цэцэрлэгт өөрсдийн хураасан ногооны дээжийг өгч бага ч гэсэн туслалцаа үзүүлье гэж зорьсон. Энэ санаачлага маань ажил хэрэг болж өнөөдөр хүлээлгэн өгсөндөө маш их баяртай байна. Бид нийт 5 тонн орчим төмс, лууван хураасан. Тэрнээсээ талыг нь буюу 2.5 тонныг нь хүлээлгэн өгч байна. Мөн бид нэгэнт бага насны хүүхдүүд дээр ирж байгаа учир амттай зүйлд дуртай байдгийг нь бодолцож, хамт олноосоо цөөхөн хэдэн төгрөг цуглуулж, бага хэмжээний бэлэг ч бас бэлтгэж ирсэн. Энэ бол манай хамт олны зүгээс санаачлаад хийж байгаа анхны хүмүүнлэгийн ажил юм. Цаашдаа уламжлал болгон зохион байгуулж, илүү олон хүүхдүүдэд боломжоороо туслалцаа үзүүлэх болно.

ЭРҮҮЛ ХҮМҮҮСТ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛСЭН МӨНГӨӨРӨӨ Л

ЭДНИЙГЭЭ АВЧ ЯВНА ДАА 

"Зулзага инээмсэглэл" хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн
ашгийн бус ТББ-ын тэргүүн М.Даваажаргал

Энэ асрах газрыг байгуулан ажиллах болсон талаараа бидэнд сонирхуулач. Гол зорилго юу байсан бэ?

Би 1990 оноос хойш эмчилгээний бариа засал хийдэг байсан. 1999 оноос эхлэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд эмчилгээний бариа засал хийж байгаад 2012 оноос"Зулзага инээмсэглэл"гэж хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн төрийн бус байгууллага байгуулан үйл ажиллагаагаа явуулж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн гол бэрхшээл бол булчингийн чангарал үүсчихсэн байдаг тул асаргаа сувилгаа маш чухал байдаг. Тиймээс тэдний ээжүүдийн хувьд байнга л хүүхдээ асарч гэртээ байх шаардлага гардаг. Тиймээс миний хувьд энэ хүүхдүүдийг нийгэмшүүлж, ээжүүдийг нь ажилтай болгож, ар гэрийх нь орлогыг нэмэгдүүлэхэд тус болох үүднээс хөгжлийн бэрхшээлтэй 9 хүүхэд, зорилтот бүлгийн 20 гаран хүүхдүүдэд ямар ч үнэ төлбөргүйгээр төрийн бус байгууллагынхаа шугамаар хүүхэд харах үйлчилгээнд хамруулаад, ажиллаж байна.

Энэ олон хүүхдийг хооллох тоглоом, дэвтэр харандаагаар хангах гээд мөнгөний хэрэгцээ их байдаг байх. Яаж зохицуулж байна даа.

Ер нь бол би өөрийхөө эрүүл хүмүүст бариа засал хийж олсон мөнгөөрөө үйл ажиллагаагаа явуулж байна. Заримдаа гадна дотны болон монголын сайн дурын байгуулагынхан тусламж үзүүлдэг. Төр засгаас бол ямар нэг туслалцаа үзүүлэх асуудал байхгүй учир эрүүл хүмүүст үйлчилгээ үзүүлсэн мөнгөөрөө л эднийгээ авч явна даа.


Одоогоор хичнээн хүүхэд хамруулаад байна.

Манайд зорилтот бүлгийн 30 гаруй хүүхэд байна. Би  гэрээр нь явж судалгаагаа хийгээд амьжиргааны нөхцөл байдлынх нь үнэлгээнд үндэслэн хүүхдүүдээ авдаг. Манайд одоо 2 талд нийт 6 багш ажилладаг.


Улирлын чанартай ажилладаг уу.

Ерөнхийдөө өвөл, зунгүй ажилладаг. Одоо бидний байгаа энэ байшинг саяхан 2016 оны 07-р сарын 15-наас 28-ны хүртэл хугацаанд барьж ашиглалтанд оруулсан. Би өөрөө ч хичээсэн, зарим нэг сайхан сэтгэлтэй хүмүүс тусалсаны хүчээр л босгосон доо. Өмнө нь бид энэ хашаандаа  2 гэрийг хооронд нь холбож, угсраад, ажилладаг байсан. Харин одоо гэр цэцэрлэгээ 9, 10-р хорооны нутаг дэвсгэрт, ууланд бариад тэр орчмын хүүхдүүдээ аваад үйл ажиллагаа явуулж байна.

Өнөөдөр прокурорын байгууллагаас танайд дэм болох үүднээс хүнсний ногоог өгч байна. Бага ч гэсэн нэмэр болно гэдэгт найдаж байна.

Мэдээж тэгэлгүй яахав. Баянгол дүүргийн прокурорын газарт ажилладдаг Цэндмаа гэдэг бүсгүй хүүхэд нь өвдөхөөр над дээр авч ирдэг л дээ. Анх над дээр тархи хөдөлчихсөн юм шиг байна гэж ирхэд нь би барьж үзээд тархи нь хөдлөөгүй хордлогонд орчихсон байна гэдгийг хэлээд явуулсан. Харин дараа нь ирэхэд тархи нь хөдөлчихсөн ирээд, би нэг барьж өгөөд явуулж байсан. Ингэж танилцсан даа. Надад өөрийнх нь байгууллагаас хүмүүнлэгийн тусламж үзүүлэх гэж байгаа талаараа Цэндмаа 3-4 хоногийн өмнө хэлж байсан. Гэхдээ би ийм их том тусламж ирнэ гэж бодсонгүй. Маш их тулгамдаад, хэлэх ч үг олдохгүй байна. Ямартаа ч Баянгол дүүргийн прокурорын газрын хамт олонд маш их баярласан талархсанаа илэрхийлье. Хүүхүүдэд минь идэх хоолыг нь өгсөнд маш их талархаж байна.

 

 

 

СТАТИСТИК МЭДЭЭ
  • 2017 оны 2 улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    40737

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    14387

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    22468

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    28710

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    13261/ шүүхэд шилжүүлсэн,ХБ/

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    3668

    Хийсэн шалгалт:
    538/шалгалт, судалгаа/

    Илрүүлсэн зөрчил:
    2236

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    4420

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    1578

    Хийсэн шалгалт:
    284

    Судалгаа:
    185

    Яриа таниулга:
    839

  • 2017 оны 1-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    25162

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    7225

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    13835

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    13588

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    6018/ шүүхэд шилжүүлсэн,ХБ/

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    1835

    Хийсэн шалгалт:
    247/шалгалт, судалгаа/

    Илрүүлсэн зөрчил:
    1178

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    2049

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    733

    Хийсэн шалгалт:
    95

    Судалгаа:
    78

    Яриа таниулга:
    335

  • 2016 оны 2-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    55770

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    15976

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    34866

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    25557

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    13887

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    626

    Хийсэн шалгалт:
    141

    Илрүүлсэн зөрчил:
    266

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    3464

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    1585

    Хийсэн шалгалт:
    278

    Судалгаа:
    128

    Яриа таниулга:
    579

  • 2016 оны 3-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:

    Хийсэн шалгалт:

    Илрүүлсэн зөрчил:

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:

    Хийсэн шалгалт:

    Судалгаа:

    Яриа таниулга:

  • 2016 оны 1 - р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    29427

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    7473

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    16775

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    14667

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    6083

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    1458

    Хийсэн шалгалт:
    188

    Илрүүлсэн зөрчил:
    481

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    1554

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    810

    Хийсэн шалгалт:
    82

    Судалгаа:
    67

    Яриа таниулга:
    436

АВЛИГЫН ЭСРЭГ ХАМТДАА