ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН НЭГЖ, ГАЗРУУДЫН СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛСАН ТАЛААРХ МЭДЭЭЛЛИЙГ НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

508 2018/02/05

ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН НЭГЖ, ГАЗРУУДЫН СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛСАН ТАЛААРХ МЭДЭЭЛЛИЙГ НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА.
                                             БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН МЭДЭЭЛЭЛ

Баянгол дүүргийн прокурорын газраас санаачлан дүүргийн прокурорын газрын 1 дүгээр улирлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэн, Баянгол дүүрэг дэх цагдаагийн 1, 2 дугаар хэлтэстэй хамтарсан уулзалт, сургалт зохион байгууллаа. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн Шинжилгээний газрын дарга, цагдаагийн хошууч Г.Дагиймаа, дэд дарга, цагдаагийн ахмад А.Амгаланболд, Криминалистикийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Адилбаяр нарын урин оролцуулж, сургалтанд Цагдаагийн 1, 2 дугаар тасгийн Эрүүгийн цагдаагийн болон Мөрдөн байцаах тасгийн нийт мөрдөгч, ахлах мөрдөгч, тасгийн дарга, Дэд бөгөөд Эрүүгийн цагдаагийн дарга нар болон тус дүүргийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурорууд хамрагдсан байна. Уулзалт, сургалтаар харьцуулах шинжилгээ хийх, шинжээчийн дүгнэлттэй холбоотой тулгарч буй аливаа хүндрэл бэрхшээл, цаашид анхаарвал зохих асуудлуудаас гадна тус дүүргийн нутаг дэвсгэрт 3 дугаар зэрэглэлийн буюу лавлагаа тусламж, үйлчилгээ үзүүлэх болон мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлэх эрүүл мэндийн байгууллагууд, хувийн олон тооны эмнэлэгүүд байдагтай холбоотой Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйл "Эмнэлэгийн тусламж үзүүлэхгүй байх” хэргийг шалгах явцад олон дахин дүгнэлт гарч байгаа шалтгааны талаар харилцан ярилцсан нь чухал ач холбогдолтой болсон байна. Мөн шинжээч нарыг гэмт хэргийн талаархи ойлголт, мэдээллээр хангадаггүй, шинжээчид тавих асуултыг оновчтой тавихгүй байгаа, хэргийн газрын үзлэгийг дутуу хийдэг, хэргийн газраас хураан авсан ул мөрийг шаардлагын түвшинд бэхжүүлж аваагүй, шинжилгээнд хүргүүлж байгаа эд зүйл, эд мөрийн баримт дутуу, зохих стандартын дагуу ирүүлээгүй зэргээс шалтгаалж бүрэн бус дүгнэлт гаргах явдал буурахгүй байгаа учир мөрдөгч нарын ур чадварыг дээшлүүлэх, тогтмол сургалтыг зохион байгуулах шаардлагатай байгаа талаар харилцан ярилцав. Цаашид дүүргийн прокурорын газар болон цагдаагийн хэлтсүүдээс жижүүрт гарч буй прокурор, мөрдөгч нарын мэдээллийг шинжилгээний байгууллагад хүргүүлэх, давтан шинжилгээ хийлгэх болон тодорхой төрлийн гэмт хэргүүдэд шинжээчийн томилоход хэрхэн зөв, оновчтой асуулт тавих сэдвээр мөрдөгч, прокурор нарт сургалт зохион байгуулах, сургалтын материал, гарын авлагаар хангах зэрэг ажлуудыг хамтран зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.

 

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН МЭДЭЭЛЭЛ 2

 

    Баянгол дүүргийн прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаанд хяналт тавих  прокурорууд дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурорын баталсан удирдамжийн дагуу Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Баянгол дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтсийн зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах эрх бүхий албан тушаалтнуудаас хялбаршуулсан  журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн болон зөрчлийн хэрэг нээж, шийтгэл оногдуулсан хэргийн хууль зүйн үндэслэлийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулж байгаа байдлыг шалгасан дүнгийн хурлыг 2018 оны 02 сарын 01 нд хийлээ. Шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар шаардлага хүргүүлж, үндэслэлгүй шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар прокурорын 6 дүгнэлт бичиж, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд хүргүүллээ.

 

 

                                                 ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН МЭДЭЭЛЭЛ
 Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газраас дотоодын сургалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу "Хар тамхи,Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийн талаарх ойлголт, мөрдөн шалгах ажиллагаанд анхаарах асуудал, хэрэг хянан шийдвэлэх ажиллагааны онцлог, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа”-ны чиглэлээр сургалтын зохион байгуулсан байна. Сургалтыг явуулахдаа Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Алдархишиг, Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн байцаах хэлтсийн ахлах мөрдөгч болон мэргэжилтнүүдийг урьж явуулсан нь үр дүнтэй, чухал ач холбогдолтой сургалт болсон байх бөгөөд сургалтанд тус Дүүргийн прокурорын газрын нийт прокурор, туслах ажилтанууд бүрэн хамрагджээ.Цаашид тус прокурорын газраас 2018 онд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх төлөвлөгөөт ажлын хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллага, хуулийн этгээд, төрийн болон төрийн бус байгууллагын ажилтан, албан хаагч, ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сурагчид болон их, дээд сургуулийн оюутан залуус, хороодын иргэдэд зориулан сургалт, яриа таниулга хийж, урьдчилан сэргийлэх ажлыг явуулахаар болсон байна.

                                                     ТЭЭВРИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН МЭДЭЭЛЭЛ
Тээврийн прокурорын газраас Замын цагдаагийн албаны Мөрдөн шалгах газрын  Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс, Мөрдөн шалгах хэлтэстэй 2018 оны 01-31-ний өдөр хамтарсан зөвлөгөөн зохион байгуулжээ. Хамтарсан зөвлөгөөнөөр хэлтэс, албадын дарга нараас нийслэлийн хэмжээнд гарч байгаа зам тээврийн ослын нөхцөл байдал, мөрдөгч нараас хэргийн газрын үзлэг хийх, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахад тулгамдаж байгаа асуудлуудаар мэдээлэл хийж, орлогч болон ахлах прокуророос зам тээврийн осолд хийгдэж байгаа үзлэгээр тогтоовол зохих нөхцөл байдлууд, мөрдөгч нараас мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа хуулийн заалтыг нэг мөр хэрэгжүүлж ажиллах, гаргаж байгаа алдаа зөрчлийг давтан гаргахгүй байх талаар анхааруулж тодорхой асуудлуудаар шийдвэр гаргав.

 

 

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН МЭДЭЭЛЭЛ  

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас 2018 оны 01 дүгээр сарын 26-29-ний өдрийн хооронд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар бүлэг, "Аргачилсан заавар”-ын 20.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан "Гадаад Улсын нутаг дэвсгэрт мөрдөн шалгах ажиллагаа явуулах хүсэлт” явуулахад анхаарах асуудлын талаар сургалт, мэдээлэл хийв. Сургалтанд тус прокурорын газрын хяналтын прокурорууд, харьяа дүүргийн Цагдаагийн 1, 2 дугаар хэлтсийн нийт 54 мөрдөгч хамрагдсан бөгөөд уг сургалт нь Эрүүгийн хэрэгт эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх ажиллагаанд мөрдөгч, прокурорын ур чадварыг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн, ач холбогдолтой сургалт болжээ. 

                                           СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН МЭДЭЭЛЭЛ  

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага болон Цагдаагийн 3 дугаар хэлтэстэй хамтран Нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн нийт 40 ялтан, 2002 оны Эрүүгийн хуулиар хорих ял оногдуулж тэнссэн этгээдүүдэд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 165 дугаар зүйлд заасан "Нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ялаар солих үндэслэл”-ийн талаар 1 цагийн яриа таниулга, сургалтыг бодит жишээ баримтанд үндэслэн явуулж, тэдний санал, хүсэлтийг сонсож, сонирхсон асуултад хариулт өгч, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж ажиллаа.

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН МЭДЭЭЛЭЛ  

Баянзүрх дүүргийн прокурорын газраас тус дүүргийн "Баянзүрх” цогцолбор сургуулийн багш нарт Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх хуулиудын талаар сургалт зохион байгуулж, зөрчлийн хэргийн гаралт, тоон үзүүлэлт, түүний гарсан шалтгаан нөхцлийн талаар мэдээлэл хийж, прокурорын байгууллагын үйл ажиллагаа, чиг үүргийг сурталчлан танилцуулан гарын авлага, танилцуулга материал тарааж, шинэ хууль тогтоомжийг сурталчилж ажиллажээ.

                                                     ДОРНОД АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН МЭДЭЭЛЭЛ

 

Дорнод аймгийн Прокурорын газраас 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөндөө тусгасны дагуу Шүүхээс тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ял шийтгүүлсэн ялтнуудад Цагдаагийн байгууллага болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас тавьж байгаа хяналт холбогдох хууль журамд нийцэж буй байдлыг шалгажээ.Шалгалтаар шинэчлэн батлагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16, 19 дүгээр бүлэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.3, 37.4 дүгээр зүйл, Улсын Ерөнхий прокурорын 2017 оны А/64 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан "Ял эдлүүлэх ажиллагаанд тавих прокурорын хяналтын заавар”, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Улсын Ерөнхий прокурорын 2017 оны А/234, А/103 дугаар хамтарсан тушаалын хавсралтаар батлагдсан "Хорихоос өөр төрлийн ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаанд хяналт тавих, мэдээллийн сан бүрдүүлэх, ашиглах журам”-ын холбогдох заалтуудын хэрэгжилтийг шалгаж ажилласнаас гадна Цагдаагийн болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын эрх бүхий албан тушаалтнуудаас сорилын шалгалтыг авч үнэлэлт дүгнэлт өгч, замын цагдаагийн тасгийн зохицуулагч, шийдвэр гүйцэтгэгч нарын хамтарсан ажлын хэсэг гаргуулж, ялын биелэлтийн байдлыг газар дээр нь шалгах ажиллагаанд хяналт тавин ажилласан байна. Түүнчлэн 14 хоногийн хугацаанд үргэлжилсэн шалгалтын дүнг нэгтгэж, ажил хэргийн уулзалт, шалгалтын дүнгийн хурлыг 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр зохион явуулсан бөгөөд хурлаас гаргасан шийдвэрийн дагуу Цагдаагийн болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын эрх бүхий албан тушаалтнуудын хамтын ажиллагааг сайжруулах, хууль журмын хэрэгжилтийг нэг мөр, зөв ойлгон хэрэгжүүлэх, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах, буруутай албан тушаалтанд арга хэмжээ тооцуулах чиглэлээр Цагдаагийн газарт 9 заалт бүхий ажлыг чиглэл хүргүүлж, сар бүр хяналт тавин ажиллахаар шийдвэрлэсэн бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар хугацаатай албан бичиг хүргүүлсэн байна

 

                                                      ДОРНОГОВЬ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН МЭДЭЭЛЭЛ

Дорноговь аймгийн прокурорын газраас 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр тус аймаг дахь Цагдаагийн газрын зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий  албан тушаалтан нарт "Зөрчлийн тухай хууль”, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль”, "Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа, түүнд анхаарах асуудлууд” сэдэвт 2 цагийн сургалтыг зохион байгуулж, зөрчил шалган шийдвэрлэх явцад хуулийг хэрэгжүүлэхэд тулгарч буй хүндрэл бэрхшээлийн талаар санал солилцож зөвлөгөө өгч ажилласан байна.

    

      ДОРНОГОВЬ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН МЭДЭЭЛЭЛ  2

 

Дорноговь аймгийн прокурорын газраас Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасаг, Замын-Үүд сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтсийн мөрдөгч нартай хамтарсан зөвлөгөөн зохион байгуулж 2017 оны аймгийн эрүүгийн нөхцөл байдал, гэмт хэргийн гаралт, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авах арга хэмжээ, үр дүн, мөрдөн шалгах ажиллагааны чанар, үр дүн, удаан хугацаагаар цагдан хоригдож буй яллагдагчид холбогдох хэрэг, мөрдөн байцаалтын хугацаа сунган удааширч буй хэрэг, түдгэлзүүлсэн хэргийг шуурхай шийдвэрлэх, эрүүгийн хэргийг шүүхээр шийдвэрлэж буй байдал, мөрдөн шалгах ажиллагааны явцад учирч буй хүндрэл, бэрхшээл, шийдвэрлэх арга замын талаар хэлэлцлээ.

Хамтарсан зөвлөгөөнөөр 2018 онд Улсын Ерөнхий прокурорын газар мөн Аймгийн Прокурорын газраас дэвшүүлсэн зорилтыг хангаж ажиллахыг нийт мөрдөгч, прокуроруудад анхааруулж, мөрдөн шалгах ажиллагааны явцад гарч буй алдаа дутагдал, цаашид баримтлах бодлого, чиглэлийг тодорхойлж, хугацаа сунгагдан шалгагдаж буй 2017 оны үлдэгдэл хэргүүдийг 2018 оны 02 сарын 15-ны дотор шийдвэрлэж бүрэн дуусгахаар шийдвэр гаргав.

  

                                       ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ХАНБОГД СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН ПРОКУРОРЫН ГАЗРЫН МЭДЭЭЛЭЛ

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газраас санаачлан, Ханбогд сум дахь Сум дундын шүүх, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хамтран 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Ерөнхий боловсролын сургуулийн 9-12 дугаар ангийн сурагчдын дунд "Хууль сурталчилах өдөрлөг” зохион байгуулжээ. Өдөрлөгийн үеэр тус Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэг "Зөрчлийн тухай хуулийн ойлголт”, "Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, түүнээс урьдчилан сэргийлэх нь” сэдвээр, Шүүхийн мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Ц.Гантуяа "Мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ” сэдвээр тус тус яриа таниулга хийж, сэдвийн хүрээнд асуулт, хариултын "АХА” тэмцээн зохион байгуулсан байна. Тэмцээнд өөрийн хууль, эрх зүйн мэдлэгээрээ хамт олноо манлайлж "Тэргүүн байр”-нд 10б ангийн сурагч Ш.Энхтуяа, "Дэд байр”-нд 12в ангийн сурагч Э.Даш, "Тусгай байр”-нд 12а ангийн сурагч М.Отгонцэцэг нар эхний 3 байр эзэлж, Ханбогд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Ш.Эрдэнэжаргал "ТАЛАРХАЛ”, үнэ бүхий зүйлээр шагнаж урамшуулсан байна.

                 СЭЛЭНГЭ АЙМГИЙН МАНДАЛ СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН ПРОКУРОРЫН ГАЗРЫН МЭДЭЭЛЭЛ

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газраас тус сум дахь Сум дундын цагдаагийн хэлтэстэй хамтарсан зөвлөгөөн зохион байгуулж Сум дундын прокурорын газрын хяналтын прокурорууд "Зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа”, Албадах, баривчлах байрны үйл ажиллагаа”, Хэрэг бүртгэх, мөрдөн шалгах ажиллагаа”-ны чиглэлээр 2017 оны тайлан, анхаарах асуудал, Шүүхээс буцсан болон зүйлчлэл өөрчлөгдсөн хэргийн алдаа, зөрчил түүнийг арилгах арга замын талаар, Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцах хэсгийн дарга, цагдаагийн дэд хурандаа С.Гантулга "Удааширсан хэрэг болон бусад газарт хийх мөрдөгчийн даалгавар” анхаарах асуудлын талаар мэдээлэл хийж 2018 оны үйл ажиллагааны зорилтоо тодорхойлон хэрэгжүүлж ажиллахаар шийдвэрлэсэн байна.



                                    БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН МЭДЭЭЛЭЛ 1

Баян-Өлгий аймгийн прокурорын газрын прокурор, ажилтнууд дотоод ажлын өдрөөр Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч З.Гүлбаршатай ажил хэргийн уулзалт зохион байгуулж Захиргааны ерөнхий хуулийн хэрэгжилт, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны талаар ярилцжээ. Уулзалтын үеэр ерөнхий шүүгч З.Гүлбарша "Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль” сэдвээр сургалт явуулж, сургалтаар хуулийн үзэл баримтлал, зорилт, практик хэрэгцээ, нотлох баримт, хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх, шүүхийн шийдвэрийн талаар мэдээлэл өгсөн байна. 

                                      БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН МЭДЭЭЛЭЛ

Баян-Өлгий аймгийн прокурорын газрын 2018 оны дотоод ажлын өдрөөр явуулах сургалтын төлөвлөгөөнд тусгагдсны дагуу эмэгтэй прокурор, ажилтнуудад бялуу, нарийн боовны мэргэжилтнээр онол, практик хослуулсан сургалтыг зохион байгуулсан байна.  Уг сургалтыг зохион байгуулснаар бялуу, кекс, дессертийн төрлүүдийг хийж сурахаас гадна чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, прокурор, ажилтнуудын ажлын стрессийг тайлах, сэтгэл зүйн ачааллаас бага ч болов хөндийрүүлэх ач холбогдолтой ажээ. 

                                                   БУЛГАН АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН МЭДЭЭЛЭЛ

Булган аймгийн прокурорын газраас санаачлан Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг иргэд байгууллагад сурталчлан таниулах, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор   2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Булган аймгийн Булган сумын Чинван Ханддоржийн нэрэмжит Эрдмийн өргөө цогцолбор сургуулийн урлагийн зааланд тус сургуулийн нийт багш, ажилтнуудад сургалт зохион байгуулсан байна. Сургалтыг аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Сувдаа удирдан явуулсан бөгөөд сургалтанд нийт 90 багш, ажилтнууд хамрагдаж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрх, үүргийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгсөн нь иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэсэн үр дүнтэй ажил болжээ.

 

                                           ДУНДГОВЬ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН МЭДЭЭЛЭЛ

Дундговь аймгийн Прокурорын газрын2018 оны 1 дүгээр улирлын ажлын төлөвлөгөөнд заасны дагуу Эрх хасах ялаар шийтгэгдсэн ялтнуудын ял эдлэлтийн байдлыг шалгалаа. Шалгалтыг 2018 оны 01 дүгээр сарын 15-наас 01 дүгээр сарын 23-ны хооронд хийж Эрх хасах ялаар шийтгэгдсэн ялтнуудын хувийн хэргийг хянах, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тогтоол журамд заасны дагуу батлагдсан эсэх, тодорхой үйл ажиллагаа явуулах эрхийг нь хүчингүй болгосон зэргийг хянах, ялтан болон холбогдох албан тушаалтантай биечлэн уулзаж тайлбар авах зэрэг хэлбэрээр хийсэн. Шалгалтын дүнг Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын холбогдох албан тушаалтнуудыг оролцуулсан хамтарсан хурлаар хэлэлцүүлж, цаашид Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, "Хорихоос өөр төрлийн ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаанд хяналт тавих, мэдээллийн сан бүрдүүлэх, ашиглах журам” зэргийг нэг мөр хэрэгжүүлж ажиллах тал дээр удирдлага зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах шаардлагатай гэж үзээд шалгалтаар илэрсэн бусад зөрчлийг арилгуулахаар Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр прокурорын шаардлага хүргүүлэн ажиллалаа.

                                            СҮХБААТАР АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН МЭДЭЭЛЭЛ

 Сүхбаатар аймгийн прокурорын газраас шинээр батлагдан гарсан Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулиудын хэрэгжилтийг сурталчлан таниулах, хуулийг нэг мөр ойлгуулах хүрээнд байгууллагуудад  яриа таниулга, сургалтыг явуулж байна.Тус аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Н.Эрдэмбилэг  дээрх хуулиудаар Ерөнхий боловсролын 1 дүгээр бүрэн дунд сургууль, Онцгой байдлын газар, Баруун-Урт сумын 2, 9 дүгээр цэцэрлэгүүдэд,  нийт 165 багш, ажилтан, албан хаагчдад сургалт зохион байгууллаа.Цаашид шинээр батлагдсан хууль, заавар журмын хэрэгжилтийн талаар тодорхой сургалтуудыг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

                                                  ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН МЭДЭЭЛЭЛ

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр тус аймгийн цагдаагийн хэлтсийн нийт албан хаагч нарт Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан "Эрх хязгаарлах арга хэмжээг хэрэглэхэд анхаарах асуудал” сэдвээр сургалт зохион байгуулав. Сургалтын явцад Улсын Ерөнхий Прокурор, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/70, А-174 дугаартай хамтарсан тушаалаар "Эрх хязгаарлах арга хэмжээг хэрэгжүүлэх нөхцөл, журам”-ыг хэрхэн хэрэгжүүлж ажиллахад анхаарах асуудлын талаар цагдаагийн албан хаагч нартай харилцан ярилцсан нь цаашид олон улсын хүний эрхийн стандартад нийцүүлэн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаан дахь эрх хязгаарлах арга хэмжээг зөвхөн хуульд заасан үндэслэл, арга хэрэгсэл, журмын дагуу хэрэгжүүлэх, хүний эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлах зохицуулалтыг нэг мөр хэрэгжүүлэхэд ач холбогдолтой болжээ.

            ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН МЭДЭЭЛЭЛ 2

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас аймгийн иргэдэд 2017 онд гэмт хэргээс урьдчилансэргийлэх чиглэлээр хийсэн ажлын тайланг танилцуулахын зэрэгцээ  Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилтийн талаар болон  Захиргааны хариуцлага хүлээлгэж  буй Зөрчлийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар тус тус яриа таниулга хийж, иргэдийн тавьсан асуултанд хариулах зэргээр прокурорын байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлав. Прокурорын байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах үйл ажиллагааны хүрээнд иргэдэд "Эрүүгийн хууль”, "Зөрчлийн хууль”, "Гэр бүлийн хүчирхийлэл ба хүүхэд”, "Гэр бүлийн хүчирхийлэлийн эсрэг тэмцэх нь”, "Химийн хорт бодис болон мансууруулах бодисны эсрэг” зэрэг сэдвүүдээр бэлдсэн 5 төрлийн нийт 200 гаруй гарын авлага, боршуурыг тараасан байна. 

                                              ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН МЭДЭЭЛЭЛ 1

           Хөвсгөл аймгийн прокурорын газрын 2018 оны 01 дүгээр улиралд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Аймгийн ерөнхий прокурор, Хууль цаазын итгэмжит зөвлөх Н.Ганболд Хөвсгөл аймаг дахь Монгол банкны ажилтнуудад Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Монгол Улсын Ерөнхий прокурорын тушаалаар батлагдсан хяналтын ажлын аргачилсан заавраар сургалтыг зохион байгуулав.  

     ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН МЭДЭЭЛЭЛ 2 <!-- [if gte mso 9]> 800x600

<!-- [if gte mso 9]> Normal 0 false false false EN-US X-NONE X-NONE MicrosoftInternetExplorer4 <!-- [if gte mso 9]> <!-- [if gte mso 10]> /* Style Definitions */ table.MsoNormalTable {mso-style-name:"Table Normal"; mso-tstyle-rowband-size:0; mso-tstyle-colband-size:0; mso-style-noshow:yes; mso-style-priority:99; mso-style-parent:""; mso-padding-alt:0cm 5.4pt 0cm 5.4pt; mso-para-margin:0cm; mso-para-margin-bottom:.0001pt; mso-pagination:widow-orphan; font-size:10.0pt; font-family:"Times New Roman","serif";}

           Монгол Улсын Ерөнхий Прокурорын 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/107 дугаар тушаалаар батлагдсан "Прокурорын байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд мэдээлэх журам”-н хэрэгжилтийн хүрээнд Хөвсгөл аймгийн Прокурорын газар нь Прокурорын байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд хүргэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хууль тогтоомжийг сурталчлах, аймгийн прокурорын газраас хийж гүйцэтгэж буй ажлыг ард иргэдэд таниулан сурталчлах зорилгоор тус аймгийн "МӨРӨН HD” телевизтэй хамтран ажиллах гэрээг 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр байгуулжээ. Мөрөн HDтелевиз нь тус аймгийн ТОД, ЛХА зэрэг орон нутгийн кабелийн сувгууд болон DDISH-н 69 дүгээр суваг дээр тус тус гардаг байна.  

СЭЛЭНГЭ АЙМГИЙН САЙХАН СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН ПРОКУРОРЫН ГАЗРЫН МЭДЭЭЛЭЛ

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газраас тус сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнуудаас үйлдсэн эрх зүйн хэлбэр болон хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн материалын хууль зүйн үндэслэлийг шалгаж, шалгалтын дүнгийн талаар 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр ерөнхий прокурор С.Батзул мэдээлэл хийж, Улсын Ерөнхий прокурорын 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/01 тоот тушаалаар батлагдсан "Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд тавих прокурорын хяналтын аргачилсан заавар, эрх зүйн хэлбэрийн загвар” түүнийг нэг мөр хэрэгжүүлэн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаандаа мөрдлөг болгох талаар хяналтын прокурор Э.Гантулга сургалт зохион байгууллаа. Тус сургалтанд Цагдаагийн хэлтсийн 22 албан тушаалтан хамрагдсан.  2018 оны 1 дүгээр улирлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр тус Прокурорын газрын хяналтанд харьяалагдах Сайхан, Орхонтуул, Орхон, Сант, Баруунбүрэн сумдын зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий татварын улсын байцаагч, онцгой байдлын гамшигаас хамгаалах улсын хяналтын байцаагч, ахлах шийдвэр гүйцэтгэгч, байгаль орчны хяналтын улсын байцаагч нартай зөвлөгөөн зохион байгуулж, улмаар  Зөрчлийн тухай хууль болон зөрчил шалган шийдвэр тухай хуулиудаар хяналтын прокурор Э.Гантулга сургалт зохион байгууллаа. Мөн Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхтэй уулзалт зохион байгуулж уулзалтын хүрээнд Эрүүгийн хэрэгт хураан авсан хөрөнгө, орлого, барьцааны мөнгө, эд мөрийн баримтыг шийдвэрлэх тухай, хавтаст хэргийг хүлээн авах хадгалах шилжүүлэх журмын талаар болон шүүх хуралдааны тов мэдэгдэх асуудлуудыг хэлэлцлээ. Уг уулзалтанд ерөнхий прокурор С.Батзул, хяналтын прокурор Н.Бадам, Э.Гантулга, прокурорын туслах ажилтан Л.Орхончимэг, Б.Энхжил, бичиг хүргэгч Н.Ууганбаяр, сум дундын ерөнхий шүүгч Г.Сарантуяа, шүүгч А.Нарантуяа болон шүүхийн тамгын газрын ажилтнууд хамрагдсан байна.


ХЭНТИЙ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН МЭДЭЭЛЭЛ

Хэнтий аймгийн прокурорын газраас санаачлан 2017 оны 12 дугаар сард  Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газар, тус аймаг дахь Шүүхүүдийн Тамгын Газартай хамтарсан зөвлөгөөн зохион байгуулсны үр дүнд "шүүхээс торгох ялаар шийтгүүлсэн ялтны ялыг хугацаа алдахгүй, сайн дураар биелүүлэх боломжийг олгох зорилгоор  21 аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын төлбөрийн данс, хуулийн холбогдох зүйл хэсгийн талаархи мэдээлэл бүхий зурагт хуудсыг 2018 оны 01 сарын 25-ны өдрөөс аймгийн шүүхийн мэдээлэл лавлагааны хэсэгт байрлуулан ажиллаж эхлээд байна.  Тус аймаг дахь шүүхээс торгох ял шийтгүүлсэн этгээд торгуулийн ялын мөнгөн дүнг өөрийн харъяа орон нутгийн дансанд тушаах боломжийг бүрдүүлж байгаа нь Хэнтий аймгийн төдийгүй бусад газраас хяналт тогтоон ажиллах торгуулийн ялыг биелэлтийг цаг алдалгүй биелүүлэх боломжийг бүрдүүлжээ.

 

СТАТИСТИК МЭДЭЭ
  • 2017 оны 2 улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    40737

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    14387

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    22468

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    28710

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    13261/ шүүхэд шилжүүлсэн,ХБ/

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    3668

    Хийсэн шалгалт:
    538/шалгалт, судалгаа/

    Илрүүлсэн зөрчил:
    2236

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    4420

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    1578

    Хийсэн шалгалт:
    284

    Судалгаа:
    185

    Яриа таниулга:
    839

  • 2017 оны 1-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    25162

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    7225

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    13835

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    13588

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    6018/ шүүхэд шилжүүлсэн,ХБ/

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    1835

    Хийсэн шалгалт:
    247/шалгалт, судалгаа/

    Илрүүлсэн зөрчил:
    1178

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    2049

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    733

    Хийсэн шалгалт:
    95

    Судалгаа:
    78

    Яриа таниулга:
    335

  • 2016 оны 2-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    55770

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    15976

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    34866

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    25557

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    13887

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    626

    Хийсэн шалгалт:
    141

    Илрүүлсэн зөрчил:
    266

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    3464

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    1585

    Хийсэн шалгалт:
    278

    Судалгаа:
    128

    Яриа таниулга:
    579

  • 2016 оны 3-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:

    Хийсэн шалгалт:

    Илрүүлсэн зөрчил:

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:

    Хийсэн шалгалт:

    Судалгаа:

    Яриа таниулга:

  • 2016 оны 1 - р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    29427

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    7473

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    16775

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    14667

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    6083

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    1458

    Хийсэн шалгалт:
    188

    Илрүүлсэн зөрчил:
    481

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    1554

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    810

    Хийсэн шалгалт:
    82

    Судалгаа:
    67

    Яриа таниулга:
    436

АВЛИГЫН ЭСРЭГ ХАМТДАА