Монгол- Оросын Хууль сахиулах байгууллагуудын харилцаа

462 2016/06/06

     

 1921 онд Монгол Улс тусгаар тогтнолоо олж авсан тэр цагаас Зөвлөлт Орос Улстай дипломат харилцаа тогтоосноор одоог хүртэл 95 жилийн хугацаанд найрамдал сайн хөршийн нягт хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэн гүнзгийрүүлж ирсэн баялаг түүхэн уламжлалтай билээ. 

Манай хоёр орны улс төр нийгэм эдийн засаг хууль эрх зүйн гэх мэт бүхий л салбарт харилцан ашигтай хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж ирсэн ба 1990 оноос манай хоёр оронд томоохон өөрчлөлт нийгмийн шинэчлэл бий болж хоёр орны найрамдал хамтын ажиллагаа түүхэн шинэ нөхцөл байдалд зохицон өөрчлөгдөж харилцан ашигтай бие биеийн ашиг сонирхлыг хүндэтгэх зарчмаар хөгжих болсон нь мөн хууль хяналтын байгууллагуудын харилцаанд ч нэвтэрч ЗХУ-ын үеэс хойш зогсонги байдалд орсон харилцааг сэргээх эрх зүйн үндсийг бүрдүүлэх зорилгоор 1990 оноос өмнө байгуулсан бүх гэрээ, байгуулага хоорондын хамтын ажиллагааны эрх зүйн баримт бичгүүдийг шинэчлэн байгуулж амжилттай мөрдөж хэрэгжүүлэн ажиллаж байна.

     Харилцан айлчлалууд

Монгол Улсад:

2001 онд ОХУ-ын Дотоод хэргийн яамны орлогч сайд бөгөөд Мөрдөн байцаах хорооны дарга В.В.Мозяков

2002 онд ОХУ-ын Хууль зүйн сайд Ю.А.Чайка, ОХУ-ын Дотоод хэргийн сайд Б.Б.Грызлов, ОХУ-ын Дотоод хэргийн яамны 1 дүгээр орлогч сайд Р.Г.Нургалиев

2003   онд  ОХУ-ын Үндсэн хуулийн шүүхийн дарга В.Д.Зорькин,

2006   онд  ОХУ-ын Үндсэн хуулийн шүүхийн дарга В.Д.Зорькин,

ОХУ-ын Мансууруулах бодисын эргэлтэнд хяналт тавих Холбооны Албаны дарга хурандаа генерал О.Н.Харичкин

ОХУ-д:

2000   онд  Иргэний бүртгэл мэдээлэлийн улсын төвийн дарга А.Энхжав, ЦЕГ-ын дэд дарга хошууч генерал Д.Сандаг-очир

2001   онд  Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, ЦЕГ-ын дарга хошууч генерал Ч.Амарболд,

2003    онд Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Жанцан,

2004    онд ЦЕГ-ын дэд дарга Б.Болдбаатар

2006    онд Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадорж,

2007    онд ЦЕГ-ын дэд дарга А.Дулаанжаргал

2011    онд Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав

2014 онд  Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанаа,Тахарын ерөнхий газрын тэргүүн дэд дарга Ч.Батсайхан

2015 онд  ШШГЕГ-ын дарга бригадын генерал Б.Билэгт, ШШҮХ-ийн захирал

Х.Өлзийбаяр

Хууль хяналтын байгууллагуудын хамтын ажиллагаа

Манай хоёр орны хууль хяналтын байгууллагууд хамтын ажиллагааны гэрээ,санамж бичиг болон прокурорын байгуулга хоорондын эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээ, ялтан солилцох гэрээний дагуу хамтын ажиллагаагаа хэрэгжүүлж байна. Хамтын ажиллагааны хүрээнд хил орчмын бүс нутгийн хуулийн байгууллагуудын удирдлагын зөвлөлгөөнийг 5 удаа зохион байгуулсан ба сүүлийнх нь 2014 оны 09 дүгээр сард ОХУ-ын Алтайн хязгаарын Белокуриха сууринд болсон байна.Мөн түүнчлэн боловсон хүчин бэлтгэх давтан сургах асуудлаар манай талын тавьсан хүсэлт байгуулсан гэрээний дагуу ОХУ-ын академи их дээд сургуулиудад өнөөдрийн байдлаар 105 алба хаагч сурч байгаа ба алба хаагчдын мэргэжил дээшлүүлэх давтан сургалтад жилд 20-25 хүн 1 сар хүртэлх хугацаагаар суралцдаг байна.

         2016 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн томоохон арга хэмжээнүүд:

ЦЕГ-ын дарга Р.Чингис тэргүүтэй төлөөлөгчдийг 2016 оны сүүлийн хагас жилд ОХУ-ын Дотоод хэргийн яамны сайд В.В.Колокольцевын урилгаар айлчлуулж хамтын ажиллагааны гэрээг шинэчлэн байгуулах / 09-10 дугаар сард /

Тахарын ерөнхий газрын дарга Ц.Азбаярыг ОХУ-ын Шүүхийн шийдвэр биелүүлэх Холбооны Албаны дарга О.А.Парфенчиковын урилгаар айлчлуулж хамтын ажиллаагааны гэрээ шинээр байгуулж, Башкорстоны Уфа хотод зохион байгуулагдах олон улсын хуралд оролцуулах / 06 дугаар сард /

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захирал Х.Өлзийбаяр тэргүүтэй төлөөлөгчдийг ОХУ-ын ХЗЯ-ны харъяа шүүхийн шинжилгээний Оросын төвийн урилгаар айлчлуулж үйл ажиллагаатай танилцан Санкт-Петербургийн олон улсын YI форумд оролцуулах / 05 дугаар сард /

ХСИС-ийн захирал С.Баатаржав тэргүүтэй төлөөлөгчдийг 2016 оны 04 дүгээр сарын 27-оос 30-ны өдрүүдэд ОХУ-ын ДХЯ-ны Удирдлагын академи,Москвагийн цагдаагийн их сургуульд айлчилж хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах ажлыг зохион байгуулах / 04 дүгээр сард /

Хоёр орны хуулийн байгуулагуудын гэрээ санамж бичгийн жагсаалт:

-  Монгол Улсын Хууль зүйн яам болон Оросын Холбооны Улсын хууль зүйн яам хоорондын хамтран ажиллах тухай Санамж бичиг

-  Монгол Улсын Хууль зүй дотоод хэргийн яам Оросын Холбооны Улсын Дотоод хэргийн яам хоорондын хамтын ажиллагааны тухай гэрээ

-  Монгол Улсын Хууль зүйн яамны харъяа ШШГЕГ  Оросын Холбооны Улсын Хууль зүйн яамны харъяа Хорих ял эдлүүлэх Холбооны Алба хоорондын хамтын ажиллагааны тухай Санамж бичиг

- Монгол Улсын Хууль зүйн яамны харъяа Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэн Оросын Холбооны Улсын хууль зүйн яамны харъяа шүүхийн шинжилгээний Оросын төв хоорондын хамтын ажиллагааны Санамж бичиг

- Монгол Улсын Хууль зүйн яамны харъяа Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэн Оросын Холбооны Улсын Эрүүл мэндийн яамны харъяа Оросын Шүүх эмнэлгийн төв хоорондын хамтын ажиллагааны Санамж бичиг

-  Монгол Улсын Хууль зүйн яамны харъяа Иргэний шилжилт хөдөлгөөний ерөнхий газар Оросын Холбооны Улсын шилжилт хөдөлгөөний Холбооны Алба хоорондын хамтын ажиллагааны Санамж бичиг

Монгол-Оросын хилийн харилцаа

Монгол-Оросын хилийн найрамдалт харилцаа өнө эртний түүхэн уламжлалтай.

Монгол-Оросын одоогийн хил хязгаарыг 1958 ба 1976 онуудад байгуулсан "БНМАУ ба ЗХУ-ын хоорондын Улсын хилийн тухай” гэрээний үндсэн дээр тогтоосон.

  • Монгол Улсын хилийн нийт урт 8250 км, үүнээс 3543 км нутгаар ОХУ-тай хиллэдэг.

  • Хуурай газраар 2863 км, усан хил-680 км

  • Монгол-Оросын хилийг 1925 хилийн тэмдгээр газар орон дээр тэмдэглэсэн байдаг.

  • Үүний 964 үндсэн хилийн тэмдэг, 961 завсрын хилийн тэмдэг байдаг.

Монгол Улс нь ОХУ-ын 4 субьекттэй хил залгадаг. Алтайн бүгд найрамдах улс, Тывагийн бүгд найрамдах улс, Буриадын бүгд найрамдах улс, Байгалийн цаадах хязгаар.

        Монгол-Оросын хилийн шалган нэвтрүүлэх боомтууд:

Монгол-оросын хил дээр 29 шалган нэвтрүүлэх боомт үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс:

Олон улсын: Цагааннуур, Боршоо, Алтанбулаг, Сүхбаатар

Хоёр талын байнгын: Тэс, Арцсуурь, ханх,Бага илэнх,зэлтэр, Агацын гол, Ульхан, Эрээнцав

Улирлын ажиллагаатай:  Баянзүрх, Хээгт, Шишгэд гол,Хонгор овоо, Цагаан арал, Хутаг-Өндөр, Хүдэр, Тогтор, Хэрийн гол, Ямлахын гол

Транзит: Асгатын гол, Харигийн гол, Бөхмөрөн, Тээл, Хандгайт, Давст, Тэс

Монгол Оросын хил дээр автозамын 8, төмөр замын 2 боомт байнгын ажиллагаатай байдаг.

Сүүлийн үеийн мэдээлэл

2013 оны 2 дугаар сард Монгол Улсын Хил хамгаалах ерөнхий газрын /ХХЕГ/ урилгаар ОХУ-ын Сибирийн холбооны тойргийн ХАБА-ны Хилийн албаны төлөөлөгчид Сүхбаатар хотод айлчиллаа. Хоёр улсын хил хамгаалах байгууллагуудын бүс нутгийн уулзалт ОХУ-ын ХАБА-ны Хилийн алба, Монгол Улсын ХХЕГ хоорондын 2013 онд хамтран ажиллах хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу явагдав.

Уулзалтын явцад Талууд Монгол Оросын хилийн хэсгийн нөхцөл байдлын талаар мэдээ, мэдээлэл солилцож, хилийн тухай асуудлаарх хамтын ажиллагааны цаашдын чиглэл, төлөвийг хэлэлцэв. Уулзалтын төгсгөлд талууд хэлэлцсэн асуудлуудаар протокол байгуулж, баталгаажуулав.

СТАТИСТИК МЭДЭЭ
  • 2017 оны 2 улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    40737

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    14387

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    22468

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    28710

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    13261/ шүүхэд шилжүүлсэн,ХБ/

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    3668

    Хийсэн шалгалт:
    538/шалгалт, судалгаа/

    Илрүүлсэн зөрчил:
    2236

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    4420

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    1578

    Хийсэн шалгалт:
    284

    Судалгаа:
    185

    Яриа таниулга:
    839

  • 2017 оны 1-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    25162

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    7225

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    13835

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    13588

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    6018/ шүүхэд шилжүүлсэн,ХБ/

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    1835

    Хийсэн шалгалт:
    247/шалгалт, судалгаа/

    Илрүүлсэн зөрчил:
    1178

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    2049

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    733

    Хийсэн шалгалт:
    95

    Судалгаа:
    78

    Яриа таниулга:
    335

  • 2016 оны 2-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    55770

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    15976

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    34866

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    25557

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    13887

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    626

    Хийсэн шалгалт:
    141

    Илрүүлсэн зөрчил:
    266

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    3464

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    1585

    Хийсэн шалгалт:
    278

    Судалгаа:
    128

    Яриа таниулга:
    579

  • 2016 оны 3-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:

    Хийсэн шалгалт:

    Илрүүлсэн зөрчил:

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:

    Хийсэн шалгалт:

    Судалгаа:

    Яриа таниулга:

  • 2016 оны 1 - р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    29427

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    7473

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    16775

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    14667

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    6083

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    1458

    Хийсэн шалгалт:
    188

    Илрүүлсэн зөрчил:
    481

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    1554

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    810

    Хийсэн шалгалт:
    82

    Судалгаа:
    67

    Яриа таниулга:
    436

АВЛИГЫН ЭСРЭГ ХАМТДАА