“ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ДЭВЖЭЭ” ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

251 2018/02/06

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Сум дундын прокурорын газар Завхан аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Цагдаагийн газартай хамтран гэмт хэргээс урдчилан сэргийлэх ажлын хүрээнд Завхан аймгийн хойд бүсийн  сумдын дунд мөсийн баяр "ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ДЭВЖЭЭ” тэмцээнийг зохион байгуулжээ.
Тус үйл ажиллагаанд Асгат, Баянтэс, Тэс, Баянхайрхан, Сонгино, Түдэвтэй, Хилийн  0277-р анги, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын алба гэсэн 8 баг оролцож Буухиа, Цасны гүнж, Дэвжээ тэмцээн гэсэн төрлүүдээр оюун ухаан, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж Тэргүүн дэд удаах байруудад шалгарлаа. Дэвжээ тэмцээний гэрийн даалгаварт Хууль сурталчлах, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд сум орон нутагтаа хийж хэрэгжүүлж байгаа ажил, тулгамдаж буй асуудлаа харуулсан жүжигчилсэн тоглолтыг бэлдэж өрсөлдсөн байна. Тодруулж хэлбэл, 

1. Хилийн 0277-р анги- Зөрчлийн тухай хууль

2. Баянтэс сум - Эрүүгийн хууль

3. Тэс сум- Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль

4. Баянхайрхан сум- Тамхины хяналтын тухай хууль

5. Сонгино сум- Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хууль

6. Асгат сум-Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль

7. Түдэвтэй сум- Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль

8. АИТХ-ын Ажлын алба- Архидан согтуурахтэй тэмцэх тухай хуулиар тус тус хууль сурталчилж өрсөлджээ. Тэмцээний шүүгчийн  бүрэлдэхүүнд Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Прокурорын газар, Цагдаагийн газарын албан хаагчид ажиллаж таван үе шаттайгаар явагдсан ба мөсний баярын хурд хүч сорьсон тэмцээн, багийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаарх мэндчилгээ, асуулт хариулт, гэрийн даалгавар, багийн ахлагчид болон оролцогчдын дундах асуулт хариултын тэмцээний нийлбэр дүнгээр ялагчийг тодруулсан байна. Завхан аймгийн хойт сумдын дунд шинэчлэн батлагдсан хуулийг зөвхөн сургалтын хэлбэрээр уншиж танилцуулахаас илүү мөсний баярын хөгжөөнт тэмцээн зохион судлах хууль, материалыг өгөн түүнийгээ дэвжээ тэмцээний даалгаврын дагуу хэрхэн ойлгож, хэрэгжүүлж байгаагаар дүгнэсэн нь илүү сонирхолтой, үлдэцтэй, үр дүнтэй ажил болсон талаар Сумдын удирдлага, иргэдийн зүгээс талархаж байгаагаа илэрхийлжээ. Дэвжээ тэнмцээнийг зохион байгуулагчдын зүгээс урлагийн номер үзүүлж, мэндчилгээ дэвшүүлэн тэмцээний дүнг зарлахад нийлбэр оноогоор Завхан аймгийн Асгат сум 1 дүгээр байр, Баянтэс сум 2 дугаар байр, Түдэвтэй сум 3 дугаар байрыг тус тус эзэлсэн байна.

 

 

 

 

СТАТИСТИК МЭДЭЭ
  • 2017 оны 2 улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    40737

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    14387

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    22468

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    28710

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    13261/ шүүхэд шилжүүлсэн,ХБ/

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    3668

    Хийсэн шалгалт:
    538/шалгалт, судалгаа/

    Илрүүлсэн зөрчил:
    2236

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    4420

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    1578

    Хийсэн шалгалт:
    284

    Судалгаа:
    185

    Яриа таниулга:
    839

  • 2017 оны 1-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    25162

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    7225

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    13835

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    13588

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    6018/ шүүхэд шилжүүлсэн,ХБ/

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    1835

    Хийсэн шалгалт:
    247/шалгалт, судалгаа/

    Илрүүлсэн зөрчил:
    1178

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    2049

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    733

    Хийсэн шалгалт:
    95

    Судалгаа:
    78

    Яриа таниулга:
    335

  • 2016 оны 2-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    55770

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    15976

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    34866

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    25557

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    13887

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    626

    Хийсэн шалгалт:
    141

    Илрүүлсэн зөрчил:
    266

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    3464

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    1585

    Хийсэн шалгалт:
    278

    Судалгаа:
    128

    Яриа таниулга:
    579

  • 2016 оны 3-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:

    Хийсэн шалгалт:

    Илрүүлсэн зөрчил:

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:

    Хийсэн шалгалт:

    Судалгаа:

    Яриа таниулга:

  • 2016 оны 1 - р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    29427

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    7473

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    16775

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    14667

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    6083

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    1458

    Хийсэн шалгалт:
    188

    Илрүүлсэн зөрчил:
    481

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    1554

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    810

    Хийсэн шалгалт:
    82

    Судалгаа:
    67

    Яриа таниулга:
    436

АВЛИГЫН ЭСРЭГ ХАМТДАА