Хүний эрхийн түгээмэл тунхаглал

536 2016/05/16

Ерөнхий мэдээлэл:
Хүний сайн сайхан байдал, тэгш эрхийг баталгаажуулах нь энх тайван амьдралын үндэс болохыг дэлхийн хоёрдугаар дайны ялгаварлан гадуурхалт, хүчирхийлэл хүн төрөлхтөнд ойлгуулсан. Иймээс энэ уй гашууг дахин амсахгүйн тулд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблей Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг 1948 оны 12 дугаар сарын 10-нд Франц улсын нийслэл Парис хотноо батлан гаргажээ.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг орчин үеийн хүний эрх, эрх чөлөөний хэм хэмжээний "ээж” гэж хэлж болно.
Энэхүү Хүний эрхийн түгээмэл тунхаглалд Хүн бүр арьсны өнгө, үндэс, хүйс, хэл, шашин шүтлэг, нийгмийн гарал, эд хөрөнгө, язгуур угсаа болон бусад байдлыг үл харгалзан адил тэгш эрхтэй байхыг тунхаглан баталгаажуулж хүн төрөлхтөн нийтээрээ хүлээн зөвшөөрсөн хүний эрхийн тухай анхны баримт бичиг юм Өнөөдөр хүний эрхийн түгээмэл тунхаглалыг дэлхийн 375 хэлээр орчуулж, Хүний эрхийн түгээмэл тунхаглалд үндэслэн, түүнээс салбарласан хүний эрхтэй холбоотой гэрээ, конвенц, хууль, эрх зүйн баримт бичгүүд гарсаар байна.
Тунхаглал батлагдсан түүхээс:
1945 онд Женевт хуралдсан НҮБ-ын Бага хурлаар Эдийн засаг, Нийгмийн Зөвлөл хэд хэдэн тодорхой салбарт ажлын хэсэг байгуулан ажиллах үүрэг өгсний нэг нь хүний эрхийн түгээмэл тунхаглалыг батлан гаргах явдал байсан.
Эдийн засаг, Нийгмийн Зөвлөл 1946 оны анхдугаар хурлаараа НҮБ-ын Хүний эрхийн Комиссыг байгуулж Комиссын анх удаа  Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын төслийг боловсруулсан.
Энэ үүргээ Комисс нэг жилийн дотор гүйцэтгэсэн. Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын гол ач холбогдол нь хүний эрхийг олон улсын эрх зүйн түвшинд эмхтгэн найруулах гэсэн үнэлж баршгүй үүрэг юм.
Хүний эрхийн түгээмэл тунхаглал нийт 30 зүйлээс бүрдэнэ.
Тунхаглал нь хэдийгээр заавал биелүүлэгдэх шинжгүй, санал зөвлөмжийн шинжтэй ч хүний эрхийг хамгаалах механизмын үүсэл хөгжилд гол үүрэг гүйцэтгэж, хүний эрхийг хамгаалах тогтолцоо бүрэлдэх үндэс суурь болсон билээ.

Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалд заасан хүний үндсэн эрх, эрх чөлөө

  1. Хүн бүр эрх чөлөөтэй; хүн бүрт адил тэгш хандах ёстой.
  2. Арьсны өнгө, хүйс, шашин, хэл зэргээрээ ялгаатай ч, хүн бүр тэгш эрхтэй.
  3. Хүн бүр амьд явах; эрх чөлөөтэй, аюулгүй амьдрах эрхтэй.
  4. Хүнийг боол мэт үзэж, харьцах эрх хэнд ч байхгүй .
  5. Хүнд гэм учруулж, тамлан зовоох эрх хэнд ч байхгүй.
  6. Хүн бүр хаана ч байсан хуулийн этгээд байх эрхтэй.
  7. Хууль хүн бүрийн хувьд адил, хуулийг хүн бүрт адил тэгш хэрэгжүүлэх ёстой.
  8. Эрх нь зөрчигдсөн тохиолдолод хүн бүр эрх зүйн туслалцаа авах эрхтэй.
  9. Хүнийг шударга бусаар хорих, улс орноос нь хөөн зайлуулах эрх хэнд ч байхгүй.
  10. Хүн бүр нээлттэй шүүхээр шударгаар шүүлгэх эрхтэй.
  11. Хүн бүр гэм буруутай нь нотлогдох хүртэл гэм буруугүйд тооцогдох эрхтэй.
  12. Хүн бүр аюул заналхийллээс хамгаалуулах эрхтэй, гэвч хангалттай үндэслэлгүйгээр гэрт тань дайрч орох, захидлыг тань нээх, гэр бүлийнхнийг тань шалгаах эрх хэнд ч байхгүй.
  13. Хүн бүр дураараа аялан зорчих эрхтэй.
  14. Хэлмэгдсэн буюу хэлмэгдэх аюулд өртсөн тохиолдолд хүн бүр өөр оронд очиж хамгаалал хүсэх эрхтэй.
  15. Хүн бүр аль нэг орны иргэн байх эрхтэй, хүслээрээ өөр орны иргэн болоход тань саад хийх эрх хэнд ч байхгүй.
  16. Хүн бүр гэрлэх, гэр бүл үүсгэх эрхтэй; гэрлэгсэд гэр бүл болох, хамтран амьдрах, гэр бүл салахад тэгш эрхтэй.
  17. Хүн бүр өмч, хөрөнгөтэй байх эрхтэй.
  18. Хүн бүр шашин шүтэх, шашны зан үйлээ гүйцэтгэх, хүсвэл өөр шашинд орох эрхтэй
  19. Хүн бүр санал бодлоо илэрхийлэх, мэдээлэл өгөх, авах эрхтэй.
  20. Хүн бүр тайван замаар хуран цугларах, эвлэлдэн нэгдэх эрхтэй
  21. Хүн бүр улсынхаа удирдлагыг сонгох, улс орноо удирдахад оролцох, төрийн үйлчилгээнээс тэгш хүртэх эрхтэй.
  22. Хүн бүр нийгмийн хамгаалалтай байх, өөрийгөө чөлөөтэй хөгжүүлэх, "хүн шиг” амьдрах боломжтой байх эрхтэй.
  23. Хүн бүр аюулгүй орчинд шударга цалинтай ажиллах, үйлдвэрчний эвлэлд нэгдэх эрхтэй.
  24. Хүн бүр амрах, өөрийн гэсэн чөлөөт цагтай байх эрхтэй.
  25. Хүн бүр эрүүл, гачигдалгүй амьдрах бололцоотой байх эрхтэй.
  26. Хүн бүр сурч боловсрох эрхтэй.
  27. Хүн бүр нийгэм, хамт олныхоо соёлын амьдралд оролцох эрхтэй.
  28. Хүн бүр энэ бүх эрхийг эдлэх боломжийг хангахуйц "нийгмийн дэг журмыг” сахих үүрэгтэй.
  29. Хүн бүр бусдын эрх, хамт олон, нийтийн өмчийг хүндэтгэх үүрэгтэй.
  30. Энэ тунхаглалд заасан эрх, эрх чөлөөг зөрчих, үгүйсгэх эрх хэнд ч байхгүй.

 
СТАТИСТИК МЭДЭЭ
  • 2017 оны 2 улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    40737

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    14387

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    22468

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    28710

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    13261/ шүүхэд шилжүүлсэн,ХБ/

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    3668

    Хийсэн шалгалт:
    538/шалгалт, судалгаа/

    Илрүүлсэн зөрчил:
    2236

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    4420

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    1578

    Хийсэн шалгалт:
    284

    Судалгаа:
    185

    Яриа таниулга:
    839

  • 2017 оны 1-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    25162

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    7225

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    13835

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    13588

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    6018/ шүүхэд шилжүүлсэн,ХБ/

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    1835

    Хийсэн шалгалт:
    247/шалгалт, судалгаа/

    Илрүүлсэн зөрчил:
    1178

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    2049

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    733

    Хийсэн шалгалт:
    95

    Судалгаа:
    78

    Яриа таниулга:
    335

  • 2016 оны 2-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    55770

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    15976

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    34866

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    25557

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    13887

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    626

    Хийсэн шалгалт:
    141

    Илрүүлсэн зөрчил:
    266

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    3464

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    1585

    Хийсэн шалгалт:
    278

    Судалгаа:
    128

    Яриа таниулга:
    579

  • 2016 оны 3-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:

    Хийсэн шалгалт:

    Илрүүлсэн зөрчил:

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:

    Хийсэн шалгалт:

    Судалгаа:

    Яриа таниулга:

  • 2016 оны 1 - р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    29427

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    7473

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    16775

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    14667

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    6083

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    1458

    Хийсэн шалгалт:
    188

    Илрүүлсэн зөрчил:
    481

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    1554

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    810

    Хийсэн шалгалт:
    82

    Судалгаа:
    67

    Яриа таниулга:
    436

АВЛИГЫН ЭСРЭГ ХАМТДАА