ХҮНИЙ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХ АЖЛЫГ ҮР ДҮНТЭЙ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЗОРИЛГООР ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

134 2018/02/13

Төв аймгийн прокурорын газраас Цагдаагийн газартай хамтран нэгдсэн зөвлөгөөнийг 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурорууд, Цагдаагийн газрын Хэрэг бүртгэх, Мөрдөн байцаах, Эрүүгийн цагдаагийн тасгийн нийт мөрдөгч нарыг оролцуулан зохион байгуулжээ. Зөвлөгөөнд тус аймгийн Ерөнхий прокурор С.Алимаа 2018 онд Прокурорын байгууллагаас баримтлан ажиллах бодлого чиглэл болон 2017 онд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажилд гарсан алдаа дутагдал, амжилтын талаар дүгнэн мэдээлэл хийсэн байна. Зөвлөгөөнд Ерөнхий прокурор орлогч П.Мөнхзул "Төв аймгийн прокурорын газраас 2017 онд хийсэн ажлын үр дүнгийн талаар”, шүүхэд төрийг төлөөлөх ажил хариуцсан ахлах прокурор Д.Нэргүй "Шүүхээс буцсан хэргийн шалтгаан нөхцлийг 2016, 2017 оны  байдлаар судалсан судалгааны дүнгийн талаар”, хяналтын прокурор М.Гансувд "Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөрдөгч нараас үйлдэж буй эрх зүйн хэлбэрийн бичилтийн талаар судалсан судалгааны дүн, цаашид анхаарах асуудлын талаар”, Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ю.Чулуунбаатар "Хэрэг хянан шийдвэрлэх
ажиллагааны явцад Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хэрэгжүүлэхэд тулгарч буй хүндрэл бэрхшээлийн талаар”, "Цагдаагийн газрын Хэрэг бүртгэх болон Мөрдөн байцаах тасгаас 2017 онд хэрэг бүртгэлтийн хэргийг шуурхай шийдвэрлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг олж илрүүлэх чиглэлээр хийж гүйцэтгэсэн ажил, 2018 онд энэ талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээ”-ний талаар тус тус танилцуулга хийж, харилцан ярилцаж, санал солилцжээ. Энэ удаагийн нэгдсэн зөвлөгөөнийг мөрдөгч нараас хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хэргийг шалган шийдвэрлэхдээ Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, түүнд нийцүүлэн гарсан эрх зүйн хэм хэмжээг нэг мөр хэрэгжүүлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг олж илрүүлэх, хэрэг бүртгэлтийн хэргийг үндсэн хугацаанд нь шийдвэрлэх, мөрдөн шалгах ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулах, хүний эрх, эрх чөлөөг хангах ажлыг үр дүнтэй зохион байгуулах зорилгоор зөвлөгөөнийг зохион байгуулсан бөгөөд зөвлөгөөнөөс дээрх зорилгын хүрээнд тодорхой шийдвэрүүдийг гарган хэрэгжүүлэхээр болсон байна.

 


 

СТАТИСТИК МЭДЭЭ
  • 2017 оны 2 улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    40737

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    14387

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    22468

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    28710

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    13261/ шүүхэд шилжүүлсэн,ХБ/

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    3668

    Хийсэн шалгалт:
    538/шалгалт, судалгаа/

    Илрүүлсэн зөрчил:
    2236

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    4420

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    1578

    Хийсэн шалгалт:
    284

    Судалгаа:
    185

    Яриа таниулга:
    839

  • 2017 оны 1-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    25162

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    7225

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    13835

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    13588

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    6018/ шүүхэд шилжүүлсэн,ХБ/

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    1835

    Хийсэн шалгалт:
    247/шалгалт, судалгаа/

    Илрүүлсэн зөрчил:
    1178

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    2049

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    733

    Хийсэн шалгалт:
    95

    Судалгаа:
    78

    Яриа таниулга:
    335

  • 2016 оны 2-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    55770

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    15976

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    34866

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    25557

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    13887

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    626

    Хийсэн шалгалт:
    141

    Илрүүлсэн зөрчил:
    266

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    3464

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    1585

    Хийсэн шалгалт:
    278

    Судалгаа:
    128

    Яриа таниулга:
    579

  • 2016 оны 3-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:

    Хийсэн шалгалт:

    Илрүүлсэн зөрчил:

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:

    Хийсэн шалгалт:

    Судалгаа:

    Яриа таниулга:

  • 2016 оны 1 - р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    29427

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    7473

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    16775

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    14667

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    6083

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    1458

    Хийсэн шалгалт:
    188

    Илрүүлсэн зөрчил:
    481

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    1554

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    810

    Хийсэн шалгалт:
    82

    Судалгаа:
    67

    Яриа таниулга:
    436

АВЛИГЫН ЭСРЭГ ХАМТДАА