ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН УДИРДАХ АЖИЛТНЫ НЭГДСЭН СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨНИЙ НЭЭЛТИЙН АЖИЛЛАГАА БОЛЛОО

1 375 2018/01/31

Төв орон нутгийн прокурорын байгууллагын удирдах ажилтнуудын нэгдсэн сургалт, зөвлөгөөний нээлтийн ажиллагаа өнөөдөр / 2018.01.31-ний өдөр / Улсын Ерөнхий прокурорын газарт боллоо. Нэгдсэн сургалт, зөвлөгөөн 2 дугаар сарын 2-ны өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд Аймаг, Нийслэл, Тээвэр, Дүүрэг, Сум дундын прокурорын газруудын Ерөнхий прокурорууд энэ үеэр прокурорын байгууллагын хуулиар хүлээсэн чиг үүргийн хэрэгжилт, түүний дотор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих, төрийг төлөөлж шүүх хуралдаанд оролцох, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг хэрэгжүүлэх прокурорын хяналтын ажлын үр дүн, амжилт, алдаа, оноо, цаашид үйл ажиллагаандаа анхаарч хэрэгжүүлэх ажлын талаар хэлэлцэх юм.  Сургалт  зөвлөгөөнийг Монгол Улсын Ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгалан  нээж хэлсэн үгэндээ :" Энэ удаагийн сургалт зөвлөгөөн нь Монгол Улсын Их Хурлаар  шинэчлэн батлагдсан Прокурорын тухай хууль,Эрүүгийн болон  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль , Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай  хуулиуд хэрэгжиж эхэлснээс хойш болж байгаагаараа онцлогтой.  Бид энэ хугацаанд дээрх хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд үйл ажиллагаандаа дагаж мөрдөх аргачилсан заавар, журам, эрх зүйн хэлбэрүүдийг шинэчлэн боловсруулж баталснаар хуулийг нэг мөр ойлгож хэрэгжүүлэх нөхцлийг бүрдүүлсэн. ..." гэж хэлэв. Прокурорын байгууллагаас 2017 онд хийсэн болон үйл ажиллагаатай холбоотой зарим ажлын талаар товч дурдахад эрх зүйн шинэ орчинд ажиллах болсонтой холбогдуулан прокурор, туслах ажилтны  сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг  шинэчилж, түүний дагуу анхан болон үргэлжилсэн шатны сургалтуудыг тус тус зохион байгуулжээ. Мөн прокурорын эдийн засаг, нийгмийн баталгааг хангах ажлын хүрээнд Улсын Их Хурлаар шийдвэрлүүлсэн "Прокурорын албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай" Улсын Их Хурлын 2016 оны 65 дугаар тогтоол 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн бөгөөд энэ нь прокурорын нийгмийн баталгааг хангахад чиглэсэн чухал ажил болсон байна.  Төр, иргэд олон нийтийн  ашиг сонирхлыг хамгаалж иргэний болон захиргааны хэргийн шүүх хуралдаанд төрийг төлөөлөн оролцох ажлыг өргөжүүлэх зорилт дэвшүүлэн ажиллаж, энэ чиглэлээр төрийн байгууллагуудтай эрх зүйн хүрээнд хамтран ажиллах санамж бичгүүдийг байгуулж, хэрэгжүүлснээр ажлын үр дүн гарчээ. Гадаад харилцааны чиглэлээр Монгол Улсын Ерөнхий прокурорын  газар нь Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхий прокурорын газар болон Хууль зүйн академи, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Ардын Дээд прокурорын газрын Прокуроруудын Үндэсний коллеж, Тайваний Хууль зүйн академитай тус тус хамтран ажиллах Санамж бичгүүдийг байгуулснаар прокурор, ажилтнуудыг гадаад, дотоодод мэргэжлийн сургалтанд хамруулах боломж өргөжсөн бөгөөд ажил хэрэг болон хэрэгжиж байна. Прокурор, ажилтны мэргэжлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, бие биеэсээ ажлын туршлага харилцан солилцох, суралцах боломжийг бүрдүүлэх зорилгоор "Прокурор" мэргэжлийн уралдааныг 2 дахь жилдээ, "Туслах ажилтан" мэргэжлийн уралдааныг анх удаа тус тус зохион байгуулж, шилдэг прокурор, туслах ажилтнуудаа шалгаруулсан нь тэдний мэргэжлийн ур чадвар дээшлэх, прокурорын хяналтын ажил чанаржихад үр дүнтэй ажил болжээ.

 

 

 


 


 

 

 

 

СТАТИСТИК МЭДЭЭ
  • 2017 оны 2 улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    40737

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    14387

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    22468

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    28710

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    13261/ шүүхэд шилжүүлсэн,ХБ/

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    3668

    Хийсэн шалгалт:
    538/шалгалт, судалгаа/

    Илрүүлсэн зөрчил:
    2236

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    4420

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    1578

    Хийсэн шалгалт:
    284

    Судалгаа:
    185

    Яриа таниулга:
    839

  • 2017 оны 1-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    25162

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    7225

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    13835

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    13588

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    6018/ шүүхэд шилжүүлсэн,ХБ/

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    1835

    Хийсэн шалгалт:
    247/шалгалт, судалгаа/

    Илрүүлсэн зөрчил:
    1178

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    2049

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    733

    Хийсэн шалгалт:
    95

    Судалгаа:
    78

    Яриа таниулга:
    335

  • 2016 оны 2-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    55770

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    15976

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    34866

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    25557

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    13887

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    626

    Хийсэн шалгалт:
    141

    Илрүүлсэн зөрчил:
    266

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    3464

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    1585

    Хийсэн шалгалт:
    278

    Судалгаа:
    128

    Яриа таниулга:
    579

  • 2016 оны 3-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:

    Хийсэн шалгалт:

    Илрүүлсэн зөрчил:

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:

    Хийсэн шалгалт:

    Судалгаа:

    Яриа таниулга:

  • 2016 оны 1 - р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    29427

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    7473

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    16775

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    14667

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    6083

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    1458

    Хийсэн шалгалт:
    188

    Илрүүлсэн зөрчил:
    481

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    1554

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    810

    Хийсэн шалгалт:
    82

    Судалгаа:
    67

    Яриа таниулга:
    436

АВЛИГЫН ЭСРЭГ ХАМТДАА