СОНГУУЛИЙН ТУХАЙ СОНИН ХАЧИН

434 2016/06/28

Монгол оронд өрнөсөн ардчилсан хувьсгалын үр дүнд 1990 оны долдугаар сарын 29-ний өдөр болсон Ардын Их Хурлын депутатуудыг сонгох 12, орон нутгийн хурлын депутатуудыг сонгох 16 дахь удаагийн сонгууль нь Монголын түүхэнд анх удаа олон нам оролцсон, ард иргэд өөрсдөө төрөө сонгон байгуулсан түүхэн сонгууль юм.

2016 оны УИХ-ын сонгуульд 11 нам, гурван эвсэл, 89 бие даагч өрсөлдөнө. 

УЛС ОРНУУДЫН СОНГУУЛИЙН СОНИН ХАЧИН

-Орост хамгийн анхны сонгууль бүр IX зуунд болсон гэнэ. Оросын газар нутгийн төв гэдэг Великий Новгород хотын иргэд хэн ван болохыг сонгуулиар шийддэг байжээ.

-Швейцарьт эмэгтэйчүүд сонгуульд санал эрхээ ердөө 1971 онд л эдэлж эхэлжээ. Зарим мужид нь бүр 1991 он хүртэл эмэгтэйчүүд сонгох эрхгүй байсан гэнэ.
-Харин Шинэ Зеландын эмэгтэйчүүд 1893 онд сонгуульд санал өгөх эрхтэй болсноор дэлхийд анхдагч болжээ.
-Малайз бол Үндсэн хуульт хаант засагтай улс. Гэхдээ хаан нь насан туршдаа биш соонгуулиар тодруулна. Тус улсын есөн мужийн долоог нь султан, нэгийг ража, нөгөө нэгийг нь захирагч удирдана. Таван жил тутам энэ хаад дундаасаа ахмад настайг юм уу, хамгийн удаан хаан суусан хүнийг улсын хаанаар сонгодог гэнэ.
-1997 оны хоёрдугаар сард Пакистанд болсон бүх нийтийн сонгуулиар баруун хойд нутгийн ердөө 50 мянган хүнтэй хотоос Пакистаны парламентын нэг суудалд  107 хүн нэр дэвшин өрсөлдсөн байна.
-Манай гаригийн хамгийн олон хүнтэй парламент БНХАУ-ын Бүх хятадын ардын төлөөлөгчдйин их хурал 3000 төлөөлөгчтэй, жилд ганц удаа хуралддаг байна.
-Америкийн Нью-Мексико мужид өрсөлдсөн хоёр нэр дэвшигч яг ижил тооны санал авч тэнцсэн тохиолдолд ямар нэг тоглоом тоглож хожсон нь ялдаг хуультай юм байна. Ийм тохолдол 1998 онд Эстансия хотод тохиож нэр дэвшигч Жеймс Фаррингтон,  Жоан Карлсон хоёр тус бүр төлөөлөгчдөөс 68 санал авч тэнцжээ.  Жеймс нь покер тоглоё гэж, харин Жоан шоо хаяя гэсэн санал гаргаад мөнгө шидэхэд Жеймсиын талд бууж покер тоглосноор Жеймс ялж хотын дарга болж байжээ.
-Мэн арлын парламент Тинвальд манай гаригийн хамгийн эртний парламент гэнэ. Манай эриний 979 онд байгуулагдсан энэ парламент өнөө хүртэл ажиллаж байгаа.
-АНУ-ын түүхэнд нэр дэвшигч нь өрсөлдөгчөөсөө цөөн санал авсан атлаа Ерөнхийлөгчөөр сонгогдсон дөрвөн тохиолдол байдаг байна. Энэ нь ерөнхийлөгчийн сонгуульд ялагч нь хүн амын тоогоороо ялгаатай мужуудын төлөөлөгчдөөс дэмжлэг авсан байх учиртай нь ялгаатай болоод тэр гэнэ.
-1989-1996 онд Либерид иргэний дайн болж босогчдын нэг хэсгийг Чарльз Тейлор командалсан. Энхийг сахиулах хүч орж гал зоогсоогоод 1997 онд сонгууль явуулахад Тейлор "Тэр миний ээжийг алсан. Тэр миний аавыг алсан. Би түүний төлөө  санал өгнө” гэсэн уриатай ороод 75 хувийн саналаар ялж Ерөнхийлөгч болжээ.
- Педро Ласкурайн Мексикийн ерөнхийлөгчөөр  1913 оны хоёрдугаар сарын 18-нд ердөө нэг цаг болсон гэнэ. Ерөнхийлөгч Мадерог энэ өдөр алсны дараа тэрээр ерөнхийлөгчийн тангараг өргөөд дараа нь генерал Викториано Хуэртаг өөрийн залгамжлагчаар томилоод өөрөө огцорчээ.
-Данийн хошин шогийн жүжигчин Якоб Хаугард 1979 онд парламентын гишүүнд нэр дэвшихдээ их сонин хөтөлбөр дэвшүүлсэн гэнэ. Тэрээр сонгогчиддоо 8-8-8 буюу найман цаг унтаж, найман цаг ажиллаж, найман цаг чөлөөт цагтай байх гэсэн байна. Тэрээр арай гэж 1994 онд парламентын гишүүнээр сонгогдож 4 жил суужээ.
- Сонгуулийн дараах шөнө Америкчууд нойргүй хонож, телевизор ширтэн цаг нөхцөөдөг. Статистик судалгаагаар энэ үед үшөнийн дэлгүүрүүдийн орлог эрс нэмэгдэж, үүний ихэнх нь согтууруулах ундаанаас ордог, шуурхай албаны 911 утасны ачаалал ихэсдэг байна. Бас хэдэн арван хүн сонгуулийн дүнгээс болоод амиа хорлодог гэнэ.
- Америкийн социалист, зүүний хөдөлгөөний зүтгэлтэн Норман Томас хамгийн тэвчээртэй, уйгагүй нэр дэвшигч. Тэрээр 1928-1948 онд зургаан удаа Моциалист намаас АНУ-ын ерөнхийлөгчид нэр дэвшин өрсөлдөөд ялагдсан хүн.
-1927 онд Либерийн ерөнхийлөгчийн сонгуулиар  ялагч  Чарльз Кингийн төлөө 234 мянган хүн санал өгсөн гэсэн дүн гарчээ. Хамгийн сонин нь энэ үед тус улсад сонгуулийн насны ердөө 15 мянган хүн байснаас сонгуулийн саналыг худал гаргах талаар Гиннесийн номд орсон байна.
-1934 онд болсон Бүх холбоотын Коммунист /большевик/ намын ерөнхий нарийн бичгийн даргын сонгуулийн үеэр Иосиф Сталин "Яаж санал өгөх нь чухал биш, яаж тоолох нь чухал” гэсэн "алдарт" үгээ хэлжээ.
-2010 онд Исландын Улстөрийн шоглол намынхан "Сонгуулийн өмнөх мөрийн хөтөлбөрөөсөө нэгийг ч биелүүлэхгүй” гэсэн уриатайгаар сонгуульд ороод сонгогчдын 34,7 хувийн санал авсан гэнэ.
СТАТИСТИК МЭДЭЭ
  • 2017 оны 2 улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    40737

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    14387

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    22468

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    28710

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    13261/ шүүхэд шилжүүлсэн,ХБ/

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    3668

    Хийсэн шалгалт:
    538/шалгалт, судалгаа/

    Илрүүлсэн зөрчил:
    2236

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    4420

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    1578

    Хийсэн шалгалт:
    284

    Судалгаа:
    185

    Яриа таниулга:
    839

  • 2017 оны 1-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    25162

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    7225

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    13835

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    13588

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    6018/ шүүхэд шилжүүлсэн,ХБ/

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    1835

    Хийсэн шалгалт:
    247/шалгалт, судалгаа/

    Илрүүлсэн зөрчил:
    1178

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    2049

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    733

    Хийсэн шалгалт:
    95

    Судалгаа:
    78

    Яриа таниулга:
    335

  • 2016 оны 2-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    55770

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    15976

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    34866

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    25557

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    13887

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    626

    Хийсэн шалгалт:
    141

    Илрүүлсэн зөрчил:
    266

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    3464

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    1585

    Хийсэн шалгалт:
    278

    Судалгаа:
    128

    Яриа таниулга:
    579

  • 2016 оны 3-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:

    Хийсэн шалгалт:

    Илрүүлсэн зөрчил:

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:

    Хийсэн шалгалт:

    Судалгаа:

    Яриа таниулга:

  • 2016 оны 1 - р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    29427

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    7473

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    16775

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    14667

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    6083

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    1458

    Хийсэн шалгалт:
    188

    Илрүүлсэн зөрчил:
    481

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    1554

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    810

    Хийсэн шалгалт:
    82

    Судалгаа:
    67

    Яриа таниулга:
    436

АВЛИГЫН ЭСРЭГ ХАМТДАА