ЭНЭ ЗУН ХААНА АМРАХ БЭ

1 555 2016/05/17

РАШААН СУВИЛАЛУУД

"АВАРГА ТОСОН”

Тус рашаан, сувилал нь Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын нутагт оршдог. Улаанбаатар хотоос 230 км засмал замаар яваад, Жаргалтхаан сумаас 40 км сайжруулсан шороон замаар явж хүрдэг юм байна.

"Аварга тосон”-гийн рашаан, шаврыг арьсны харшилд сайн гэдэг. Арьсны харшлаас гадна мэдрэлийн тогтолцооны эмгэгүүд, дотоод шүүрэл, бодисын солил-цооны эмгэг, хоол шингээх эрхтэн, яс булчин, үе холбох нэхдэсийн эмгэгүүдийг тус сувилалд эмчилдэг юм байна. Мөн үе мөчний архаг үрэвсэл, гэмтэл бэртлийн дараах үед ч Аварга тосонгийн эмчилгээ үр дүнтэй байдаг аж. Харин зүрх судасны дутагдалтай, хордлогот бамбай, бөөрний дутагдал, хорт хавдар, сэтгэл мэдрэлийн өвчтэй, халдварт өвчтэй хүмүүст үйлчлэх боломжгүй юм байна. Мөн жирэмсэн эмэгтэй, бөөрний хурц үрэвсэлтэй болон сүрьеэ өвчтэй хүмүүсийг эмчлэхийг хориглодог юм билээ. Ерөнхийдөө Аварга тосонгийн анагаах шавар, Аураг рашаан, тосон нуур эмчилгээний гол хэсэг болдог.

"Аварга тосон”-гийн рашаан, сувиллын захиалга авах төв нь Баянзүрх дүүргийн XIV хорооны нутаг, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ойролцоо "Хан-гарьд” төвийн гуравдугаар давхарт байдаг аж. Үнийн хувьд өрөө, байрныхаа тохь тухаас хамаараад өөр, өөр юм. Зочид буудлын люкс өрөө хоногийн 100 мянга, хагас люкс өрөө нь 80 мянган төгрөг байх жишээтэй. Дүнзээр барьсан байрны люкс өрөө хоногийн 49800 төгрөг бол жирийн байрны люкс өрөө нь 41800 төгрөгийн үнэтэй. Хагас люкс өрөө сонгох бол нэг хоногт 32800 төгрөг төлнө. Дээрх өрөөнүүд хоёр ортой. Харин 2-4 ортой зочны байр нэг хүний 27800, 4-5 ортой энгийн өрөө 23800 төгрөгийн үнэтэй аж. Зочны гэр 26800, энгийн гэрт 23800 төгрөг төлөөд амарч болох юм байна. Хоёр нас хүртэлх хүүхэд хоногийн таван мянган төгрөгийн хоолны мөнгө төлөөд аав, ээжтэйгээ хамт унтаад амрах боломжтой. Харин 2-12 хүртэлх насны хүүхдүүд ор авахгүй бол өрөөний зэрэглэлээс хамаараад хоногийн 12800-15800, ортой бол 12800-38800 төгрөг төлнө. Эмчилгээ хийлгэхдээ илгээх хуудсан дээрээ оношоо бичүүлсэн байх учиртай. Мөн сувилалд мэргэжлийн эмч үзээд шаардлагатай эмчилгээг нь хийж өгөх аж. Тухайлбал, халуун шавар, рашаан нууранд орох, рашаан уух, бариа засал, биеийн тамирын эмчилгээ, татлага, физик эмчилгээ, зүү төөнүүр, чийрэгжүүлэх фитнес эмчилгээ хийдэг юм байна.

"Аварга тосон”-гийн рашаан, сувилал руу захиалгын төвөөс мягмар, пүрэв, бямба гаригуудад автобус явдаг. Сувиллын автобусаар явах бол ирж очихын 30 мянган төгрөгийн зардал төлөх аж.

Холбоо барих утас: 70153032, 70153033, 99098060, 95829916

"ШАРГАЛЖУУТ”

"Шаргалжуут рашаан сувилал”-ын газар нь  Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын нутагт Хангайн нурууны өмнө хэсэгт Улаанбаатар хотоос 650 км, Баянхонгор аймгийн төвөөс зүүн хойно 60 км зайд оршдог. Анх 1954 онд анагаах чанаараараа дэлхийд хосгүй Шаргалжуутын бү­лэг рашааны орд газрыг түшиглэн байгуулагдсан ба өнөөг хүртэл 57 жил тасралтгүй ард түмэнд үйлчилж байгаа. "Шаргалжуут ра­шаан сувилал” нь байгалийн эмчилгээний хосгүй бүтээл  болох Шаргалжуутын 108 төрлийн рашаан, Үүдийн нуурын анагаах шаврыг дорнын уламжлалт эмчилгээ болох бариа засал, зүү төөнүүр, аппаратын эмчилгээ болох физик эмчилгээ, төрөл бүрийн усан эмчилгээ, биеийн тамир эмчилгээ зэргийг хослуулан хэрэглэж эмчлэн сэргээх үйлчилгээг үзүүлдэг. Тус рашаан сувилал нь Эрүүл мэндийн яамаар батлагдсан 400 ортой, магадлан итгэмжлэгдсэн улсын үйлчилгээтэй сувиллын нэг.

Эмчилгээ сувилгаа

• Рашаан уух эмчилгээ- Байгалийн жамаараа газрын гүнээс ундран гарч байгаа рашаануудыг эх ундрагаас нь шинээр нь уух нь онцгой сайн.

• Рашаан ваннд орох эмчилгээ- Өвчний заалтаар төрөлжүүлж  орох олон төрлийн рашаан ваннтай.

• Рашаан утлага эмчилгээ – Уушигны рашааны бүтэц найрлагад өөр хаана ч байдаггүй олон төрлийн эрдэс болон радон агуулагдсан байдаг учир үрэвсэл намдааж хоо­лойн хаван буулгах, цусан хангамжийг сайжруулж тайвшруулах үйлчилгээтэй байдаг.

• Халуун шавар эмчилгээ-Өндөр эрдэсжилттэй, радонтай анагаах шавраар эмчилгээ хийдэг.

• Замаг эмчилгээ – Шаргалжуутын рашаан дотор ургадаг +960 хэмийн халууныг тэсвэрлэх чадалтай хар халтар, улбар шар, ногоон, улаан зэрэг замгуудыг өвчний заалтаар тавьж эмчилнэ.

• Рашаанаар цөс, ходоод, гэдэс угаах эмчилгээ – Элэг, цөс, ходоодны болон нарийн гэдэсний рашаанаар угаах эмчилгээ хийнэ.

• Халуун рашаанаар бигнүүр, ороолт хийх, шавших, зайлах эмчилгээ-Гадуур эмчилгээний зориулалттай олон төрлийн халуун рашаануудаар бигнүүр ороолт хийх, зайлах, дусаах, шавших, жин тавих зэрэг рашаанаар эмчилнэ.

• Эмэгтэйчүүдийн эмчилгээ-эмэгтэйчүүдийн рашаанаар хийнэ.

• Халуун чулуун бигнүүр эмчилгээ-Дотроосоо рашаанаар халдаг энгийн бус хад чулуунуудаар ууц нуруу, бөөр давсагны өвчний үед бигнүүр эмчилгээ хийнэ.

• Агаар эмчилгээ-10 га талбайг хамран урсах 160 гаруй халуун рашаан булгуудаас үүсдэг уур манан нь сувиллын орчинг бүхэлд нь эрдэсжилт радонтай эмчилгээний био уур амьсгалтай болгодог. Шаргалжуутын агаарт сөрөг ионы хэмжээ нь  1м3  20 сая (ион/ м3) хүрч байгаа нь хаана ч байхгүй агаар эмчилгээ болно.Агаар дахь сөрөг ионы агууламж өндөр байх тусам эмчилгээний шинж чанар өндөр болдог. Сөрөг ион нь цус цэвэрлэх эд эсийг сэргээх, дархлааг сайжруулах, мэдрэлийн системийн үйл ажиллагааг сайжруулах үйлчилгээтэй байдаг.

• Араматерапия эмчилгээ – Даралтны рашааны урсацыг дагаж зүрх судас, даралтны өвчний эмчил­гээнд хэрэглэдэг эмийн ургамлууд ургадаг. Рашааны халуун урсац эмийн ургамлаас ялгарах эфирийн тос фитонцидийн хэмжээ нь их байдаг учир радонтай рашааны уур, эмийн ургамлын эфир нь нийлээд онцгой үр дүнтэй Араматерапия эмчилгээ болдог. Үнийн хувьд хоёр ортой хагас люкс нь 45000, 2-4 ортой бол 40000, 3-4 ортой нь 36800, 2-4 ортой зуны байр 31000, гурван ортой гэр 31000 төгрөг ажээ. Эрүүл мэндийн даатгалын дэвтэр болон илгээх картгүй бол хоног тутам 11000 төгрөг нэмж төлөх юм байна. Дээрх үнэд өдрийн таван удаагийн хоол, эмчилгээ, байрны зардал бүгд багтсан. Харин тус сувиллын газрын унаагаар явах бол нэг талын замын зардал 32000 төгрөг ажээ.

Холбоо барих утас: 70003034, 70003032, 95829918

"ХУЖИРТ”

Өвөрхангай аймгийн Хужирт сумын нутагт далайн түвшнээс дээш 1600 метрт, Улаанбаатараас 380 км-т оршдог. Нийслэлээс гараад л засмал замаар давхисаар байгаад очно. Тэндээ интернэт, утасны сүлжээтэй гэдгээрээ онцлогтой. "Хужирт” рашаан, сувилал захиалгын төвөөрөө дамжуулж захиалга авдаггүй юм байна. Харин өрх, дүүргийн эмнэлгээс илгээх хуудсаар очиход хангалттай аж. Илгээх хуудсаа аваад нийслэл дэх төлөөлөгчийн газраас автобусандаа суух учиртай. Төлөөлөгчийн газар нь "Тэнгис” кино театрын автобусны буудлын баруун талд, "Неткапитал” компанийн хоёрдугаар давхарт байдаг аж. Автобусны билет нэг талдаа 18 мянган төгрөгийн үнэтэй. Даваа, лхагва, баасан гаригуудад автобус явдаг аж. Харин үйлчилгээний үнийн хувьд өрөөний зэрэглэлээс хамаарч хоногийн 20-50 мянган төгрөгийн үнэтэй. Хүүхдийн хувьд 10-35 мянган төгрөгийн үнэтэй юм байна. Энэ дүндээ физик, рашаан, шавар, усан эмчилгээнүүд нь багтана. Мөн өдрийн таван хоолтой юм билээ. Ходоод, үе мөч, мэдрэл, гэмтлийн дараах эмчилгээнд Хужиртын рашаан өндөр үр дүнтэй аж.Холбоо барих утас: 98100090

"НАР-ЭЛС” СУВИЛАЛ

Баруун аймгуудад цөөхөн сувилал байдгийн нэг нь "Нар-Элс” юм. Тус сувилал Говь-Алтай аймгийн Бигэр суманд байрладаг. Халуун элс, ингэний хоормогт голлосон эмчилгээ хийдэг аж. Бөөрний өвчин, түнхний мултрал, ууц нурууны эмгэгт халуун элсний эмчилгээ чухал байдаг. Тиймээс энэ төрлийн өвчнүүдийг манхны халуун элс, ингэний хоормог, үзэмний шүүсний эмчилгээг физик эмчилгээтэй хослуулан хийдэг аж. Үнийн хувьд хоногийн 20 мян­ган төгрөг. 6-11 насны хүүхэд бол хоногийн 10, 2-5 насных бол таван мянган төгрөг юм байна. Энэ үнэд эмчилгээ, өдрийн таван хоол багтдаг.

Холбоо барих утас: 99082710, 99082703

"ӨВӨР ЖАНЧИВЛАН”

Нийслэлээс 75 км зайтай тус рашаан сувиллын хувьд нэг ээлжиндээ 100 хүн хүлээн авдаг. Долоо хоногийн да­ваа, мягмар гаригуудад ээлж сольдог. Үйлчлүүлэгчдээ долоогоос дээш хоногоор хүлээж авдаг. Жилийн турш үйл ажиллагаагаа явуулдаг ч зуны гурван сардаа ачаалал нь эрс ихэсдэг аж. Захиалгын төвд бүрт­гүүлж илгээх хуудсаа аваад суви­лалдаа очоод төлбөрөө төлөх бо­ломжтой. Үнийн хувьд өрөөний зэрэглэлээс хамаараад нэг хоног 20-30 мянган төгрөг аж. Захиалгын төв нь МҮЭ-ийн Соёлын төв ордны гуравдугаар давхар 306 тоот өрөөнд байдаг.

Холбоо барих утас: 88001511

АР ЖАНЧИВЛАНГИЙН

РАШААН СУВИЛАЛ

Энэхүү сувилал нь нийслэлээс 60 км-ийн зайд Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт байрлана. Рашаан, шавар, бариа засал, уламжлалт болон физик эмчилгээ хийдэг. Мөн халуун лаа, коктейлийн эм¬чилгээ хийж гүүний саам, цагаан ямааны сүү уулгадаг аж.

Дээрх эмчилгээнүүд нь ходоодны архаг үрэвсэл, нойр булчирхай, бодисын солилцоо, төмөр дутал, цус багадалтын эсрэг хэрэглэхэд тохиромжтой гэнэ. Уг сувиллын энгийн ор нь хоногт 21000-22000 төгрөг, люкс нь 26000 төгрөгийн үнэтэй. 3-8 настай хүүхэд хоногийн 10500, люкс 13000 төгрөг юм байна. Хэрэв эрүүл мэндийн даатгалгүй бол үндсэн төлбөр дээрээ өдөр бүр дөрвөн мянган төгрөгийн нэмэгдэлтэй аж. Магадлан итгэмжлэгдсэн. Тус сувиллын бааз руу долоо хо­ног бүрийн даваа, пүрэв гаригт "Тэнгис” кино театрын баруун урд зог­соолоос 11 цагт автобус явах бөгөөд нэг талдаа дөрвөн мянган төгрөгийн замын зардал төлөх юм байна.

Харилцах утас: 99041639

 

ӨВӨР ЖАНЧИВЛАН ДАХЬ "ЗАДГАЙ ЦАГААН” РАШААН СУВИЛАЛ

Улаанбаатар хотоос 76 км зайд Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт байрлана. Энэхүү рашаан сувилалд шавар, физик, уламжлалт, европ гээд бүхий л төрлийн эмчилгээ хийдэг байна. Эдгээр эмчилгээнүүд нь элэг, цөс, ходоод, гэдэс, дотрын өвчинд тустай аж.

Харилцах утас: 99156155

БАГАНУУР СУВИЛАЛ

Багануур сувилал нь Улаанбаатар хотоос 130 км зайд байрладаг. Нөхөн сэргээх үйлчилгээтэй бүхий л эмчилгээг хийдэг. Долдугаар сарын сүүлчээс эхлэн гүүний саам, цагаан ямааны сүү уулгах зэрэг эмчилгээг давхар хийдэг юм байна. Мөн архаг өвчин, үйлдвэрлэлийн осолд орсон хүмүүст зориулсан тусгай эмчилгээ хийдэг аж. Тус сувиллын энгийн ор өдрийн 13000, хагас люкс 18000, люкс 30000, супер люкс 80000 төгрөгийн үнэтэй юм байна. Магадлан итгэмжлэгдсэн.

Харилцах утас: 93049261, 93049274, 70210109

ХАЛЗАН УУЛЫН РАШААН СУВИЛАЛ

Уг рашаан сувилал нь нийслэлээс 200 гаруй км зайд Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт ор­шино. Рашаан, нөхөн сэргээх, фи­зик эмчилгээ, бариа засал зэрэг үйлчилгээ үзүүлдэг. Эдгээр эмчилгээ нь дотор болон хоол боловсруулах эрхтэн, са­­ха­­рын өвчинд тустай.

Харилцах утас: 70522742, 99733001

 АРХАНГАЙН ШИВЭРТ

РАШААН СУВИЛАЛ

Тус рашаан сувилал нь нийслэлээс 510 км зайд оршино. Тэнд халуун рашаан, шавар, нөхөн сэргээх эмчилгээ буюу бариа засал, зүү төөнүүр, бумба тавих зэрэг үйлчилгээ үзүүлдэг байна. Халуун рашаан нь хүний биед зайлшгүй шаардлагатай натри, кали гэх мэт эрдэс агуулсан байдгаараа нэлээд онцлогтой юм байна. Энэхүү рашаан нь үе мөч,  яс, арьсны өвчинд тустай аж.

Харилцах утас: 9865 3212, 94963212

ОТГОНТЭНГЭРИЙН РАШААН СУВИЛАЛ

Энэхүү рашаан сувилал нь Улаанбаатар хотоос  1080 гаруй км зайд  Завхан аймгийн нутагт байрладаг. Халуун шавар, рашаан, уламжлалт эмчилгээ, бариа засал, хануур, төөнүүр хийх, зүү тавих эмчилгээ хийдэг байна. Тэндхийн рашаан нь хавдраас бусад бүх өвчинд тустай гэнэ. Тухайлбал, үе мөчний өвчин, мэдрэл, нүд, зүрх, бөөр, ходоод гэх мэт эрхтэн бүрт тусгайлсан рашаантай юм байна. Төлбөрийн хувьд энгийн ор өдрийн 10000, люкс 12000 төгрөг. Хүүхэд 0-1 нас үнэгүй. 1-7 нас өдрийн таван мянган төгрөг, 8-15 нас өдрийн найман мянган төгрөг юм байна. Эрүүл мэндийн даатгал төлөөгүй иргэд үндсэн төлбөр дээрээ өдөр бүр 2-5 мянган төгрөг нэмж төлөх юм байна. Рашаан сувилал хүртэлх унаа пүрэв гариг бүр Улиастайгаас  явдаг бөгөөд нэг талдаа 10000 төгрөгийн зардалтай юм байна.

Харилцах утас: 99051478, 93036701

ХАСУ ХАНДГАЙТ ХУУРАЙ РАШААН СУВИЛАЛ

Нийслэлээс 27 км зайд Хандгайтын аманд байрлана. Уг рашаан сувилал нь хуурай рашаан хэрэглэж өвчнийг анагаадгаараа онцлогтой юм байна. Энэ нь Түвдийн өндөрлөг ууланд ургадаг эмийн ургамлын найрлага бүхий ванн эмчилгээ аж. Энд мөн халуун чулуун буюу бэгнүүрийн эмчилгээ хийдэг гэнэ. Эдгээр эмчилгээ нь ядаргаа болон хордлого тайлах, бодисын солилцоо сайжруулах үйлчилгээ үзүүлдэг байна.

Харилцах утас: 99027314, 99096938

 

Энэ зун очиж болох Монголын үзэсгэлэнт 24 газар


    Гадаадын жуулчдаас гадна Монголчууд маань ч амралт зугаалгаа аль болох үр бүтээлтэй өнгөрөөхийн тулд хөдөө орон нутгийг, тэр дундаа байгалийн үзэсгэлэн цогцолсон газруудыг зорих нь ихэссэн.  Тиймээс бид энэ удаад түүхийн дурсгалт,  байгалийн үзэсгэлэнт, хоттой  хамгийн ойр гэх мэт хүмүүсийн заавал очиж үзэх  ёстой 24 газрыг нэрлэж байна.

1.  Чойрын Богд уул, түүний орчмын дурсгалт газрууд: Чойрын Богд уулыг  байгалийн нөөц газрын ангилалаар улсын тусгай хамгаалалтанд авсан. Одоогоор Тус хайрхан нь өвөрмөц тогтоцтой хад чулуу элбэгтэй, хойд талаар нь хүн, амьтан ундаалдаг.  Уулзварын гол урсдаг. Ховор ургамал, амьтан элбэгтэй. Чойрын Богд уулын орчимд Дагвасүндэл бурхан, Зүүн Жанжин Чойрын хийдийн туурь, Цагаан дарь эх бурхан, Хүүхдийн овоо зэрэг олон түүх соёлын дурсгалт газрууд бий.

98c20e1df89ad271big2. "Сүм" цогцолбор: "Сүм" аялал жуулчлалын  цогцолбор нь Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт Туул голоос хоёр км зайнд байрладаг. Байгалийн үзэсгэлэн бүрдсэн шинэсэн ойн аманд Улаанбаатар хотоос зүүн тийш 56 км засмал зам, есөн км сайжруулсан шороон замаар явж хүрнэ. Энэ баазад саатсанаар Сархинаган тоонотой эртний ламын гэр музейгээр зочилж, галын наадам хийх боломжтой.

images3."Тэрэлж лож" гэр бааз: Улаанбаатар хотоос 55 км-т Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын Онгоцын аманд байрладаг. Гэр буудалд тухалж амрлат чөлөөт цагийн гэр, музейгээр зочлох боломжтой. Монгол малчин айлын маягаар тохижуулсан музейд нүүдэлчин айлын амьдралын хэв маягийн талаар бүрэн ойлголт өгөхүйц эдлэл хэрэгслийн байрлуулсан.

4. "Санзайн амралт": Энэхүү амралт нь хотоос 28 км зайд оршдог. Дотроо халууны шугамтай хосын ортой. Нэг дор 70 хүн хүлээн авах чадалтай. Бүжгийн болон хоолны заалтай, массажны өрөөтэй, чөлөөт цагт зориулсан биллъярд, теннис зэрэг таны тав тухыг бүрэн хангаж чадна.

Taniltsuulga-nuurs5. "Хотула жуулчны бааз": "Хотула" жуулчны бааз нь Улаанбаатар хотоос 50 км зайд Горхи Тэрэлжийн хөвөөнд байрладаг. Тус жуулчны бааз нь домогт Хотула баатарын нэрээр нэрлэгдсэн юм. Өвөл, зуны аль ч улиралд нэг ээлжиндээ 60-80 зочин хүлээн авах хүчин чадалтай. Тэмдэглэлт баярын, төрсөн өдөр, хурим найр болон тусгай хүлээн авалт зохион байгуулах, бэсрэг болон  галын наадам зохиох, морь , тэмээ болон сарлаг унах боломжтой.

6. "Хайртхаан" амралт цогцолбор: Улаанбаатраас 45 км, Эрдэнэт, Дархан орох замд "Хайртхаан" амралт цогцолбор байрлаж байна. Энэхүү амралт нь нэг дор 70-80 хүн хүлээж авах хүчин чадалтай. Европ зоог, хорхог зэрэг хүссэн хоолоо захиалан хийлгэх боломжтой. Морь унаж, явган аялалд явж болох нь.

7.  "Тамир" амралт цогцолбор: Улаанбаатраас 56 км, Ар хүүшийн аманд энэхүү цогцолбор байрлаж байна. Нэг дор 60-70 хүн хүлээж авах хүчин чадалтай. Галын наадам хийж, байгалийн үзэсгэлэнт газруудаар аялж, ууланд авирах боломжтой.

amtupgn41g5uys2js7szlm1qf8.  "Хаан жимс" жуулчны бааз: "Хаан жимс" жуулчны бааз нь Улаанбаатраас зүүн зүгт 55 км-т, "Чингис хааны хөшөөт цогцолбор"-оос хойш хоёр км зайд, Туул голын хөвөөнд байрладаг. 80 км хүний багтаамжтай зочид буудал болон гэр буудалтай. 10 хүний багтаамжтай караоке, мини кино театртай.

9.  "Цонжин” жуулчны бааз:
  Улаанбаатараас 55 км, Төв аймаг, Эрдэнэ сум, Чингис хааны хөшөөт цогцолбороос зүүн хойш дөрвөн км Туул голын эрэг дагуу байрладаг. Нэг ээлжиндээ 40-60 хүн хүлээн авах боломжтой. Чингис хааны хөшөө, Хустайн нуруунд нэг өдрийн аялал хийж, агаарт байгалийн сайханд хонохыг санал болгож байна.

10. Аварга Тосон нуур: Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын төвөөс баруун хойш 5 километрт оршдог. Орчноосоо арай намхан хонхорт орших, 300 метр урт 250 метр өргөнтэй, карбонатын төрөлд багтах шорвог устай,  элсэрхэг ёроол бүхий нуур юм.  Нутгийн хүмүүсийн яриагаар Тосон нуурт 100 гаруй жилийн өмнөөс хол ойрын хүмүүс ирж өвчнөө сувилдаг болжээ.  Нуурын урд дэнжид ноёд, хойд дэнжид лам нар, зүүн баруун дэнжид харц ардууд хотлон буугаад энэ нуурт ордог байжээ. Нуурын баруун хойд захад дээрээ цайвар саарал, доороо хар хөх бараан өнгөтэй маш нарийн тос шиг найнги шавар байх бөгөөд нуурын урд захад нарийн хар бэх мэт тас хар тослог шавар 50 сантиметр гүнээс гарч байдаг ажээ.  Очиж биеэ сувилах тохиромжтой газар.

images11. Аж богдын нуруу: Говь-Алтай аймгийн Алтай сумын нутагт орших Монгол Алтайн нурууны салбар уул бөгөөд хамгийн өндөр оргил нь Хүрэн товон далайн төвшнөөс дээш 3802 метр өндөр. Аж богдын нурууны өврөөс Индэр, Гишүүнтэй, Их гол, ар талаас нь Урт, Дөрөлжийн голууд эх аван урсдаг. Уулын хүрэн, цайвар хүрэн, говийн бор, хужир мараат, цөлийн бор саарал хөрстэй.  Энд ховор ургамао, амьтад байдаг. Ууландаа зун 116-138 миллиметр хур тунадас унадаг.

12. Алтан элс: Увс нуурын хотгорын зүүн хэсэгт орших Бөөрөг дэл элсний зүүн хэсэгт Баруунтуруун сумын нутагт Алтан элс оршдог. Элсний нийт талбай нь 177.5 мянган га. Элсэн доороос эх аван урсдаг цэнгэг устай гол горхи, булаг шанд, баян бүрдүүд болон элсний нүүлт зэрэг гадны нөлөөнд автахгүйгээр орших элсэн манхан юм.  Нэг талаас нуур-пролювын гаралтай дөрөвдөгч галавын хурдас, баруун хойд зүгээс байнга үлээх салхиар хийсэн хуримтлагдсантай, нөгөө талаас суурь чулуулгийн өгөршилтэй холбоотой.  Элсний урд хаяа дагуу хэсэг нарс, шинэс, чацаргана ургах бөгөөд тухайн орчинг маш үзэсгэлэнтэй болгодог.  Алтан элс нь дов толгодлог гадаргатай, элсний зүүн хэсэгт Эрдэнэтолгой, Залаа толгой, Хөх толгой зэрэг нам уулс шиг толгойнуудтай.

13. Байгалийн задгай театр :
Дундговь аймгийн Говь-Угтаал сумын нутагт Их газрын чулууны дэргэд морин хуурч, уртын дуучдын "Байгалийн задгай театр” байдаг. Аймгийн төвөөс зүүн тийш 90 километр, Говь-Угтаал сумаас баруун урагш 40 километрийн зайд байрлах баруун зүүн, хойд талаараа босоо тогтоц бүхий өндөр хадан хясаануудаар хүрээлэгдэж, урд хэсгээрээ задгай ам байдалтайгаар оршдог. Тайзны диаметр нь 18 метр буюу радиус нь 9 метр бөгөөд газраас дээш 1 метр 40 сантиметр. Тайзны урд хэсэгт үзэгчдийн зориулалт бүхий талбайг засаж дээр нь асар байрлуулсан.

14.  Батхаан уул:
Улаанбаатараас баруун урагш 250 километр, Эрдэнэсант сумын төвөөс 33 километр зайтай оршдог. Батхаан уулын ар өвөр хормой, голуудын хойд дэнж, арын гол горхины хөндийгөөр түүхийн дурсгал болох эртний булш хиргисүүр олон бий. Эдгээрээс гадна Бичигтийн амны хадны бичээс, Тогоот уулын хаданд Тогоо, Хуягт хэмээх газарт хөө хуяг гэх мэт эртний үед хамаарах дурсгалууд байдаг.

15.Бөөрөг дэлийн элс: Увс аймгийн Зүүнговь сумын нутагт байх бөгөөд дэлхийн бөмбөрцгийн элсний хамгийн хойд зах руу түрж орсон элс гэдгээрээ онцлог. Мөн Монгол улсын хамгийн их талбай эзэлдэг элс юм. Бөөрөг дэлийн элсийг Их монгол элснээс Ханхөхий нуруу тусгаарлаж дунд нь оршдог онцлогтой. Мөн Бөөрөг дэлийн элсний хойд хэсэгт цэнгэг уст Баян нуур оршдог. Баян нуурын усан хоолойд усан спорт хөгжүүлэх боломжтой.

Snapshot_2013-07-20_09343516.  Баянзүрхийн буган хөшөө: Ховд аймгийн Мөст сумын нутагт Бодончийн хавцал уруудах замд байдаг Монголын баруун хэсгийн хамгийн томд тооцогдох чулуун дурсгал юм. Энд 30 орчим том, жижиг буган хөшөө, хиргисүүр, булш байдаг. Бугын дүрслэл харьцангуй гоёмсог бөгөөд түүний зэрэгцээ 5 өнцөгт дүрс, чичлүүр хутга, бусад зэр зэвсгийг дүрсэлсэн байдаг. Мөн буган чулуун дээр эдгээр дүрслэлээс гадна эртний хүмүүсийн аж амьдралын сэдэвтэй зураг, бугын загварчилсан зураглал, ирвэс чоно гэх мэтээр бараг бүх амьтныг давхар дүрсэлсэн байдаг.

17. Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт Аварга тосонгийн рашаан сувиллаас урагш, Аураг рашааны хойхон талд Рашаан дэрсний ухаа хэмээх газрын хөрсөн доор эртний нэгэн хотын үлдэгдэл бий. Уг балгасны нэр нь Аураг гэдэг бөгөөд сунжраад аварга болсон гэж таамагладаг. Энэ үг нь "аварга, агуу их" гэсэн утгатай бус "агуурс, уурхай, агуулах" гэсэн утгатай хэмээн судлаачид үздэг. Түүхийн маш дурсгалт газар юм.

18. Алтай таван богд: Монгол Алтайн нурууны баруун захад хойноосоо урагш сунамал байдалтайгаар, Монголын баруун захаас Говь-Алтай аймгийн нутгийг өнгөртөл 900 гаруй километр үргэлжилдэг. Монгол Алтайн нурууны уулархаг их мужид өндөр уулсаар хүрээлэгдэн Хотон, Хурган, Даян, Ховд, Хар салаа, Цагаан салаа, Сонгинот, Ёлт зэрэг голуудын ай сав оршино. Өндөр уулын мөнх цас, мөсөн гол, ян сарьдаг, уулын нуга, хээрийн экосистемийн онцлогийг төлөөлсөн үзэсгэлэнт байгальтай, аргаль янгир, марал буга зэрэг хөхтөн хойлог, тас, ёл зэрэг жигүүртний байршил нутаг бөгөөд уулын спорт, байгалийн аялал жуулчлал хөгжүүлэхэд нэн тохиромжтой нутаг.

Snapshot_2013-07-20_09264019.  Арц богд уул: Өвөрхангай аймгийн Богд сумын нутагт орших Арц богд уул нь Бага Богд уулын зүүн хоолойгоор зааглагдаж, баруун үзүүр нь Бага Богд уултай 20 гаруй километр газраар зөрсөн байдаг. Уулсын ар тал нь эгц, нилээд хадархаг говийн шинжтэй. Зүүн өвөрт нь Их булаг, Бага булаг, Бумба, Сөөг, Туруухай, Цагаан хад, Баруун Зүүн хөөвөр гэх мэт задгай устай. Харин баруун өвөртөө Авдрантай, Зүүн баруун Ялаатай, Гэгээт, Ямаан ус, Харангад, Хөөвөр, Мансруй зэрэг задгай устай. Ийм их гол горхи булаг шандтай учраас Арц богд ууланд жилийн дөрвөн улиралд манан татаж, хур буун эдгээр усан сангуудаа эргээд усаар тэтгэж байдаг.

20.   Бүгийн цавын хоолой нь одоогоос 80-150 сая жилийн өмнөх амьдралыг төсөөлөн харж болохуйц газар ажээ. Дэлхийн Геннисийн номд дэлхийн хамгийн урт сарвуут амьтан бол Цэрдийн галавын үед Монголын говьд амьдарч байсан Теризинозавр хэмээн бүртгэжээ. Тус газар нь эртний далайн ёроолыг илтгэн харуулах шавар хэрмэн цав цонжуудтай бөгөөд зорьж очсон хүнд өөр гариг ертөнцөд хөл тавьсан мэт сэтгэгдэл төрдөг ажээ.

21. Хэнтий аймгийн Батширээт сумын төвөөс баруун урагш 45 километр, Баянгол Өглөгчийн голын бэлчирээс 8-10 километр зайд Дайчин уул хэмээх нарс, шинэсэн ойтой уулын аманд байдаг. Дан чулууг нямбайлан өрж уул түшүүлэн барьсан хэрмийг Өглөгчийн хэрэм гэдэг. Хэрмийн дотор талд жижиг шороон далангийн үлдцүүд байдаг. Гэвч зарим хэсгийг газрын хөрснөөс ялгаж харахад бэрхтэй болжээ.

images22.Монгол түмний морины их шүтээн: Монгол түмний морины их шүтээн Өвөрхангай аймгийн Арвайхээр сумаас 15 километр газарт буюу алдарт Арвайн талд залж бүтээсэн их шүтээн цогцолбор юм. 2007 оны 8 дугаар сард ард олноо нээн хүртээл болгосон. Шүтээнийг босгосон газрын нэр нь Баян толгой бөгөөд эрт дээр үеэс хурдан морь уядаг хүмүүс тахиж шүтэж ирсэн төдийгүй алдарт Аравгар хээр хэмээх хурдан хүлгийн төрж өссөн газар ажээ. Суварга болгоны сууринд жаргалын найман морийг хоёр хоёроор нь дөрвөн талд нь гадагш харуулан бүтээж, суурины дотор талд нь найман тахилыг хоёр хоёроор нь дөрвөн талд нь тус тус товойлгосон байна.

23. Хөгнө хаан уул: Булган аймгийн Гурванбулаг, Рашаант сумын нутагт орших далайн төвшнөөс дээш 1962 метр өндөр уул юм. Ой тайга, тал хээрийн ургамал бүхий 2-3 бүс нэг дор байдгаараа онцлог. Тарнын яргай хэмээх ховор ургамал ургадаг. Хангай Хэнтийн хушин ойгоос 200 гаруй километр алслагдсан хирнээ уулын ар хормойгоор шинэс, хус, хушин ой ургадгаараа онцлог.

24. Баянзаг: Өмнөговь аймгийн нутагт Арц богд уулсын дагуух уудам хөндийд орших шаварлаг хурдас бүхий газар юм. Заг мод их ургадаг учраас Баянзаг гэж нэрлэгдсэн. Баянзагийн улаан шаварлаг хөрс  нь оройн наранд асаж буй улаан гал шиг харагддаг учраас "асаж буй толгод” буюу "flaming cliffs” гэж нэрлэгдэх болжээ. Энэхүү нэрийг 1920-илд онд Баянзагт ирж судалгаа хийсэн Америкийн эрдэмтэд өгсөн гэдэг. Баянзаг нь дэлхийд Монголын говийг алдаршуулсан газар юм. Баянзаг нь хойд хэсгээрээ заг модон ойтой.
 
  ХЯМД ҮНЭЭР, ГАДААДАД, ДАЛАЙН ЭРЭГ ДЭЭР АМАРЧ БОЛОХ ХАМГИЙН ОЙРХОН ГАЗАР БОЛ БАЙГАЛ НУУРЫН ЭРЭГ ДЭЭРХ  АМРАЛТЫН ГАЗРУУД ЮМ. БАЙГАЛ НУУРЫН ЭРЭГ ДЭЭРХ АМРАЛТЫН ГАЗРУУД, ЗОЧИД БУУДЛЫН ҮНЭ, БАЙРШЛЫН ТАЛААРХ МЭДЭЭЛЛИЙГ ХҮРГЭЕ. 




 http://www.ya-baikal.ru/otdyxnabaikale/gostinitsy/eny_na_gostinitsy_i_kurortnye_bazy/ хаягаар орж зочид буудлын захиалгыг урьдчилан өгч болно.
















БУУДЛЫН НЭР 

  ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ

ӨРӨӨНИЙ ҮНЭ /УЛИРЛЫН БАЙДЛААР РУБЛЭЭР ТООЦОВ/

 Гостиницы и базы отдыха в поселке Листвянка
 Гостиница Арабеска

рядом с музеем, с видом на Байкал и Ангару, вдали от центра, 4 этажа
 900/1200
 База отдыха «Деревенька» 

экономичное размещение в деревянных домиках
 зимой от 2000, летом от 3000. В палатках — 500.
 База одыха «Ангарский Исток»

проживание в коттеджах, повар отдельно или варить самим, экскурсии
1- этаж -4500, 2- этаж -12000
 Гостиница Байкальские терема

расположена на небольшой возвышенности 200 м от набережной р.Ангары
от 3000 за сутки, номера все благоустроенные
 Гостиница «Легенда Байкала» 3 звезды


расположена на берегу, номера с видом на Байкал, летнее кафе, сауна от 4200 руб. с завтраком
 Гостиница «Крестовая падь»

расположена в поселке на небольшой возвышенности, хорошие номера и рестораны
от 3600 руб. с завтраком
 Конференц-отель «Маяк» 3 звезды


хороший отель, рядом с набережной в центре Листвянки
от 4500 руб. с завтраком
 Гостиница «Флагман» (исток Ангары)

находится в поселке Никола, 62 км от Иркутска
от 3000 руб.
 Гостиница Байкальский Двор»Даурия» и хостел


 находится в поселке, до берега 7 минут
 2-х местн. номер от 2000, в хостеле место от 550 руб.
Гостиница Натали (Листвянка)


15 минут ходьбы от берега Байкала
от 2300 за номер с завтраком
 Отель Анастасия (поселок Никола )


на берегу Ангары, в 4 км от Байкала
от 5900 за номер с завтраком
 Гостиница Байкалика


200 метров от берега возле церкви, в центре поселка
благ. — от 1200 на чел, неблаг от 800 руб. на чел.
 Гостиница Алания

рядом с Ангарой, через дорогу
23 комфортабельных номера: небольшие, удобные и светлые двухместные номера выполнены из дерева 
 Гостиница Алые Паруса


расположена в 50 метрах от центрального пирса п. Листвянка и нерпинария, в 50 метрах от озера Байкал, рядом со школой п. Листвянка.  Количество номеров в отеле — 14
В ванной — душ, туалет 
 Арго- гост. комплекс


отдых в благоустроенных 2-х местных номерах различных категорий: Стандарт», «Полулюкс» и «Люкс»  от 3000 ру. за номер
 Базы отдыха в поселоке Большие Коты
 Туристическая база «Приют Старателей»

 проживание в домиках, без удобств, живописная долина, 200 м от Байкала от 1300 руб.
 Базы отдыха и гостиницы на острове Ольхон
 Юрт-Кемпинг «Гармония»


50м от берега, небольшой холм, эконом. вариант
от 700 руб с человека. 
 Турбаза «Шаманка»

находится за поселком, до песчаного пляжа Байкала около 700м., 
от 600 руб., неблагоустр.
 База отдыха Солнечная

находится в конце поселка на возвышенности, анимация, экскурсии
от 1200 руб. эконом, и от 1450 руб. домик с отдельным входом
 База отдыха «Лада»

расположена в центре поселка, экскурсии
благоустр. — 4000 руб, стандарт -2500 руб., эконом — 1600 руб 
Туристическая база «У Светланы»

расположена в поселке, до Байкала около 250 м.
от 650 руб. с человека
 Усадьба «Дарьяна»

находится в поселке, украшены резьбой
благ. — 3800 руб, неблаг — от 1600 руб.
 Усадьба Никиты Бенчарова

 в центре поселка, много иностранцев, молодежь
от 1100 руб. с человека
Мини Отель Байкал (Гостиница «Солнечная»)

 рядом лес, до Байкала 3-4 минуты  от 3200 руб. удобства на этаже и от 3800 руб. в номере. Завтрак включен
 Схема Байкала -1/2 Ольхона и Малое море


расположение на карте!
 
Базы отдыха в поселоке Багульдейка
 Имение «Заречное»


лошади, отдых, прогулки
эконом не благ -380 руб. с чел, благ от 2000 руб. 
 Гостиницы и базы отдыха в Малом море (МРС, и все бухты малого моря)
 База отдыха «Данко»


находится в дали от МРС, рядом лес  без удобств от 600 руб за чел. С удобствами от 1300 с чел.
 Гостиный двор «Баяр»

песчаный пляж, домики на любой вкус  от 4000 руб. за номер и от 5500 руб. за дом 
 База отдыха «Уюга»


находится в заливе напротив Ольхона, рядом лес
номера от 2500 руб.
 База отдыха «Ольтрек»


находится напротив острова Ольтрек, рядом лес  благ. — 2000 руб, не благ — 1400 руб
 База отдыха «Чайка»


 расположена на берегу Куркутского залива, МРС
от 1500 руб., без душа, неблаг. — от 1100 руб. 
 База отдыха «Наратэй»


рядом берег, теплый залив, горка, игры и тренажеры  от 3900 руб. благоустр, от 2500 руб. без душа, 1700 руб. без удобств.
 База отдыха «Боярский Двор»


расположена на берегу теплого залива, все сделано из дерева
3200 руб. — благоустр., 1400 руб. — неблагоустр.
 Турбаза «Байкал-Дар»


в лесу, до Байкала 800 метров, тихий и спокойный отдых от 2500 руб. душ нагревается от солнца
 База отдыха «Хадарта»


рядом лес, Байкал. Тихий и спокойный отдых
от 2300 руб эконом без удобств с 3-х разовым питанием, и 5200 руб благ. с 3-х раз. питанием
 Кемпинг отель «Наратэй»

на берегу теплого залива, пляж, горка, большая территория от 3900 руб. за благоустроенный номер.
 База отдыха Тогот

находится на берегу теплого залива, домики
3400 руб, с удобствами на этаже, 5500 руб. с удобствами и видом на Байкал
 База отдыха «Байкальская радуга»


экономичный отдых, теплый залив
от 2100 руб. без удобств
 База отдыха «Сарминская»


собственный песчаный пляж, пирс и водная горка
3800 руб. с питанием благ. номер, и от 400р неблаг. без питания
 База отдыха «Фрегат»


находится на берегу МРС, вид на Ольхон
от 2650 за номер благ.
 Турбаза «Алтан»


номера с видом на Байкал
от 3000 руб.
 База отдыха «Шида»


теплый залив, у берега
от 1300 руб. неблаг. и от 3200 руб. благоустр.
 База отдыха «Чара»


расположена в тихом месте, до берега метров 500 
от 3000 руб. с питанием в корпусе удобства на этаж и 5200 благ. с питанием
 База отдыха «Зама»


хорошая база, высокий уровень
от 4500 руб.
 Ранчо «Лагуна»


есть манеж для верховой езды
цены от 600 руб., благоустроенный номер от 3000 руб.
 База отдыха «Ветер Странствий»


расположена на высоте, уютная
цены от 750 руб на чел.., благ. — от 2400 руб. 
 Схема Малого моря с базами отдыха Ольхона и МРС
Размещение в поселоке Большое Голоустное 
Частная гостиница «Фактория» 

недорогое размещение, простое
цены от 500 руб. размещение и 450 питание
 У Михалыча

недорогое, экономичное размещение
от 500 руб. с человека
Байкальская Подкова

2и 3-х местн. неблаг. и два дома благоустр. на 4-10 местн. от 500 до 800 руб.
Турбазы в Выдрино (бызы на теплых озерах) 
Тур. база «Теплые озера на Снежной» 

хорошая для различного отдыха, в лесу 7 км от Байкала
 благ. 2600 руб., домики от 1100 руб.
 Базы отдыха в Энхалуке — Кабанский район (около дельты р. Селенга, Посольский сор и т.п)
 База отдыха «Энхалук»

до Байкала 100метров, немного на возвышенности
благ. от 4000 руб. , с удобствами на территории от 3000 руб.
 База отдыха с. Дубинино


 рыбалка, охота, расположена у дельты реки Селенга  от 1250 руб в 2-х мест. номере
 Гостевой дом «Омулек»


150 метров от Байкала
от 1800 руб. с удобствами на этаже
 Тур. комплекс Сагаан Морин


 недалеко от берега от 1500 руб. в сутки с человека (питание 550)
 Байкальский дворик

В 150 метрах от Байкала, в самом центре села Энхалук
от 1600 руб.
 База отдыха теремки


п. Энхалук. Недалеко от Байкала
от 1200 руб. в сутки с 3-х разовым питанием. (неблаг. домик)
Тур база Набережная


находится в живописном местечке прямо на берегу озера Байкал. от 1200 в сутки
 База отдыха в Бухте Песчаная
  «Байкальские Дюны» (на берегу)

живописное место, на берегу Байкала в дали от цивилизации
от 4500 руб. за номер с 3-х разовым питанием
 Базы отдыха в поселоке Гремячинск
Отель Байкальская Ривьера  (Пансионат «Прибайкальский» или Богатырь)


до берега 100 метров, вид на Байкал
 от 4000 руб. с 3-х разовым питанием
 Гостевой дом Байкальская сказка (в центре поселка)


находится в центре поселка, до Байкала 10 минут. Работает только летом
 стоимость от1000 руб. с человека
 База отдыха Адреналин


50 метров от берега Байкала
800 -неблг, 1400 — благ. питание — 500р.
База отдыха У Озера


50 метров от берега, у Байкала
от 900 руб с чел и выше с питанием.
  Базы отдыха в Максимиха
 Пансионат Лукоморье или «Подлеморье» (на берегу)


прямо на берегу Байкала, все номера благоустроенные
 от 4000 руб. за номер с 3-х разовым питанием
 Турбаза «Кумуткан»

200 метров до Байкала, имеет 4 корпуса
 благ. номер от 5000 руб, и от 3000 с удобствами на блок.
 Далай — база отдыха

Охраняемая территория, в ста пятидесяти метрах от озера Байкал  от 1400 с человека с 3-х разовым питанием
 Радуга — центр здоровья


располагается в 300 м от побережья озера Байкал  1400 руб. с человека_ питание 750 в 2-х местном номере
 Курорт Горячинск
 Тур. комплекс Горячинск


новый корпус в старейшем курорте Восточной Сибири, до берега минут 15 
от 1500 руб. в сутки на человека
 Базы отдыха в поселоке Усть-Баргузин
 Гостевой дом «Причал»

на окраине поселка Усть-Баргузин, до Байкала более 1 км, рядом река и паром
 от 800 руб. с человека.
 Базы отдыха -Чивыркуйский залив (восточный Байкал)
«Плавучая гостиница» (на воде)


на воде, лучший вариант размещения на верхней палубе
8000 руб. за номер с питанием, в юртах 3000 с чело. с питанием
 Восточные Саяны (турбаза в горах)
 Туристская База «Шумак»


уникальная, полностью автономная база в горах у целебных источников
от 2600 руб. с человека в сутки с питанием
 

   
 Базы отдыха в поселоке Аршан
 Гостиница «Хрустальный ручей»

трехэтажное здание
 2000 руб.
 Гостиница «Замок горного короля»

гостиница с подогреваемым бассейном
от 4000 руб.
Усадьба Красная Поляна


в 200 м. от минеральных источников Жемчуг
от 2400/2900 с завтраком станд. номер
Отель Принцесса Кристина на Аршане

в отеле небольшой бассейн, игровые комнаты, хорошая территория
от 2690 за номер с завтраком
 Марьина Роща

хороший отдых рядом с живописной природой от 2100 руб. с завтраком
 Гостиницы в Байкальске
 Горнолыжный комплекс «Гора Соболиная»

включает три гостиницы на отличном горнолыжном курорте
 от 1100 руб. в будние дни и от 1400 руб. выходные дни
 Отель Кедр пос. Утулик


6 км. от горнолыжки. Благ номера.
 от 1500 за номер благ.
 Поселок Утулик
 У Петровича


6 км. от Байкальска к югу 
от 750 руб. с удобствами
 Гостиницы в Улан-Удэ
 Гостиница «Байкал Плаза»**** 4 звезды


находится в центре города, рядом с площадью
 от 3200 руб. с завтраком
 Отель «Гэсэр»

в центре города, рядом с почтой
от 3300 руб. с завтраком
 Гостиница «Сагаан Морин»

недалеко от ж/д вокзала и в 10 -15 минутах от центра города
от 3000 руб. 
 Гостиничный комплекс «Бурятия»

в центре города, номера обновляются
от 2200 руб. 
 Гостиницы Иркутска
 Гостиница «Ангара»**** 4 звезды


расположена в центре, рядом сквер и остановка общественного транспорта
 от 3000 руб., завтрак со 2-го дня проживания
 Гостиница «Звезда»*** 3 звезды


находится в парковой зоне, вдали от шумных магистралей
от 4300 руб. с завтраком
 Гостиница «Глория»*** 3 звезды


расположен в деловом центре, уютный отель
от 4000 руб. с завтраком
 Гостиница «Европа»*** 3 звезды


уютный, современный отель
от 3700 руб. с завтраком
 Гостиница «Виктория»*** 3 звезды


современный, уютный отель
от 3800 руб с завтраком
 Гостиница У Истока


расположен на выезде из Иркутска в сторону Листвянки
от 3000 за номер с завтраком
 Гостиничный комплекс «Байкал 21» (20 км от Иркутска)

находится в 20 км от Иркутска, хороший, уютный

 от 4000 руб.

Гостиница Иркутск / Отель Иркутск


центр Иркутска, на берегу Ангары

от 1500 руб.

 Гостиница Альпари

   
 Отель Солнце

   
 Гостиница Восток и Запад (эконом)

 в центре,удобства на этаже. эконом. вариант.  от 550 руб с человека. Удобства на этаже
 Гостиница Очаг (эконом)

 в 20 минутах от центра, эконом. вариант.  от 1100 руб. за 2-х местный номер удобства на этаже
Базы отдыха — Слюдянка
 Приют Жигалова


на окраине поселка
от 500 руб.
 

   
 
 

 

СТАТИСТИК МЭДЭЭ
  • 2017 оны 2 улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    40737

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    14387

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    22468

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    28710

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    13261/ шүүхэд шилжүүлсэн,ХБ/

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    3668

    Хийсэн шалгалт:
    538/шалгалт, судалгаа/

    Илрүүлсэн зөрчил:
    2236

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    4420

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    1578

    Хийсэн шалгалт:
    284

    Судалгаа:
    185

    Яриа таниулга:
    839

  • 2017 оны 1-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    25162

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    7225

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    13835

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    13588

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    6018/ шүүхэд шилжүүлсэн,ХБ/

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    1835

    Хийсэн шалгалт:
    247/шалгалт, судалгаа/

    Илрүүлсэн зөрчил:
    1178

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    2049

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    733

    Хийсэн шалгалт:
    95

    Судалгаа:
    78

    Яриа таниулга:
    335

  • 2016 оны 2-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    55770

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    15976

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    34866

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    25557

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    13887

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    626

    Хийсэн шалгалт:
    141

    Илрүүлсэн зөрчил:
    266

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    3464

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    1585

    Хийсэн шалгалт:
    278

    Судалгаа:
    128

    Яриа таниулга:
    579

  • 2016 оны 3-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:

    Хийсэн шалгалт:

    Илрүүлсэн зөрчил:

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:

    Хийсэн шалгалт:

    Судалгаа:

    Яриа таниулга:

  • 2016 оны 1 - р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    29427

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    7473

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    16775

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    14667

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    6083

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    1458

    Хийсэн шалгалт:
    188

    Илрүүлсэн зөрчил:
    481

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    1554

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    810

    Хийсэн шалгалт:
    82

    Судалгаа:
    67

    Яриа таниулга:
    436

АВЛИГЫН ЭСРЭГ ХАМТДАА