СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 23-Р ХОРООНЫ ИРГЭН Б.БЯМБАА: ПРОКУРОРТ БАЯРЛАЛАА

1 143 2016/05/27

Та бидэнд өөрийгөө танилцуулаач

Намайг Б.Бямбаа гэдэг. Ам бүл 2 хөгжлийн бэрхшээлтэй 8 настай хүүтэйгээ хамт амьдардаг. Амьдрал хүнд, боломж муутай ядмаг л амьдарч байна даа ах нь. Ядаж байхад би өөрөө бас 2 хөлөндөө хагалгаа хийлгээд хөгжлийн бэрхшээлтэй болж группт орсон.

Та "Прокурорт баярласнаа илэрхийлэх гэсэн юм" гэж байсан. Яагаад бидэнд хандах болов.

Нодлин 05-р сарын 20-иор Сонгинохайрхан дүүргийн хашаанд хүү бид 2 амьдардаг байсан гэрээ хулгайд алдсан. Тэгээд хажуу хашааны айлаасаа асуусан чинь /нэг машины номер хэлээд/ машин ачаад явсан гэж хэлсэн. Ингээд би аргагүйн эрхэнд ачиж явсан машины номерийг бичиж аваад цагдаад хандсан.

Намайг цагдаагаас хэд хэдэн удаа дуудаж, тэр авсан хүн чинь олдохгүй байна гээд яваад байсан л даа. Тэгэж байтал цагдаа надад таны хэрэг прокурор дээр очсон гэхээр нь очсон чинь хөөн хэлэлцэх хугацаа дууссан, 6 сар болоод хэрэг чинь хүчингүй болсон гэдэг юм байна. Энэ үгийг сонсоод би хамгийн түрүүнд өвчтэй хүүхдээ аваад хаачдаг билээ гэж бодсон./ уйлав/

Ингээд би хаашаа ч эргэх аргагүй байдалд ороод эргэж Сонгинохайрхан дүүргийн прокурор газар дээр очоод сэтгэл уймарсандаа коридорт нь чангаар уйлаад зогсож байтал нэг эмэгтэй ирээд "...Та яагаад чанга дуугараад байна. Юу болсон юм гэж асуусан. Ингээд надтай уулзаж бүх учир явдлыг минь сонссон. Тэр нь орлогч прокурор Батсүрэн гэж хүн байсан юм байна лээ. Ингээд намайг явуулчаад маргааш нь эргэж утсаар дуудсан. Тэгээд надад ".. Би цагдаагийн даргатай ярьчихсан. Таны гэрийг ямар хүн авч хаашаа зарсаныг олсон. Бид таны гэрийг чинь буцааж өгүүлэхээр болсон гэсэн. Би маш их баярласан. Уг нь нэгэнт хуулийн хугацаа өнгөрөөд асуудал дууссан гээд хөөгөөд гаргавал гаргана ш дээ. Тэгээд хүү бид 2-т гэрийг минь буцааж авч өгсөн дөө. Гэр худалдаж авсан ченж гэх залуу бүр өөрөө машинаар ачиж ирээд хашаанд буулгаж тааруулж барьж өгөөд явсан. Бас миний хүүд 5000 төгрөг өгөөд явсан.

Ямар хүн гэрийг чинь хулгайлсан талаар мэдсэн үү.

Тэр хүн бол миний одоо харж хандаж байгаа энэ хүүхдийн төрсөн эх нь болох Мөнхзул гэдэг эмэгтэй байсан юм байна лээ. Тэр сэтгэцийн өвчтэй хүн л дээ. Бид хоёр 3 жилийн өмнө шүүхээр ороод албан ёсоор гэрэлтээ цуцлуулж салаад 2 тийш болсон. Харин хуулийн байгуулага тэр хүнийг хүүхэд харж асрах чадваргүй гэж үзээд миний асрамжинд өгсөн. Тэгээд ямар ч сураггүй байж байгаад гэнэт ирээд эзгүй байхад ченж дагуулж ирээд ачуулаад явуулсан байгаа юм.

Гэртээ яагаад байхгүй байсан юм бэ. Түр орхиод явчихсан байсан юмуу. Эзгүй байгаад хир удсан бэ?

Би өмнө нь Талх чихэр ХК жижүүр хийж байсан л даа. Тэгэж байхад тэдний ажилчдын байдаг байсан нийтийн байр байдаг. Тэнд би хүүтэйгээ өвөлдөө байгаад зуны дулаан цагт гэртээ ирдэг. Тэгээд л түрээсийн байранд байх хугацаанд ачаад явсан байсан. Одоо хүү бид хоёр одоо 06-р сарын 01-ны өдөр байрнаасаа гараад гэртээ очно доо. Би прокурорт үнэхээр их баярласан. Тэр прокурор хүүхэн бол энэ асуудалд эмэгтэй хүний эх хүний сайхан сэтгэлээр хандсанд би маш их баярлаж байгаа. Оногдсон ажил үүргээсээ гадна ийм хүнлэг чанар гаргана гэдэг тэр бүр хүнээс гарах зан биш ээ. Хуулийн байгууллагынхныг хүмүүс муулж л байдаг. Гэтэл тэр дотор ийм сайхан сэтгэлтэй хүн байдаг л юм байна гэж хэлмээр санагдаж байна. Хүмүүс миний хувцасыг хараад харьцахыг хүсдэггүй ч юмуу бүү мэд. Гадуур над шиг ийм хувцастай, амьдралтай хүмүүс архи дарс их уудаг юм байна лээ. Би бол хуулийн байгууллагаас өвчтэй хүүхдээ асрах үүрэг авсан хүн учир архи дарс уудаггүй. Олсон мөнгөөрөө архи биш түрээсийн байрны мөнгө, хүүхдийнхээ эм тариа, хоол унданд зарцуулж амьдарч байна даа. Би сонингуудыг хэвлэлийн биржээс аваад үндсэн үнээс нь хямдруулаад зардаг. Яахав ээ зарим үед зарагдана. Заримдаа өдөржин барьж яваад ч ганц нь ч зарагдахгүй. Би прокурорт үнэхээр их баярласнаа л хэлэх гэсэн юм.

ПРОКУРОРУУДЫН АЖИЛ ҮЙЛС НЬ ӨӨДРӨГ БАЙГ ГЭЖ Л ХЭЛМЭЭР БАЙНА.

 


СТАТИСТИК МЭДЭЭ
  • 2017 оны 2 улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    40737

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    14387

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    22468

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    28710

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    13261/ шүүхэд шилжүүлсэн,ХБ/

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    3668

    Хийсэн шалгалт:
    538/шалгалт, судалгаа/

    Илрүүлсэн зөрчил:
    2236

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    4420

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    1578

    Хийсэн шалгалт:
    284

    Судалгаа:
    185

    Яриа таниулга:
    839

  • 2017 оны 1-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    25162

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    7225

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    13835

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    13588

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    6018/ шүүхэд шилжүүлсэн,ХБ/

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    1835

    Хийсэн шалгалт:
    247/шалгалт, судалгаа/

    Илрүүлсэн зөрчил:
    1178

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    2049

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    733

    Хийсэн шалгалт:
    95

    Судалгаа:
    78

    Яриа таниулга:
    335

  • 2016 оны 2-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    55770

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    15976

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    34866

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    25557

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    13887

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    626

    Хийсэн шалгалт:
    141

    Илрүүлсэн зөрчил:
    266

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    3464

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    1585

    Хийсэн шалгалт:
    278

    Судалгаа:
    128

    Яриа таниулга:
    579

  • 2016 оны 3-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:

    Хийсэн шалгалт:

    Илрүүлсэн зөрчил:

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:

    Хийсэн шалгалт:

    Судалгаа:

    Яриа таниулга:

  • 2016 оны 1 - р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    29427

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    7473

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    16775

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    14667

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    6083

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    1458

    Хийсэн шалгалт:
    188

    Илрүүлсэн зөрчил:
    481

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    1554

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    810

    Хийсэн шалгалт:
    82

    Судалгаа:
    67

    Яриа таниулга:
    436

АВЛИГЫН ЭСРЭГ ХАМТДАА