СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН НУТАГ ДЭВСГЭРТ БАЙРЛАХ ЗАРИМ ЗОЧИД БУУДАЛ, ДЭН БУУДЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ШАЛГАЛТ ХИЙЖЭЭ

530 2018/02/12

 

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах зарим зочид буудал, дэн буудлын үйл ажиллагаанд Зөрчлийн тухай хууль, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Тамхины хяналтын тухай хууль, Эрүүл ахуйн тухай хууль, Садар самуун явдалтай тэмцэх тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, үйл ажиллагааны журам, холбогдох стандартын хэрэгжилтийг Дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор, Цагдаагийн 3 дугаар хэлтсийн дарга, Мэргэжлийн хяналтын хэлтсийн даргын хамтран баталсан удирдамжийн дагуу шалгажээ. Шалгалтыг хийхдээ шөнийн цагаар буудлуудын үйл ажиллагаатай нэг бүрчлэн танилцах замаар хийж гүйцэтгэсэн бөгөөд шалгалтын бүрэлдэхүүний үйл ажиллагаанд прокуророос хяналт тавьж ажилласан байна. Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн харъяалах нутаг дэвсгэрт буудлын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй 18 буудал бүртгэлтэйгээс шалгалтад бүрэн хамруулжээ.

Шалгалтаар "Кристал” буудлын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хугацаа дууссан байхад үйл ажиллагаа явуулж байсан нь Зөрчлийн тухай хуулийн 10.4 дүгээр зүйлд заасан "Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, үйл ажиллагааны журам зөрчих” зөрчил байх тул Цагдаагийн хэлтсийн зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнаас Зөрчлийн тухай хуулийн дээрх зүйл, хэсэгт зааснаар зөрчлийн хэрэг нээн шалгаж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан "Үйл ажиллагаа, ашиглалтыг зогсоох” эрх хязгаарлах арга хэмжээ авахаар,

"Грийн”, "Драгон” буудал нь үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хугацаа дууссан байхад ажиллаж байсан, түүнчлэн Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан "Үйлчилгээний барилга байгууламж нь эрүүл ахуйн шаардлагад нийцээгүй, үйлчилгээ эрхлэгч нь түүхий эд, бүтээгдхүүн, үйлчилгээнийхээ чанар, аюулгүй байдлыг хангаж, эрсдлээс урьчилан сэргийлэх, үүсэх сөрөг үр дагавар, зөрчил дутагдлыг шуурхай арилгах арга хэмжээ аваагүй”, 9 дэх хэсэгт заасан "Эрүүл ахуйн нөхцөл шаардлагыг хангуулахаар хуулиар хориглосон зүйлийг зөрчсөн” үндэслэл тогтоогдсон тул үйл ажиллагааг зогсоох тухай мэргэжлийн хяналтын байцаагчийн акт гаргасан ба Мэргэжлийн хяналтын хэлтсийн зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнаас Зөрчлийн тухай хуулийн дээрх зүйл, хэсэгт зааснаар зөрчлийн хэрэг нээн шалгаж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан "Үйл ажиллагаа, ашиглалтыг зогсоох” эрх хязгаарлах арга хэмжээ авахаар,

"Хонг конг” буудал нь 21 насанд хүрээгүй хүнийг саун, массажын үйлчилгээнд ажиллуулж байсан нь тогтоогдсон тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 10.16 дугаар зүйлд зааснаар зөрчлийн хэрэг нээн шалгаж, буруутай этгээдэд шийтгэл оногдуулахаар тус тус шийдвэрлэсэн байна. Зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байж болзошгүй 13 буудал бүртгэлтэйгээс шалгалтын үед "Мичид”, "Цагаан дэглий”, "Булган”, "Өнөр-32” дэн буудлууд нь зохих зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан "Үйлчилгээний барилга байгууламж нь эрүүл ахуйн шаардлагад нийцээгүй, үйлчилгээ эрхлэгч нь түүхий эд, бүтээгдхүүн, үйлчилгээнийхээ чанар, аюулгүй байдлыг хангаж, эрсдлээс урьчилан сэргийлэх, үүсэх сөрөг үр дагавар, зөрчил дутагдлыг шуурхай арилгах арга хэмжээ аваагүй”, 9 дэх хэсэгт заасан "Эрүүл ахуйн нөхцөл шаардлагыг хангуулахаар хуулиар хориглосон зүйлийг зөрчсөн” үндэслэл тогтоогдсон тул үйл ажиллагааг зогсоох тухай мэргэжлийн хяналтын байцаагчийн акт гаргаж, Мэргэжлийн хяналтын хэлтсийн зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнаас Зөрчлийн тухай хуулийн дээрх зүйл, хэсэгт зааснаар зөрчлийн хэрэг нээн шалгаж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан "Үйл ажиллагаа, ашиглалтыг зогсоох” эрх хязгаарлах арга хэмжээ авахаар,

"Тав тух”, "Ялалт”, "Хотол” буудлууд нь зохих зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан нь Зөрчлийн тухай хуулийн 10.4 дүгээр зүйлд заасан "Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, үйл ажиллагааны журам зөрчих” зөрчил байх тул Цагдаагийн хэлтсийн зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнаас Зөрчлийн тухай хуулийн дээрх зүйл, хэсэгт зааснаар зөрчлийн хэрэг нээн шалгаж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан "Үйл ажиллагаа, ашиглалтыг зогсоох” эрх хязгаарлах арга хэмжээ авахаар тус тус шийдвэрлэсэн байна. Шалгалтын явцад Г.Ш гэх этгээд "Дэвжих” дэн буудлын хаалгыг эвдэн хулгай хийх зорилгоор нэвтрэн орсныг илрүүлэн, гэмт үйлдлийн таслан зогсоосон, "Чандмань” зочид буудлын 06 тоот өрөөнд байрлаж байсан иргэний бичиг баримтыг шалгахад Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст шалгагдаж байгаа эрүүгийн хэрэгт эрэн сурвалжлагдаж байсан Б.Э гэгч этгээд мөн болохыг тогтоож, холбогдох газарт хүлээлгэн өгсөн, биеэ үнэлж байсан байж болзлшгүй 4 иргэнийг саатуулан шалгасан байна. Шалгалтын мөрөөр тодорхой судалгаа шалгалтын үндсэн дээр дэн буудлын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох эсэхийг шийдвэрлэх, зөвшөөрөл олгосон дэн буудлын үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулах, зөрчилтэй тохиолдолд үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг цуцлах ажлыг зохион байгуулуулахаар Нийслэлийн аялал жуулчлалын газар прокурорын шаардлага, зөрчил гарсан шалтгааныг арилгуулахаар Сонгинохайрхан дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл, дүүргийн засаг даргад тус тус прокурорын мэдэгдэл бичжээ.

 

 

             

СТАТИСТИК МЭДЭЭ
  • 2017 оны 2 улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    40737

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    14387

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    22468

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    28710

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    13261/ шүүхэд шилжүүлсэн,ХБ/

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    3668

    Хийсэн шалгалт:
    538/шалгалт, судалгаа/

    Илрүүлсэн зөрчил:
    2236

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    4420

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    1578

    Хийсэн шалгалт:
    284

    Судалгаа:
    185

    Яриа таниулга:
    839

  • 2017 оны 1-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    25162

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    7225

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    13835

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    13588

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    6018/ шүүхэд шилжүүлсэн,ХБ/

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    1835

    Хийсэн шалгалт:
    247/шалгалт, судалгаа/

    Илрүүлсэн зөрчил:
    1178

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    2049

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    733

    Хийсэн шалгалт:
    95

    Судалгаа:
    78

    Яриа таниулга:
    335

  • 2016 оны 2-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    55770

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    15976

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    34866

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    25557

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    13887

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    626

    Хийсэн шалгалт:
    141

    Илрүүлсэн зөрчил:
    266

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    3464

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    1585

    Хийсэн шалгалт:
    278

    Судалгаа:
    128

    Яриа таниулга:
    579

  • 2016 оны 3-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:

    Хийсэн шалгалт:

    Илрүүлсэн зөрчил:

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:

    Хийсэн шалгалт:

    Судалгаа:

    Яриа таниулга:

  • 2016 оны 1 - р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    29427

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    7473

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    16775

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    14667

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    6083

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    1458

    Хийсэн шалгалт:
    188

    Илрүүлсэн зөрчил:
    481

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    1554

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    810

    Хийсэн шалгалт:
    82

    Судалгаа:
    67

    Яриа таниулга:
    436

АВЛИГЫН ЭСРЭГ ХАМТДАА